1
"Pac-Man"
Google-ийн хайлтын систем дээр "Pacman" гэж бичээд хайвал танд энэхүү домогт тоглоомын хөтчийн хувилбарыг гаргаж өгнө.
2
"Solitaire"
Харин "Solitaire"-ыг хайвал 2000 оны эхэн үед гарсан оффисын хит хувилбарыг гаргаж ирнэ. Уг тоглоом нь анхлан суралцагч болон мэргэжлийн гэсэн 2 түвшинтэй.
3
"Snake"
Хүн бүрийн мэдэх, бараг л домог болсон уг тоглоомыг гүүглээс хүссэнээрээ хайгаад тоглож болно.
4
"tic-tac-toe"
"tic tac toe" буюу "XO" тоглоомыг ч гэсэн гүүглээс хайгаад хиймэл оюун ухааны эсрэг тоглоорой.
5
"Dreidle"
Уг тоглоом нь их энгийн боловч мөрийтэй. Та юуг ч мөрийнд тавьж болно.
6
“spinner”
Танд ямар нэг санамсаргүй тоо хэрэг болвол "spinner" гээд гүүглээс хайгаарай.
7
"metronome"
Цохилтын чимээ хэрэгтэй бол "metronome" гэж хайгаарай.
8
"Google gravity"
Хайлтын системийг эвдлэхийг хүсвэл "Google gravity" гэж хайгаад "I'm lucky" гэсэн товч дээр дар. "do a barrel roll" гэсэн хүсэлтийг зөвшөөрхөд гүүглийн таталцал байхгүй болно.
9
"11.100,000 од"
"100,000 stars" гэсэн хайлтаар гурван хэмжээст интерактив одны газрын зургийг бүрэн судлах боломжтой. Тухайлбал нарны аймгийг хамгийн ойрхон одтой нь хамт 360 градус эргүүлж харж болно.
10
"Хязгааргүй бөмбөрийн машин"
"The infinite drum machine" гэж хайвал та төрөл бүрийн дуу чимээг ашиглан өөрийн гэсэн дуу авиа, хэмнэл үүсгэх боломжтой.
11
Хиймэл оюун ухаан
"Ai duet" гэж бичээд хайвал та хиймэл оюун ашиглан электрон төгөлдөр хуур тоглож болно.
12
Түүхийн код
"histography.io" гэсэн хайлтаар шинжлэх ухаан, технологи, уран зохиол, урлагийн хөгжлийн түүх, дэлхийн цэрэг, улс төрийн түүхийн цаг хугацааны дарааллыг хүлээн авах боломжтой. Цэг бүр тухайн түүхэнд үйл явдлыг дарах түүн дээр дарахад Wikipedia дахь мэдээлэлрүү холбож өгнө.
13
Дэлхийн улс төрийн интерактив газрын зураг
"Interactive political map of the world" гэж хайгаад та МЭӨ 3000 оноос МЭ 2020 хүртэлх дэлхийн газрын зургуудыг үзэх боломжтой.