Япон маягийн амтат омлет хийх жор

Япончуудын хамгийн өргөнөөр хийж иддэг хоолнуудын нэг болох "omurice" нь омлет болон будаа гэсэн 2 үгний нийлбэр юм. "Оmurice"-аар ихэвчлэн гэрт ирсэн зочдыг дайлдаг бөгөөд кафе, цайны газруудад мөн өргөнөөр иддэг аж. Ингээд та бүхний амралтын өдөрт зориулж япон маягийн омлет буюу "omurice"-ийн жорыг хүргэж байна.

Япон маягийн амтат омлет хийх жор

Орц:

  • Ургамлын тос - 1 хоолны халбага
  • Тахианы цээж мах - 200 гр
  • Сонгино - 1 ш
  • Цагаан мөөг - 4ш
  • Амтат чинжүү - 1ш
  • Цагаан будаа - 4 аяга
  • Давс, перц - хүссэн хэмжээгээр
  • Шар буурцгийн цуу - 1 цайны халбага
  • Кетчуп - 2 хоолны халбага
  • Өндөг - 4 ш

Хийх дараалал:

  1. Ургамлын тосоо хайруулын тавганд халаагаад дээрээс нь тахианы махаа хийж шаргал болтол шарна. Дээрээс нь сонгино, мөөг, ногоон чинжүүгээ нэмнэ.
  2. Энэ зуур будаагаа агшаана. Агшсан будаагаа махан дээрээ хийгээд давс, перц, буурцгийн цуугаар амтална. Эцэст нь дээрээс нь кетчуп хийгээд сайн холиод будаатай махаа гаргаж тавина.
  3. Хайруулын тавгаа дахин тосолж халаана. Өндгөө давс перцээр амтлаад сайтар хутгаад шарна. Өндөгний тал хэсэг дээр махтай будаагаа овоолж тавина. Эцэст нь омлетоо нугалж махтай будаагаа бүрэн битүүлнэ.
  4. Омлетоо хэд хэд эргүүлж сайтар болгоод таваглана. Эцэст нь омлет дээрээ кетчуп түрхэхээ мартуузай.

Ингээд таны "Оmurice" бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()