Үнэхээр оршин байсан нь эргэлзээтэй түүхэн хүмүүс

Доор дурдах алдартнуудын нэрийг бид сургуульд байхаасаа эхлэн сонсож, тэдний түүх, намтрыг судалж байсан учир эдгээр хүмүүсийг бодит амьдрал дээр оршиж байсан гэдэгт бат итгэлтэй байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ бид бүхний сайн мэдэх алдартнуудын зарим нь зүгээр л хэн нэгний зохиосон хийсвэр хүн байх магадлалтай гэнэ. Ингээд бодит амьдрал дээр оршиж байсан эсэх нь эргэлзээтэй алдартнуудын талаар мэдээллийг  хүргэе.

Үнэхээр оршин байсан нь эргэлзээтэй түүхэн хүмүүс

1 Хомер

Бид сурагч байхдаа Хомерыг Эртний Грект амьдарч байсан, Европын утга зохиолын эрт үеийн үнэт өв болох “Илиад”, “Одиссей” туулийн зохиолч хэмээн судалж байсан.  Гэхдээ түүх судлаачид түүнийг бодит амьдрал дээр оршиж байсан эсэхэд нь эргэлзэж байгаа гэнэ. Алдартай зохиолчын амьдралын талаар, түүний төрсөн он сар өдөр, хаана төрсөн эсэх мэдээлэл төдийлөн байхгүй бөгөөд зохиолоо хэдэн онд бичсэн нь ч тодорхойгүй. Хомер гэх нэрийн дор тухайн үед оршиж байсан үе үеийн зохиолчид бүтээл туурвиж байсан байх магадлалтай гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлж байгаа.

Хомер

2 Робин Хүүд

Робин Хүүд бол олон зууны турш хүмүүсийн дуртай дүрүүдийн нэг байсаар ирсэн билээ. Түүхээс харахад: Робин баячуудыг дээрэмдэж, дээрэмдсэнээ зүйлсээ ядууст өгдөг байсан гэх ойлголт бий. Домогт өгүүлснээр  Робин Хүүд гэх нэр олон зохиолд дурдагдаж байсан бөгөөд хамгийн алдартай нь Уолтер Скоттын хувилбар байв. Гэвч түүний хувийн амьдралын талаар ямар ч мэдээлэл байхгүй. 

XII зуунд "Robehod" гэх нэршилээр дээрэмчдийг тохуурхан дууддаг байв. Энэ явдлаас хойш алдартай сайн санаат Робин Хүүдийн домог үүссэн байх магадлалтай юм. 

Робин Хүүд

3 Артур хаан болон Дугуй ширээний баатрууд

Артур хаан, үзэсгэлэнт Гвиневр болон үнэнч баатруудын талаар түүх нь Английн хамгийн романтик, гайхалтай домгийн нэг билээ. Түүх судлаачид Артур хаантай ижил хүн үнэхээр оршиж байсан байх магадлалтай гэжээ. Гэхдээ бид бүхэнд танил болсон Артур хаан, түүнийг Ланселоттой араар тавьсан үзэсгэлэнт гэргий, Дугуй ширээний баатруудын түүх нь зөвхөн киноны хэтрүүлэг бололтой.

Сонирхуулахад, Артур одоо үеийнхээ өвөг дээдэс болох Англичуудтай тулалдаж байсан хэдий ч английн түүхэнд мөнхөрсөн байна.

Артур хаан болон Дугуй ширээний баатрууд

4 Вильхельм Телль

Иоханн Шиллерийн зохиол болон "Россини" дуурийн ачаар бид эрх чөлөөний төлөө тэмцэгч Швейцарийн баатрын талаар мэддэг болсон билээ. Ихэнх хүмүүс түүнийг гайхалтай мэргэн бууч гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр хүүгийнхээ толгой дээр алим тавьж буудаж байсан. 

Вильхельмд зориулсан хөшөө Альтдорфт байдаг хэдий ч түүнийг амьдрал дээр бодитоор амьдарч байсныг батлах баримт үгүй.

Вильхельм Телль

5 Шерлок Холмс

Артур Конан Дойлын Шерлок Холмсын тухай зохиол маш олон хүнд хүрсэн байдаг. Хэдийгээр Викторийн үед Англи улсад энэ төрлийн хүн хэрэг мөрддөг байсан ч Холмс бол зүгээр л зохиолын баатар гэнэ. Бодит байдал дээр Бейкер-стрит гудамж ч гэж оршиж байгаагүй аж.

Уг зохиолыг бичих санаа Конан Дойла Эдинбургийн химич, хор судлаач Жозеф Беллтэй танилцсаны дараа төрсөн байна. Белл бусдын зан араншин, тухайн хүний өнгөрсөн амьдралын талаар таах гайхалтай чадвартай байжээ.

Шерлок Холмс

6 Уильям Шекспир

Алдарт зохиолч Уильям Шекспирийн нэр зөвхөн цаасан дээр л тэмдэгдэн үлдсэн байдаг. Түүний хаана хэрхэн боловсрол эзэмшсэн нь тодорхойгүй ч  түүнийг 17500-29000 үгийн сантай гэж үздэг.  Тэрээр бичиг үсэг тайлагдаагүй гэр бүлд өссөн бөгөөд түүний охид хүртэл мэдлэггүй байсан гэнэ. Үүнээс гадна Шекспирын ганц ч гар бичмэл байхгүй аж. Түүх судлаачид мөн л Шекспир гэх нэрний ард хэд хэдэн зохиолчид байсан гэж үзэж байгаа юм.

Уильям Шекспир

7 Соломон хаан

Соломоны хааны талаар Библид л дурдсан байдаг. Түүнийг асар их баялагтай, ухаалаг, шударга, амьтдын хэлээр ярьж чадах гоц авъяастай гэж бичсэн байдаг билээ.

Гэвч Библээс өөр газар Соломон хааны талаар өгүүлээгүй байдаг юм.

Соломон хаан

8 Ковбой Мальборо

АНУ-д 1950 оны, ОХУ-д 1990-ээд оны үед сайхан ковбой залууг зөвхөн сурталчилгаанд зориулж зохиосон гэхэд хэн ч итгэхийг хүсдэггүй. Тамхины үйлдвэрийнхэн өөрийн үйлдвэрлэж буй тамхийг эрчүүдэд зориулсан болохыг илтгэхийн тулд ийнхүү ковбой Мальборог бүтээжээ. Ингээд тамхины худалдаа маш эрчимтэй хөгжсөн ч “Мальборо” тамхины сурталчилгаанд тоглосон 4 залуу уушгины хавдраас болж нас барсан байна.

Ковбой Мальборо

9 Сэм авга

Дэлхийн 1-р дайны үед Америкийн ухуулга сурталчилгааны самбар дээр сайн дураараа цэрэгт элсэхийг уриалсан Сэм авгын зураг байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Сэм авга бодит амьдрал дээр оршиж байсан эсэх нь эргэлзээтэй. Сэмийг зураач-карикатурист Жеймс Монтгомери Флэгг 1917 онд зурсан байна.

Сэм авга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()