"Уул" ба түүний "бяцхан" эхнэр анхны хүүхдээ хүлээж байна

"Game of Thrones"-ын аварга биет,  бодибилдингийн тамирчин, жүжигчин Хафор Юлийус Бёрнссон удахгүй мэндлэх хүүгээ хүлээж байгаа тухай баяртай мэдээг фенүүддээ дуулгалаа. Хосууд баярт мөчөө тэмдэглэж цэнхэр өнгийн цаасан салют буудуулж буй зургаа инстаграмдаа нийтэлжээ. Энэ нь хосуудын анхны хүүхэд бөгөөд 10 сард мэндлэх юм байна. 

"Уул" ба түүний "бяцхан" эхнэр анхны хүүхдээ хүлээж байна

Өдгөө 30 настай, 2.06 м өндөр Хафтор Бьорнссон маань 157 см өндөртэй бяцхан гоо бүсгүй Келси Хенсонтэй 2008 онд хуримаа хийж байсан. Тэрээр хийлсэн бөмбөлөгийг хатгаж хагалаад, дотроос нь хүүхэдтэй болсон тухай бичсэн цаасан салют гарч иржээ. Тэд энэхүү жаргалтай мөчөө инстаграмын дагагчидтайгаа хуваалцсан байна. 

Хафтор өмнөх найз бүсгүйгээс Тереза хэмээх охинтой билээ. 

Тэд одоо Исландад амьдарч байгаа бөгөөд хорио цээрийн үед ч бэлтгэлээ идэвхтэй хийж байгаа гэнэ. Келси ч мөн дагагчиддаа энэ үеийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөж болох талаар зөвлөгөө өгсөөр байна. 

Дашрамд дурдахад, Хафтор Бьорнссон манай гарагийн хамгийн хүчирхэг хүнээр тодорсон юм. Тэрээр залуудаа энгийн туранхай сагсан бөмбөгийн тамирчин байсан ч маш их бэлтгэл, дасгал сургуулилт хийж биеэ хөгжүүлснээр ийнхүү аварга залуу болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()