Брэд Питтийн хайрыг татсан 9 бүсгүйтэй танилц!

Холливудын алдарт жүжигчин залуу албан ёсоор хоёр удаа гэрлэхээс гадна маш олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж, өөрөө ч шархалж байсан гэнэ. Анжелина Жолигаас салсныхан дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн Брэдийн хувийн амьдралын талаар нэлээд ярилцах болсон. Жишээлбэл: "SAG-2020" шагнал гардуулах ёслолын үеэр Брэд Tinder-ийн хэрэглэгч болсноо зарласан. Гэхдээ энэ нь наргиа байсан учир түүний шүтэн бишригч бүсгүйчүүдийн сэтгэл гонсойсон байна.

Брэд Питтийн хайрыг татсан 9 бүсгүйтэй танилц!

Харин дараа нь АНУ-ын кино жүжигчдийн  "Actors Guild" шагнал гардуулах ёслолын үеэр экс эхнэр Женнифер Энистонтайгаа тэврэлдсэн аж. Энэ нь өнгөрсөн оны 6 сараас хойш яригдаж байгаа хосуудын нийлсэн гэх зүйлийг батлаж байгаа мэт санагдана. Харин Питт болон Энистоны найзууд тэднийг зөвхөн найз нөхдийн холбоотой гэж хэлдэг байна.

56 настай Брэд Питт нь одоо Холливудын алдартай жүжигчин төдийгүй, орчин үеийн секс бэлгэ тэмдэг хэвээр байгаа юм. Ингээд түүхийг сөхөж, алдарт жүжигчин залуугийн дурлалт бүсгүйчүүдтэй танилцацгаая.

 

1 Синита (1984-1986)

Британийн поп-дуучин Синита 1980-аад оны үед жүжигчин залуугийн сэтгэлийг татсан байна. Нэгэн мэдээллээс харахад Брэд бүсгүйн тоглолтыг зурагтаар харж харин дараа нь өөрийн туслахыг Синитатай уулзуулж өгөөч гэж хүссэн гэнэ.

Синита (1984-1986)

Синита, 1988 он

Энэхүү харилцаа маш хурдан өрнөсөн ч удаан үргэлжилсэнгүй. Синита өөрөө Брэддээс салсан боловч уг харилцаагаа таатайгаар дурсдаг байна. “I’m A Celebrity” шоуны үеэр дуучин бүсгүй Брэдийг “сайхан биетэй гоё залуу” гэж бодож байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

“Бид хоёр жилийн турш болзсон бөгөөд тэр хөгжилтэй, сайхан сэтгэлтэй залуу байсан”.

Брэд Питт, 1988 он

2 Робин Гивенс (1986 – 1987)

Синитагаас салсныхаа дараа жүжигчин залуу ээлжит үзэсгэлэнт бүсгүй рүү анхаарлаа хандуулсан байна. Тэр бол америкийн жүжигчин, модель Робин Гивенс байсан юм. Тэд “Class president” киноны зураг авалтын үеэр танилцаж дурлалцсан байна. Тухайн үед Робин алдарт боксын тамирчин Майк Тайсонтай амьдарч байсан гэнэ.

Робин Гивенс (1986 – 1987)

Робин Гивенс, 1987 он

Энэхүү харилцааны төгсгөл нь нэлээд адармаантай байсан бөгөөд Майк гэртээ ирээд эхнэрийгээ нууц амрагтайгаа байхад нь барьсан аж. Азаар Тайсон өөрийн мэргэжлийн чадварыг ашиглаагүй учир Питт уснаас хуурай гарч чаджээ. Хэдийгээр Робин жүжигчин залуугаас салсан ч энэ түүний гэрлэлтийг аварсангүй. Тэд 1988 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан аж.

Брэд болон Робин

3 Шэлейн МакКолл (1987-1988)

Брэдийн карьер хурдацтай өсөж байсан бөгөөд ээлжит кино зураг авалтынхаа үеэр жүжигчин залуу Шэлейн МакКоллтой хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тухайн үед тэд “Dallas” киноны зураг авалтанд хамт тоглож байсан юм. Жүжигчин бүсгүй ердөө 15 настай байсан учир тэд хайр сэтгэлийн харилцаагаа албан ёсоор зарладаггүй байсан аж.

