Жексонвилл хотын иргэн 22 настай Этан Бауком нь уламжлалт бус харилцаатай полиамор гэр бүлийн нэг гишүүн буюу 4 нөхрийн нэг нь юм. Тэрээр дөнгөж сар гарантай охиноо зодож, хөл, гар, хавирга, гавлын ясанд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад байна.
Азаар охин амь насанд хүрэхүйц, ноцтой бэртэл аваагүй аж.
"FHN Jacksonville"-ын мэдээлж буйгаар залуу одоо хоригдож байгаа бөгөөд батлан даалтын барьцаа нь 250 мянган доллар байгаа аж.
Шинэ мэндэлсэн охины эмээ нь түүний үйлдсэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг "The Times-Union" сонин руу илгээж, охины гар, хөл, хавирга нь хугарсан, гавлын яс цуурсан байсныг хэлжээ. "Ямар их жигшиж, зэвүүцэж байгаа болохоо үгээр илэрхийлж ч чадахгүй байна" хэмээн тэрээр бичсэн байна.
Өмнө нь цахим ертөнцөд багагүй алдаршиж, олны эгдүүцлийг төрүүлээд байсан полиамор харилцаатай гэр бүлд тохиолдсон энэхүү хэрцгий гэмт хэрэгтэй холбоотойгоор олон нийт сошиал орчинд ихээхэн дургүйцлээ илэрхийлжээ. Зарим хүмүүс "Полиамор харилцаа бол нэг төрлийн сэтгэцийн өвчин" гэж үзэж байна.
4 нөхрийн нэг, 22 настай Кристофер нь бүсгүйн хэвлийд бойжиж буй хүүхдийн жинхэнэ эцэг нь аж. Гэр бүлээрээ ярилцсаны эцэст тэд тавуулаа хамт хүүхдээ өсгөхөөр шийдсэн нь энэ хэрэгт хүргэсэн байна.
Эхнэр Тори Ожеда нь анхны хамтрагч болох 18 настай Марктай ахлах сургуульд танилцсан бөгөөд үүнээс 2 сарын дараа 23 настай Трэвистэй харилцаагаа эхлүүлжээ.
Тэдний хайрын гурвалжин жилийн өмнө эхэлсэн бөгөөд өнгөрсөн 7-р сард Трэвистэй сүй тавьсан байна. Үүнээс гадна тэрээр 22 настай Этан, Кристофер нартай удаан хугацаанд хамтрагчид бас найзууд байсаар иржээ.
Этан, Ожеда нар
"Полиамори нь мэдээж ердийн зүйл биш. Хүмүүс үүнийг ёс бус гэж хүлээж авдаг. Гэхдээ удахгүй нийгэм үүнийг хүлээн зөвшөөрдөг болно" хэмээн Тори өмнө нь хэлж байв.