Марк Зукерберг өрсөлдөгчдөө хэрхэн үгүй хийдэг вэ? (Инстаграмын гашуун түүх)

2020-04-14, 17:09
7,488

"2012 онд Фэйсбүүк "Инстаграм"-ыг 1 тэрбум доллараар худалдаж авахдаа үүсгэн байгуулагчдын эрхэнд халдахгүй байхаар тохирсон боловч тэд 6 жилийн дараа компаниа орхин явсан. Энэ бүх хугацаанд инстаграмын үүсгэн байгуулагч Кевин Систром болон Марк Зукерберг нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байсан бөгөөд хурдацтай өсөж буй Инстаграмын амжилт Фэйсбүүкийг давах вий гэхээс Зукерберг айж байсан юм" хэмээн Блүмбергийн Сара Фриер “Without a Filter” номондоо дурджээ. Тэрээр энэхүү өрсөлдөөнтэй холбоотой иж бүрэн нарийн судалгаа хийсэн байна. 

Марк Зукерберг өрсөлдөгчдөө хэрхэн үгүй хийдэг вэ? (Инстаграмын гашуун түүх)

1 Зукерберг, Систром нарын зөрчил

Кевин Систром, Майк Кригер нар Инстаграмыг 2010 оноос ажиллуулж эхлэхдээ iPhone-оор авсан өнгө муутай зургийг янз бүрийн филтер ашиглан сайжруулах боломж бий болгосон бөгөөд 2012 оны эхэн үе гэхэд уг компани ачааллаа даахаа больж 18 сарын дотор хэрэглэгч нар нь 30 саяд хүрчээ. Зукерберг инстаграммыг худалдан авах санал тавихдаа шинэ санаачлага нэвтрүүлж болон үйл ажиллагааны хүчин чадлыг дэмжинэ, Систром, Кригер нар цаашдын хөгжил, ирээдүйг хариуцах болно гэж амласан нь үүсгэн байгуулагчдад ашигтай санал байв. 

Зукерберг, Систром нарын зөрчил

Гэвч тэд Фэйсбүүкийн оффист ирж ажлаад Инстаграмын багийнхныг дорд үзэх хандлагатай байгааг анзаарчээ. Нэгэн уулзалтын үеэр Зукерберг "Эхлээд инстаграмын нөлөөгөөр фэйсбүүкт зураг нийтлэх тоо өссөн эсэхийг шалгаж үзнэ. Дараа нь тусламж үзүүлэх эсэхээ шийднэ" гэжээ.  Тухайн үед Зукерберг, Систромыг сардаа нэг удаа гэртээ хоолонд урин ярилцдаг байсан ба хэн хэн нь энэ уулзалтыг их чухалд үздэг байж. Тэд насны хувьд адил буюу таван сарын зөрүүтэй төрсөн, аль аль нь Америкийн зүүн хойд эрэг орчмын нутагт төрж өссөн, дотуур байр бүхий сургуульд сурч, сургуулийнхаа спортын багийн ахлагч байсан, хоёул элит их дээд сургуулийг сурч дүүргэсэн гэх мэт олон адил талтай байв.

Зукерберг эртний Грек, Ромын түүх сонирхдог бол Систром нь урлаг, уран бүтээлийн түүхийг сонирхдог. Харин тэд маргалдах үедээ тэс өөр ааш гаргадаг аж. Зукерберг “мөрийнд тавих хэмжээ” нь чухал биш ямар ч аргаар хамаагүй ялах ёстой гэж үздэг бөгөөд тэрээр нэг удаа “Эрудит” гэх тоглоомд хожигдсоныхоо дараа үүнд зориулж тусгай программ бүтээж байсан гэдэг. Харин Систром сэргэн мандалтын үеийн хүн шиг зан чанартай бөгөөд хүн өсөн дэвжих ёстой ч энэ нь ая тухтай зөөлөн нөхцөлд болох ёстой гэж үздэг, тусгай захиалгаар хийсэн уулын дугуйгаар аялан явах, нэр алдартай хүмүүстэй цуг оройн хоол идэх сонирхолтой хүн байсан юм.

Фэйсбүүкийн хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотой хийсэн Конгрессын асуулгын үеэр Зукерберг олон хүнд асуултад хариулж тэмцэж байх үед Систром сомелье болох шалгалт өгч (рестораны ажилтан), Met Gala ёслолын ажиллагаанд оролцон Ким Кардашьянтай цуг суухыг илүүд үзэж байлаа. Зукерберг Инстаграмын амжилтыг зохих ёсоор нь үнэлж  байсан боловч тэдний удирдагч нарыг өөрөөсөө зохих зайд барих сонирхолтой байжээ. Үүний нэг баталгаа нь Facebook-ын удирдлагад зөвхөн түүний ойрын найз нөхөд болон маш их итгэл хүлээсэн хүмүүс л томилогддог байсан явдал юм. Тэрээр Систромын бүх л жижиг зүйлсийг анхаарах гэсэн үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ нь ажилд саад болох төдий зүйл гэж үздэг байв.

