Гурван хүүхэдтэйгээ Амазоны ширэнгэн ойд төөрч, 34 хоногийг өнгөрүүлсэн бүсгүй

40 настай Олива Перес 10, 12, 14 настай гурван хүүхдийнхээ хамт 12-р сарын 19-ний өдөр сураггүй алга болжээ.  Тэд гэрээсээ 90 минут алхаад л хүрэх Колумбын Пуэрто-Легисамод байрлах ферм рүү хүүхдүүдийн аавыг эргэхээр явсан боловч буцах замдаа амазоны ширэнгэн ойд төөрчээ. Бүтэн сарын дараа тэднийг Колумбтай хил залгаа орших Перу улсын нутгаас олсон бөгөөд маш их ядарч эцсэн байсан ч бүгд эсэн мэнд мэнд олджээ. 

Гурван хүүхэдтэйгээ Амазоны ширэнгэн ойд төөрч, 34 хоногийг өнгөрүүлсэн бүсгүй

Төөрсөн оройдоо тэд ойд модны дор унтаж, маргааш өглөө нь замаа хайхаар шийджээ. Путумайо голын ойр хавьд төөрсөн ч замаа олж чадахгүй байж. Эхний 5 хоног ууж идээгүй, зөвхөн голын уснаас л ууж өнгөрөөсөн байна. 

Эцэстээ өлсөхийн эрхэнд хүүхдүүд загас барьж эхэлжээ. Улмаар тэд зэрлэг жимс, ургамлын үр түүж гол зогоох болжээ. "Ургамлын үр хортой байж магадгүй гэж бодсон ч би хүүхдүүдтэйгээ хамт идсэн. Хэрвээ тэд хортой ургамал идэж нас барвал, надад амьд үлдэх утга учир байхгүй болно." гэж тэрээр "El Tiempo" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Оливагийн хүүхдүүд навчаар завь хийж, Путумайо голыг гатлах боломжтой байсан ч тэдэнд туршлага бас хүч дутаж байлаа. 

"Маш хэцүү байсан. Бид ядарч туйлдахгүйн тулд 30 минут алхаад л ус ууж байв. Эцэст нь голын дэргэд  амиа алдах нь ээ л гэж бодсон” хэмээн бүсгүй дурсан ярьжээ. 

Бүхэл бүтэн 34 хоногийг ингэж өнгөрөөсний эцэст 1-р сарын 24-ний өдөр тэдэнд аз тохиож, Перугийн загасчинтай таарч амьд гарч чаджээ. 

Зэрлэг жимс, жимсгэнэ, ургамлын үр, түүхий загас, усны ачаар тэд аврагджээ. Ядарч эцсэн нэгэн эмэгтэй 3 хүүхдийнхээ хамт явж байхыг  харсан загасчин тэднийг эхлээд Ла-Эсперанса тосгонд хүргэж, дараа нь Колумбын эмнэлэгт хэвтүүлжээ. Тэд бүгд маш их өлссөн, турж эцсэн, шингэний дутагдалд орсон, хөлөө гэмтээж мөөгөнцрийн үрэвсэлтэй болсон байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()