1
Ума Турман
2 жилийн өмнө үсээ шаргал болгож фенүүдээ гайхшруулж байсан жүжигчин маань удалгүй хуучин стилээ баримтлах болсон нь олон нийтэд таалагдаагүй аж. Бараан үс түүнийг овортой харагдуулж байна гэж шүүмжилжээ.
2
Жон Траволта
“From Paris with Love" кинонд тоглохын тулд үсээ хусаж, сахал тавьсан Жон Траволтын төрх хүмүүст их л хачин санагджээ. Аз болоход тэрээр зөвхөн дүрдээ зориулж ингэж өөрчлөгдсөн юм.
3
Алиса Киш
Тэрээр үсний стилээ төрөл бүрээр өөрчлөхөөс айдаггүй. Харин 2013 онд үсээ халимаг засуулсанд нэг хэсэг хүмүүс түүнийг магтаж байсан ч зарим нь битлзийн залуустай адилхан харагдаж байна гэжээ.
4
Шиа ЛаБеуф
Нэг хэсэг тэрээр үс сахлаа ургуулдаггүй байсан. Харин сүүлд үс сахлаа ургуулах болсон нь охид бүсгүйчүүдэд их таалагдаж байгаа гэнэ.
5
Кара Делевинь
Хорт хавдартай охины дүрийг бүтээхийн тулд үсээ хусуулсан ч тэрээр бүр эрт энэ тухай бодож байсан гэнэ. Гэвч эргэн тойрныхон болоод шүтэн бишрэгчдэд нь таалагдаагүй юм.
6
Анн Хэтэуэй
Урт хүрэн үстэйгээ үзэсгэлэнтэй харагддаг байсан тэрээр 2013 онд үсээ шаргал болгоод зогсохгүй халимаг болгосон нь олон хүнд таалагдаагүй.
7
Жейк Гилленхаал
Тэрээр Patrol кинон дээр халзан цагдаагийн дүрээр гарч ирсэн ч кино дуусаад ургуулсан байна.
8
Натали Дормер
2014 онд нэгэн арга хэмжээний үеэр нэлээд зоригтой өөрчлөлт хийж ирсэн тэрээр олон нийтийг жинхэнэ цочролд оруулсан юм.
9
Робэрт Паттинсон
2014 онд мөн дээрх маягаар үсээ засуулсан алдартан бол Робэрт Паттинсон юм. Энэ түүний хувийн сонирхол байсан бөгөөд дуучин Талия Дебретт Барнеттаас санаа авсан гэжээ.
10
Эми Уайнхаус
Үргэлж хар үсээрээ олонд танил болсон тэрээр гэнэт шаргал болгосон нь мэдээж олон нийтэд таалагдаагүй.
11
Дэвид Бекхэм
Царайлаг залууд маань сүлжсэн үс зохихгүй гэдгийг өөрөө ч ойлгосон байх.
12
Адам Левин
Яагаад гэнэт ингэж өөрчилснийг мэдэхгүй ч алдарт дуучин маань шаргал үс өөрт нь зохихгүй гэдгийг мэдээд удалгүй өөрчилжээ.
13
Кейт Хадсон
Өнгөрсөн жил тэрээр "Sister" кинонд тоглохын тулд үсээ ул тавиулж хусуулах шаардлагатай болжээ.
14
Жеймс Франко
Царайлаг залуу Жеймс Франко стилээ эрс өөрчилхөөс айдаггүй нэгэн.
Тэрээр бүр үсээ хусаад толгой дээрээ шивээс хийлгэчихсэн авч байсан ч удалгүй хуучин стилдээ орсон байна.
15
Анжелина Жоли
Бор өнгийн үсээрээ олон нийтэд дасал болсон түүнийг гэнэт шаргал үстэй харах цочирдмоор байсан аж.
Тэрээр үүнийгээ дүрд зориулсан өөрчлөлт байсан гэж тайлбарлажээ.