Харин Систром Зукербергийн энэ ширүүн арга барилыг дэмждэггүй. Үүний нэг жишээ нь тэрээр Facebook-ийг ашиглах талаарх уриалга бүхий спам цацах, уншиж хараагүй байгаа мэдээ, постыг анхааруулах notification зэрэг зүйл бий болсныг эсэргүүцэж байв. Инстаграм бол илүү зөөлөн, хүнлэг сүлжээ бөгөөд Зукербергийн түрэмгий хандлага нь яваандаа үйлчлүүлэгч нарыг үргээж магадгүй гэж Систром айж байжээ. Систром  Инстаграмын бие даасан байдлыг Facebook хүндлэх ёстой, ингэснээр Инстаграм өөрөө хөгжин олон өрсөлдөгч нараа дарна гэдэг санаагаа Зукербергт илэрхийлж байсан юм.

2 Хөгжлүүлэлтийн ялгаатай арга барил

Зукербергийн хувьд олонд хүртээлгүй зүйл хийх ямар ч шаардлагагүй гэж үздэг бөгөөд тэрээр маш том сошиал сүлжээ бүтээж, түүндээ улам бүр олон хүнийг хамруулж, тэд нь ч энэ сошиал сүлжээнд их цагийг өнгөрүүлдэг болгохыг хүсэж, ажиллаж байлаа. Тэрээр бусдын санааг хуулахаас зовдоггүй учир Twitter, Snapchat болон Google-ийн нэлээдгүй зүйлийг өөрийнхөө сүлжээнд өөрчилсөн хэлбэрээр хэрэглэсэн. Жишээ нь аливаа мэдээлэлд албан ёсны эх сурвалж тавьдаг байдал болон Snapchat-ын 24 цагийн дараа устдаг фото зурагтай адил боломж нэвтрүүлэх гэж оролдож байса.. Бас Facebook нь Snapchat-ыг 3 тэрбум доллараар худалдаж авах санал тавьж байсан боловч тэд татгалзсан хариу өгчээ.  “Иймэрхүү хуулбарлах үйл ажиллагаа нь Facebook нь Instagram-ыг бодвол уран сэтгэмж гаргах талаар тааруу  гэдгийг харуулсан юм.”

Хөгжлүүлэлтийн ялгаатай арга барил

Facebook-т олныг шуугиулсан чухал мэдээлэл цаг явахын хэрээр доош орох бол Instagram нь хамгийн сайхан, сонирхолтой контентыг хөхүүлэн дэмждэг байсан ба Instagram-ын соёлын нөлөө улам бүр ихсэж шинэ оддыг гарган ирж байлаа. Гэхдээ Систром Зукербергийн баримтлах рекламын бодлогыг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Тэрээр 2013 онд Instagram-д анхны сурталчилгааны боломжийг нэвтрүүлсэн бөгөөд Систром өөрөө тэдгээр сурталчилгааг харж, ямар байхыг шийдэх, өдөрт нэг л спонсорыг сонгож байна гэж тооцож байжээ. Тэрээр сурталчилгааны зорилготой нэгэн шарсан төмсний зургийг өөрөө засан, өнгийг нь тодруулж байсан тохиолдол бий.

Зукерберг Систромыг Facebook-ийн сурталчилгааны аргыг хэрэглэхийг шаардаж байсан бөгөөд энэ нь аль болох олон тооны сурталчилгааг байршуулах боломж гаргах явдал байв. Ашиг орлогын хувьд энэ нь яах аргагүй зөв . 2015 онд Instagram 1 тэрбум долларын орлоготой ажилласан ба түүний хэрэглэгчийн тооны өсөлтийн хурдац нэмэгдэж байх үед Facebook-ийн хэрэглэгчийн өсөлтийн хурдац буурч байсан нь Зукербергийн  хувьд тун муу мэдээ байлаа.

