"Юу таныг баян болгодог вэ?" - Хятад гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл

Гэрэл зурагчин Хуанг Чинжун эгэл жирийн Хятад айл өрхийн аж амьдралыг нэг бүрчлэн харуулсан өвөрмөц фото төслөө 2003 онд эхлүүлжээ. Тэр цагаас хойш 10 гаруй жилийн хугацаанд Ма Хонжитэй хамт бусад газруудаар аялан тус улсын өнцөг булан бүрд аж төрөх эгэл хүмүүсийн амьдралыг харуулсан сонирхолтой зургуудыг цуглууж чадсан байна.

"Юу таныг баян болгодог вэ?" - Хятад гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл

Хятад улс нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг боловч амьдралын наад захын хэрэгцээгээ арай ядан хангадаг, ядуурлын түвшнээс доогуур амжиргаатай хүн ам ихтэй орон юм. Гэрэл зурагчин Хуанг Чинжун "гэр бүл" фото төслөөрөө энэ хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүсийн аж амьдрал, тэдний гэрт яг юу байдаг, эд хогшил гэр бүлийн гишүүд хоорондоо хэрхэн холбогдож байгааг харуулахыг зорьжээ.

Гэрэл зурагчин маань иргэдийн байшингаас бүх эд хогшлыг нь гаргажш урд нь тавиулахыг ятгах гэж маш их хүчин чармайлт гаргасан байна. Тэдгээр хүмүүсийн хувь заяаг ил тод харуулсан уг гэрэл зургууд хүн болон эд зүйлс хоорондоо нягт уялдаа холбоотой болохыг тод томруунаар харуулсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()