Шэлейн МакКолл (1987-1988)

Шэлейн болон Брэд,1988 он

Кино зураг авалт дууссаны дараа Брэд залуу амрагаа орхиж, ээлжит үзэсгэлэнт бүсгүйн зүрхийг эзэмдэхээр явжээ.

Шэлейн болон Брэд

4 Кристина Эпплгейт (1989)

Ийнхүү ажиглахад, жүжигчин залуугийн хайр сэтгэлийн харилцаа улам л богино үргэлжилж байгааг харж болно. Америкийн жүжигчин Кристина Эпплгейттэй Брэд ердөө нэг хоногийн турш болзсон гэнэ.

Кристина Эпплгейт (1989)

Кристина Эпплгейт, 1988 он

Тэд "MTV Music Video Awards" болохын өмнөхөн танилцжээ. Шагнал гардуулах ёслол болохын өмнө тэд хэд хэдэн удаа болзоонд явснаар, шагнал гардуулах ёслолын үеэр албан ёсны хосууд хэмээн өөрсдийгөө зарласан байна. Гэхдээ тэр оройдоо Кристина Брэдээс илүү сайхан залуу олсон бололтой  шөнө дундын үед түүнд бидний хооронд бүх зүйл дууссан гэж хэлжээ.

Кристина болон Брэд

5 Жилл Шолен (1989)

Кристина Эддлгейтийн харилцаанаас туршлага хуримтлуулсан залуу “Cutting Class” киноны зураг авалтын үеэр танилцсан Жилл бүсгүйтэй урт удаан хугацааны турш харилцаатай байхаар төлөвлөсөн байна.

Жилл Шолен (1989)

Брэд болон Жилл

Жилл Шолен нь Брэдийн гэрлэх саналыг хүлээн зөвшөөрсөн боловч сүй тавьсны 3 сарын дараа Жилл Брэдээс салахаар шийдсэн байна. Ингээд тэрээр сүйт залуугийнхаа зүрхийг шархлуулж орхисон нь мэдээж. Жиллтэй салсан нь түүний амьдралын хамгийн хүнд мөчүүдийн нэг байсан хэмээн жүжигчин залуу хэлж байжээ.

Брэд болон Жилл

6 Жульетт Льюис (1989 – 1993)

Хайртай сүйт бүсгүйгээсээ салж, шаналсан Питт дахин шинэ эрч хүчтэйгээр мөрөөдлийн бүсгүйгээ хайх ажиллагаанд оржээ. Түүний ээлжит хайр сэтгэлийн харилцаа мөн л кино зураг авалтын талбайгаас эхэлсэн байна. Энэ бол “To young to die” киноны зураг авалт байжээ.  Энэ удаад 27 настай жүжигчин залуугийн хамтрагчаар 17 настай Жульетт Льюис тоглосон бөгөөд тэдний харилцаа дөрвөн жил үргэлжилжээ.

Жульетт Льюис (1989 – 1993)

Жульетт болон Брэд, 1991 он

“Хүмүүс одоог хүртэл бидний харилцааг дурсаж байгаад би гайхаж байна. Тухайн үед би өсвөр насны 10 жилийн сурагч байсан юм. Энэ бол гайхалтай романтик харилцаа байсан ч бидний харилцаа дуусаж, харин тэр алдрын оргил өөд тэмүүлэх аялалаа үргэлжлүүлсэн” хэмээн 1990-ээд оны үед жүжигчин бүсгүй хэлж байжээ.

Брэдийг ийнхүү алдрын оргил өөд мацах үед Жульетт хайртай залуугаасаа салсандаа ихээр гуниглаж, сэтгэл санааны гүн дарамтанд орж, хар тамхи хүртэл хэрэглэж эхэлсэн байна.

Жульетт болон Брэд, 1991 он

7 Гвинет Пэлтроу (1994 – 1997)

Тэд 1990-ээд оны үеийн хамгийн үзэсгэлэнтэй хосуудын тоонд багтаж байжээ. Хосууд үргэлж хөтлөлцсөн, бие биенээ хайрласан, хүндэтгэсэн байдалтайгаар олны өмнө гарч байсан бөгөөд энэ нь шүтэн бишригчдэд нь маш ихээр таалагдаж байсан аж. Брэд нь Гвинетийг “сахиусан тэнгэр, энэ насны минь хайр” гэж нэрлэж байсан гэнэ. 1996 онд Брэд Гвинетэд гэрлэх санал тавьж, харин тэр аз жаргалтайгаар хүлээж авсан юм.