3 Зөрчил хурцадсан нь

2016 оны сонгуульд Доналд  Трамп  ялалт  байгуулснаар фэйсбүүкт анхны томоохон бэрхшээлийг бий болгосон юм. Гэсэн хэдий ч Зукерберг нь өөрөө зүйлд санаа зовж байсан буюу хэрэглэгч нар өөрийн бодол санаа, зургаа тавих нь улам бүр багасаж байсан явдал бөгөөд үүний буруутан нь Instagram гэж тэрээр сэжиглэж байв. Түүний хувьд Instagram-ын энэ амжилт огт санаандгүй зүйл байсан төдийгүй тэрээр Систромд хэлэлгүйгээр Snapchat-ыг худалдан авах гэж оролдож байсан юм.

Зукерберг олон төрлийн мэдээлэл цуглуулж  Instagram нь Facebook-ийн ирээдүйд хор нөлөө учруулах эсэхийг судалж байсан бөгөөд түүний өөрийнх нь хийсэн тооцоогоор хагас жилийн дараа  Instagram нь Facebook-ийн хэрэглэгч нарыг өөртөө урвуулж эхлэх бололтой гэж таамгалсан байна. Facebook-ийн удирдлагын хүрээнд “каннибализм” хэмээн ярилцах нь улам бүр их болж эхэллээ.

Харин Систром үүнийг зөвшөөрсөнгүй. “Энэ бол Инстаграм Фэйсбүүкийн бялуунаас булааж байгаа хэрэг биш, бялуу маань өөрөө маш том болсонтой холбоотой” гэж тэрээр нэг уулзалтын үеэр Зукербергт хэлжээ. Энэ үед Фэйсбүүк бүхний эсрэг:  Netflix, Twitter ... бүр нойрны эсрэг хүртэл тэмцэж байсан гэдэг.  Харин Зукербергийн хувьд Инстаграм Фэйсбүүкийг даван гарна гэдэгтэй яагаад ч эвлэрч чадахгүй байв. Тэрээр Систромд “Инстаграмын амжилт зөв сайн дизайнтай учраас биш харин Фэйсбүүкээс эрт олны хүртээл болсонтой холбоотой” гэж шууд хэлж байжээ. 2018 онд тэрээр "Фэйсбүүкийн үзүүлж байсан тусламжийн хариуг барих цаг Инстаграмд тулж ирлээ” гэж үзсэн байна.

Зөрчил хурцадсан нь

4 Эрх чөлөөт байдлаа алдаж, шахалтад оров

Инстаграмд хийсэн Зукербергийн анхны өөрчлөлтийг хүмүүс тэр бүр анзаарсангүй. Тэрээр Систромд аливаа постыг шууд Facebook-ийн хэрэглэгч нар луу дамжуулж болох холбоос хийхийг даалгасан бөгөөд харин энэ үедээ Фэйсбүүкийн инженерүүд дээ дээрхтэй адил боловч эсрэг чиглэлтэй байсан холбоосыг үгүй болгох үүрэг өгсөн байна.

Инстаграм IGTV хэмээх видео үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд ажилчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байсан боловч Зукерберг нэмж хүн өгөхөөс татгалзжээ. Энэ үед Инстаграм бараг 1 тэрбум хэрэглэгчтэй болж ашиг орлого жилд 10 тэрбумд хүрч байсан үе билээ. Иймд Систром өөрө 93 шинэ ажилтан олж авсанаар нийт багийн тоо 800-д хүрсэн байна. Харин Oculus (Facebook-ийн бас нэг хамааралт компани) хэмээх алдагдалтай ажиллаж байгаа компани нь энэ үед 600 хүн шинээр авч байжээ. Facebook-ийн хэрэглэгч нар 1 тэрбум хүрэх үед уг компани Instagram-аас 6 дахин их ажилчинтай байсан гэдэг.

Эрх чөлөөт байдлаа алдаж, шахалтад оров

Ийм байдлаар биеэ даасан сервис маань Facebook-ийн нэг хэсэг болж хувирчээ. Зукерберг зохион байгуулалтын өөрчлөлт хийж Систром одоо Крис Коксын өмнө ажлаа тайлагнах болов. Тэрээр шинэ даргадаа “Намайг зөвхөн бие даасан байдал, шударга харилцаа, нөөц бололцоо л энд байлгаж чадна” хэмээн шууд хэлжээ.

