Хамгийн өндөр хүүтэй банкны хадгаламжийг та мэдэх үү?

Бидний амьдралд урт болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээ үе, үе тулгардаг. Заримдаа огт төлөвлөөгүй гэнэтийн эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Харин бид өдөр тутмын аар саархан зүйлд хэт анхаарал хандуулснаас болж ирээдүйдээ бэлэн байх нь ховор байдаг. Тиймээс дор хаяад 1 жилээр, цаашлаад 5, 10 жилээр ирээдүйгээ төлөвлөж, олсон орлого бүрийнхээ тодорхой хувийг ирээдүйн зорилго, гарч болзошгүй эрсдэлд зориулан хадгалах нь хамгийн зөв шийдэл юм. Орлогоо оновчтой хуваарилах хамгийн энгийн арга бол санхүүгийн 50/30/20-ийн дүрэм юм.

Хамгийн өндөр хүүтэй банкны хадгаламжийг та мэдэх үү?

Энэ нь та сар бүр гар дээр авдаг орлогынхоо 50%-ийг байр, хоол хүнс, унаа, хувцас гэх мэт хэрэглээндээ, 30%-ийг амралт, хобби, гадуур хооллолт, үзвэр үйлчилгээ зэрэгт зарцуулаад, харин 20%-ийг ирээдүйдээ зориулан хуримтлуулах юм. Харин юунд зориулан хуримтлуулах хэрэгтэйг хамтдаа харцгаая.

  1. Боловсролдоо зориулж: Өөрийнхөө болон хүүхдийнхээ сурч хөгжихөд хөрөнгө оруулах
  2. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх: Биелүүлэхийг хүссэн мөрөөдлөө бодит болгох
  3. Хөрөнгөтэй болох: Танд үнэ цэнийг өгөх томоохон худалдан авалтад бэлдэх
  4. Аяллаар явах: Амьдралыг илүү амттай, эрч хүчтэй болгох адал явдалд зориулах
  5. Гэнэтийн хэрэгцээ: Төлөвлөгдөөгүй, болзошгүй эрсдэлд байнгын бэлэн байх
  6. Тэтгэвэрт гарах: Тэтгэвэрт гарсны дараа ч санхүүгийн эрх чөлөөтэй байх

Дээрх хэрэгцээнээс харвал нэг биш нэлээн хэдэн зориулалт бүхий хуримтлалтай байх шаардлагатай ба зорилгоосоо хамаараад 20%-аас ч их дүнгээр хадгалж болно. Харин та өөрт тохирсон хадгаламжаа сонгосон уу? Банкнууд харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаараад төрөл бүрийн хадгаламжуудыг санал болгодог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй топ 5 банкны хадгаламжуудын ялгаа, тэдгээрээс хамгийн өндөр хүүтэй банкийг доорх хүснэгтэд онцоллоо.

  • Хамгийн сонирхол татсан хадгаламж нь Голомт банкны Үндэсний хуримтлал бөгөөд сар бүр тогтмол орлого хийж чадвал 20%-ийн хүү санал болгодог юм байна. Энэ нь хуримтлуулах чин хүсэлтэй ч чаддаггүй хүмүүст зуршил бий болгох хөшүүрэг болох юм шиг санагдсан. Та www.hurimtlal.mn–ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  
  • Харин та хүссэн үедээ, хүссэн дүнгээр орлого хийхийг хүсвэл Энгийн хугацаатай хадгаламж, Хүүхдийн хадгаламжуудаас сонгож болно. Энгийн хугацаатай хадгаламж нь хугацаа нь дуусаад автоматаар сунгагддаг бол хүүхдийн хадгаламжууд хүүхдийг насанд хүртэл хадгалдгаараа онцлогтой.
  • Үүнээс гадна хүссэн үедээ орлого, зарлага хийх боломжтой энгийн хугацаагүй хадгаламж бүх банканд байдаг ба бусад төрлийн хадгаламжуудтай харьцуулахад хүү бага байдаг ч та богино хугацаанд мөнгөө байршуулан хүү авах боломжтой.

Хуримтлал бол өрх гэр, улс эх орны эдийн засгийн дархлаа юм. Та тогтмол хуримтлуулснаар өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй ямар ч гэнэтийн эрсдэлийг хөнгөн давж чадах санхүүгийн баталгаатай болох болно. Мөн таны сонголтод туслах үүднээс банкнуудын хадгаламжийн хүүг харьцуулан хүргэлээ. Зарцуулаад үлдсэнийг хадгалах бус хадгалаад үлдсэнийг зарцуулаарай. Танд амжилт хүсье.

Нийтлэлч: Б.Намуун

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.