Гвинет Пэлтроу (1994 – 1997)

Гвинет болон Брэд, 1996 он

Гэвч хуримын ёслол болсонгүй. Гэрлэх санал тавьсны жилийн дараа хосууд салж байгаагаа зарласан байна. Хосуудын салалтын шалтгаан тодорхойгүй байсан юм. Харин хожим нь Гвинет "Howard Stern" сэтгүүлийн ярилцлагын үеэр “Брэд миний хувьд хэтэрхий сайн залуу байсан” гэж хэлсэн аж. Харин Гвинетийн эцэг нь Питтад бараг хүү шигээ хайртай байсан учир маш ихээр харууссан байна.

Гвинет болон Брэд, 1997 он

8 Женнифер Энистон (1998 – 2004)

Тэрээр Женнифертэй 1998 онд сохор болзооны үеэр танилцсан аж.  Ингээд анхны болзооноосоо хойш тэд бараг салаагүй бөгөөд жилийн дараа сүй тавьсан талаараа зарлаж, аз жаргалаар бялхаж байсан гэнэ. Нью-Йоркт болсон Стингийн тоглолтын үеэр үзэсгэлэнт бүсгүйн ядам хуруунд тансаг сүйн бөгж гялалзаж байжээ.

Женнифер Энистон (1998 – 2004)

Женнифер болон Брэд, 2000 он

2000 онд хосууд Малибуд гайхалтай хурим хийсэн бөгөөд тэдний гэр бүл төгс мэт харагдана. Энэхүү аз жаргалтай амьдрал 2004 он хүртэл үргэлжилсэн байна. Учир нь Брэд “Mr. & Mrs. Smith” кино зураг авалтанд Анжелина Жолигийн хамт тоглох болжээ.

Кино зураг авалт эхлээд хагас жил ч хүрэхгүй хугацаанд хосуудын гэрлэлтэнд ан цав үүсэж, 2005 онд албан ёсоор салсан байна. Салалтын шалтгаанаа тэд “шийдвэрлэх боломжгүй зөрчилдөөн” гэж тайлбарласан ч бусад хүмүүс салалтанд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь Анжелинаг гэжээ.

Женнифер болон Брэд, 2004 он

9 Анжелина Жоли (2006 – 2016)

Хосууд удаан хугацааны туршид өөрийн харилцааг нууж байсан ч 2006 онд энэ харилцаагаа ил болгож,  тун удахгүй аав ээж болохоо зарласан байна. 5-р сарын 27-нд хосууд анхны охиноо өлгийдөн авч Шайло хэмээн нэрлэжээ. Харин 2 жилийн дараа хосууд дахин ихэр хүүхдүүд болох Нокса, Вивьен нарыгаа өлгийдөн авсан аж.

Тэд хуримлахаар яарахгүй байсан бөгөөд 2014 онд хурим хийсэн байна.  Хосуудыг Холливудын хамгийн бат бөх гэр бүл болно гэдэгт бүгд итгэлтэй байсан ч 2016 онд тэд албан ёсоор салжээ.

Анжелина Жоли (2006 – 2016)

Брэд болон Анжелина, 2007 он

Одоог хүртэл гэрэлт салгах шүүхийн үйл ажиллгаа үргэлжилж байгаа бөгөөд тэд хүүхдүүдээ хувааж, нэг нэгнээ буруутгасаар байгаа гэнэ. Хосууд одоог хүртэл хүүхдийн хүмүүжилтэй холбоотойгоор маргалдсаар л байгаа бол том хүү Мэддокс аавтайгаа тун тааруу харилцаатай байдаг аж. 

Анжелинагаас салсныхаа дараа Брэд хувийн амьдралдаа илүү болгоомжтой хандах болжээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд тэрээр папараццийн дуранд хэд хэдэн удаа үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өртөж байсан ч тэд  түүний найз, ажлын хамтрагчид л байсан юм. Гэхдээ Брэдийн шүтэн бишригчид түүнийг тун удахгүй дахин үзэсгэлэнтэй, сайн эхнэртэй болно гэдэгт итгэлтэй байгаа аж.

Брэд болон Анжелина, 2009 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()