Кокс нь Систром болон Кригер нарыг хадгалж байх ёстой, тэр тусмаа Facebook, түүний тэргүүний нэр хүнд, үйл ажиллагаа муухан байгаа үед энэ нь бүр ч чухал гэж үзэн тэдгээрийн хүсэл бодлыг ерөнхийдөө зөвшөөрөн ажиллаж байлаа. Удалгүй Facebook бас нэг том бэрхшээлтэй тулгарсан нь Cambridge Analytica гэдэг компани Facebook-ийн хэрэглэгч нарын мэдээллийг ашиглан 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан тухай мэдээлэл тарсан явдал байв. Зукерберг үнэнчээр ажиллаж байгаагаа харуулах гэж 1000 гаруй хүн хөлслөхөөр шийдэж байх тэр үед Систром Instagram дахь нэрээ нуусан хүмүүс болон аюултай группын асуудлыг шийдэхэд тус болох мэргэжилтэн гуйсан ч түүнийг нь хүлээж авсангүй. Зукерберг Instagram өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх ёстой, эсвэл төв компанийн бүрэн удирдлага дор тусламж авч болно гэж хэлжээ.

5 Үүсэн байгуулагчид нь Инстаграмыг орхихоос өөр аргагүйд хүрэв

2018 онд Instagram-ын хэрэглэгч 1 тэрбумд хүрч, IGTV-г хэрэглэх боломжтой болов. Энэ үед Зукерберг бусад бүх л туслах хэрэгслүүдийг хаах тушаал өгсөн бөгөөд элдэв сервис, үйлчилгээний шинэ боломжуудыг сошиал сүлжээгээр сурталчилан цацах боломж үгүй болгосноор хэрэглэгчийн өсөлт ч саарч эхэлсэн байна.

Үүний дараа Систром Facebook-ийн удирдагчийг олны өмнө огт шүүмжилдэггүй зарчим баримталж байснаа больж өөрийн багийнханд хандсан мэдэгдэл бичжээ. Тэрээр энэ мэдэгдэлдээ Зукербергийн Instagram-тай холбоотой эдгээр үйл ажиллагаатай санал огт нийлэхгүй байгаа тухайгаа  бичсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр стратегийн бодлогын хувьд Facebook-ийн нэг хэсэг байж болохыг зөвшөөрөн үйл ажиллагаандаа өөрийн урьд эсэргүүцэж байсан зарим нэг түрэмгий бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр хэрэглэгчдийн тоог дахин өсгөж эхэллээ.

IGTV-г ажиллуулж эхэлсний хойш Систром амралтаа авч хэсэг байсны дараа 2018 оны 9-р сард ажилдаа эргэн орсон ч Кригерийн хамт өөрийн шилдэг ажилтнуудаа аван компанийг орхихоор шийдсэнээ зарласан юм. Тэрээр өөрийн компанийн ажиллагсдад хандан  “шинэ зүйлээр оролдох цаг болсон” гэж хэлсэн боловч харин Facebook-ийн удирдлагуудтай уулзахдаа ихээхэн хатуу  үг хаясан төдийгүй Кокст “ямар ч чөлөөт байдал, итгэл, нөөц хүчний дэмжлэг авсангүй” гэж шууд хэлсэн гэдэг.

Үүсэн байгуулагчид нь Инстаграмыг орхихоос өөр аргагүйд хүрэв

6 Өнөөгийн Инстаграм

Үүсгэн байгуулагч нар нь явснаас хойш Инстаграм илүү томрон, олон хүнд хүрсэн бөгөөд одоо Facebook-ийн олон боломжийг ашиглаж эхэлснээр жилд 20 тэрбумын орлоготой болсон нь Facebook-ийн нийт орлогын 25%-тай тэнцэж байгаа юм.

Харин хэрэглэгчдийн тооны тухайд бол ердөө л нийт Facebook-ийн харилцагч буюу WhatsApp, Instagram болон Messenger-ийн харилцагч болох 2,9 тэрбум гэсэн нийт тоог л хэлэх болжээ.Ийм тооны ачаар Facebook-ийн нийт хэрэглэгчийн тоо улам бүр өсөн нэмэгдэж байгаа мэт харагдуулж, үндсэн Facebook-ийн хэрэглэгч цөөрч байгаа гэсэн үнэнийг халхлах болсон юм.  

Instagram-ын өмнөх удирдагч энэ тухай “Facebook бол чамайг үдэшлэгт гоёж авч очих хүсэлтэй боловч хэзээ ч өөрөөс нь гоё сайхан харагдахыг хүсдэггүй, зөвшөөрдөггүй тийм л эгч шиг газар” хэмээн хэлж байжээ.  Кокс 2019 онд мөн явсан бөгөөд Зукербергтэй цөөнгүй асуудлаар санал нийлээгүй нь үүний шалтгаан болжээ. Одоо Instagram-ын шинэ удирдагчаар Facebook-ийн мэдээлэл хариуцсан хэлтсийн дарга байсан Адам Моссери ажиллаж байна. 

Өнөөгийн Инстаграм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()