Алдарт “Битлз” хамтлагийн тав дахь гишүүний гунигт түүх

Стюарт Фергюссон Виктор Сатклифф (Stuart Fergusson Victor Sutcliffe) нь 1940 онд Шотландын Эдинбург хотод төрсөн ч Английн Ливерпул хотод өсжээ. Багадаа зураг гарамгай зурдаг хүүхэд байсан учир Ливерпулийн уран зургийн коллежид элсэн орсон байна.Тэрээр абстракт болон экспрессионизм төрлөөр ангидаа хамгийн шилдэг зураач нь байжээ. Ингээд энэхүү авъяаслаг залуугийн амьдралын түүхээс сонирхоцгооё. 

Алдарт “Битлз” хамтлагийн тав дахь гишүүний гунигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр коллежид сурч байхдаа Жон Ленноны ангийн хүүтэй танилцсан бөгөөд тэд хөршүүд болж таарсан юм. Сатклифф өөрийн зургуудын нэгийг тухайн үел 65 фунт стерлингээр зарсны дараа Жон түүнийг баз-гитар худалдан авч түүний найзууд болох Пол Маккартни, Жорж Харрисон нартай хамтдаа хамтлаг үүсгэх саналыг тавьсан байна. Гэхдээ Сатклифф гитар тийм ч сайн дарж чаддаггүй байсан гэнэ.

1961 он. Стюарт Сатклифф зургийн модель болж байна. Англи, Ливерпуль

Хамтлагийн нэр хэд хэдэн удаа солигдож байсан бөгөөд Сатклифф болон Леннон нар “Beetles” гэх нэрийг санал болгосон аж. Хэдэн сарын хугацаанд хамтлагийн нэр “Silver Beetles” болж өөрчлөгдөөд хамгийн сүүлд нь "Beatles" болсон байна.

1960 он. "The Beatles" хамтлагийн анхны хувилбар: менежер Аллан Уильямс, түүний эхнэр Берил, бизнесийн хамтрагч Лорд Вудбайн, Стюарт Сатклифф, Пол Маккартни, Жорж Харрисон болон Пит Бест нар.

“Тэр сайн хөгжимчин биш. Бодит байдал дээр тэр хөгжимчин ч байгаагүй бөгөөд баз-гитар худалдан авалтын талаар ярьсны дараа тэр бага зэрэг бэлтгэл хийсэн. Хэдийгээр энэ нь утгагүй мэт харагдаж байсан ч тухайн үед тэр үнэхээр цоглог харагдаж байсан юм” хэмээн Жорж Харрисон хэлжээ.

1960 он. The Silver Beatles — Стюарт Сатклифф, Жон Леннон, Пол Маккартни, бөмбөрчин Жонни Хатч болон Жорж Харрисон — нар Ливерпульд тоглолт хийж байна.

1961 он. Гамбург хот дахь Top Ten Club -т хамтлагийнхаа хамтаар гитар дарж буй Стаклифф

1961 он.

1961 он.

Стаклиффын хамтаар бөмбөрчин Пит Бестийг мөн л яаралтай байдлаар сонгосон бөгөөд тэд туршлага хуримтлуулахаар Гамбургийн клубүүдэд тоглолт үзүүлэх болжээ.

Гамбургт байхдаа Сатклифф гэрэл зурагчин Астрид Кирхгерр (Astrid Kirchherr)-т дурласан бөгөөд 2 сарын дараа тэрээр түүний сүйт бүсгүй болжээ. Бүсгүй сүйт залуудаа зориулж шинэ үсний засалтыг зохиож хэсэг хугацааны дараа хамтлагийн гишүүд ижил засалттай болсон байна.

1960 он . Гамбург хот дахь Top Ten Club -т хамтлагийнхаа хамтаар гитар дарж буй Стаклифф.

1961 он. Астрид Кирхгерр болон Стюарт Сатклифф нар, Гамбург хот.

Гэвч хамтлагийн дотоод уур амьсгал тийм ч таатай байсангүй. Пол Маккартни Стюартыг хамтлагаасаа гаргахыг хүсэж байжээ. Учир нь тэр өөрөө баз-гитарчин болохыг хүсэж байсан юм. Нэгэн удаа энэхүү маргаан Top Ten Club-ын тайзнаа зодоон болж хувирсан байна.

1961 он.

Жон Леннон болон Жорж Харрисон нарын ард бас-гитар дарж буй Сатклифф, Top Ten Club.

1961 онд Сатклифф “The Beatles” хамтлагийг орхиж, сүйт бүсгүй Астридынхаа хамтаар уран зурагт анхаарал хандуулахаар шийдсэн байна.  Тэрээр Гамбургийн урлагийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамтрагдаж чаджээ.

1961 он. Жон Леннон Стюарт Сатклифф болон Жорж Харрисон нар, Top Ten Club.

Гэвч тэрээр 21 насандаа буюу 1962 оны 4-р сарын 10-ны өдөр тархины цус харвалтаас болж нас баржээ.

1961 он. Сатклифф Жорж Харрисоны ард байна.

"Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" цомгийн зүүн талд Сатклиффын дүрийг харж болно.

1961 он.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()