1
Присилла Пресли — Лана Дель Рей (Priscilla Presley - Lana Del Rey)
Лана Дель Рей 1960-аад оны загвар хэв маягаар олны анхаарлыг татдаг. Түүнд 60-аад оны үеийн дуу хөгжим, загвар ихээхэн таалагддаг байжээ. Тиймээс тэрээр тухайн үеийн хамгийн загварлаг нэгний тоонд багтах Элвис болон Присцилла Пресли нарын хэв маягийг дуурайх болсон байна. Ланагийн гадаад төрхнөөс жүжигчин бүсгүйн загвар илт харагдана.
2021 онд рок-н-роллын хааны намтрын талаар нэвтрүүлгийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Элвисийн дүрд Остин Батлер тоглох гэнэ. Харин түүний дурлалт бүсгүйн дүрд хэн тоглох нь хараахан шийдэгдээгүй байгаа юм. Зарим хүмүүс Дель Рей энэ дүрд тоглохыг маш их хүсэж байгаа гэх ч найруулагч Баз Лурман бодсоор л байгаа аж. Харин Присцилла Ланаг тоглуулахаас татгалзахгүй гэдгээ илэрхийлжээ.
2
Диана гүнж — Хейли Болдуин (Princess Diana - Hayley Baldwin)
Саяхан Хейли Болдуин өөрийн инстаграм хуудаснаа Диана гүнжийн гоо үзэсгэлэн болон стилийг шүтэн биширдэг гэдгээ илэрхийлсэн юм. Түүний хувьд Диана гүнж загварын бэлгэ тэмдэг болдог аж. Үүнээс гадна тэрээр гүнжид хандаж "гайхалтай загварын хэв маягийг үлдээсэнд баярлалаа" гэх талархал илэрхийлсэн байна. Гүнжийн хувцаслалт Хейлигийн хувцасны имидж-д ихээр нөлөөлсөн бололтой.
Хейли Диана гүнжийн загварыг бага зэрэг өөрчилж, доогуураа бариу хувцас өмсөж харин дээгүүрээ том сул хувцас сонгодог байна.
3
Одри Хепберн — Лили Коллинз (Audrey Hepburn - Lily Collins)
Лили Коллинзын инстаграм хуудсанд Одри Хепбернд зориулсан нийтлэл их бий. Үүнээс гадна тэрээр Холливудын алтан үеийн алдарт жүжигчний хэв маягийг өөртөө туршиж дарсан зураг ч багагүй харагдана.
Лили Одриг үргэлж төгс эмэгтэй гэж үздэг байсан бөгөөд түүнтэй төстэй байдал нь үүнийг илүү тодотгож өгдөг. “The New Potato” компанийн ярилцлагын үеэр Лили: Хепбернийг оройн хоолонд урих боломж байсан бол би түүнийг албан бус байдлаар урьж, ярилцах байсан гэж хэлжээ.
4
Марлон Брандо — Том Харди (Marlon Brando - Tom Hardy)
Жүжигчдийн хэв маягийг тодорхойлбол Том Хардин нь Марлон Брандог гайхалтай хуулбарлаж чаджээ. Тэд гадаад төрхөөрөө төдийгүй хувцаслалтаараа ч их адилхан.
"Vogue" сэтгүүлийнхэн шинэ Брандог шалгаруулах судалгааг хийсэн бөгөөд үүнд Леонардо Ди Каприо, Шон Пенн, Жонни Депп нар багтсан байна. Гэхдээ хамгийн төстэйгөөр нь Харди шалгарчээ. Тэд гадаад төрх, хувцаслалт болон жүжигчний чадвараараа хүртэл ижил байсан гэнэ.
5
Рита Хейворт — Жессика Честейн (Rita Hayworth - Jessica Chastain)
Холливудын алдартан болохын тулд Рита Хейворт багагүй хүч хөдөлмөр зарцуулсан байна. Гоо сайхны хагалгаанд орж гадаад төрхөө өөрчилсөн нь түүний амжилтанд нөлөөлсөн аж. Хейворт гэхдээ нэмэлт эрсдэл гаргахгүй байхаар шийдэж, классик хувцаслалтыг сонгожээ.
Жессика Честейнийг ч гэсэн загварлаг нэгэн гэж хэлэхэд хэцүү. Түүний хувцаслалт нь Хейвортын загвар хэв маягтай ижил юм. Жүжигчин бүсгүй удаан хугацааны турш өөрийгөө олонд таниулж чадахгүй байсан ч өнгөрсөн зууны алдартны хэв маягийг хуулбарласнаар тун удалгүй найруулагчдын хараанд өртжээ.
6
Жеймс Дин — Роберт Паттинсон (James Dean - Robert Pattinson)
Жеймс Динийг сайн дурын уран сайханч нэрээр хүн бүр мэддэг бөгөөд түүний авъяасыг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр Жеймсийн хувцаслалт замбараагүй мэт харагддаг ч түүний хувцаслалтаас загварлаг байдлыг ч олж харж болно. Тэрээр нас барсныхаа дараа загварын хаан болсон юм.
Ингээд түүний загвар хэв маягийг Роберт Паттинсон дуурайх болсон бөгөөд карьераа эхэлж байхдаа л Жеймсийг дуурайсан байна. Гэхдээ энэ үед тэр өөрийн хэв маягийг тодорхойлоогүй байсан юм. 2015 онд Паттинсон “Лайф” хэмээх Жеймсийн амьдралын талаар өгүүлсэн кинонд тоглосон аж. Уг кинонд тэр жүжигчин залуугийн дүрийг бус харин түүний гэрэл зурагчны дүрийг бүтээжээ.
7
Жаклин Кеннеди — Амаль Клуни (Jacqueline Kennedy - Amal Clooney)
Жаклин Кеннеди нь өнгөрсөн зууны хамгийн загварлаг эмэгтэйн тоонд багтдаг. Түүний загварыг энгийн загварлаг бүсгүйчүүд төдийгүй томоохон загвар зохион бүтээгчид ч ашигладаг аж. Бүсгүй тансаг хэрнээ энгийн хэв маягийг гайхалтайгаар илэрхийлж чаддаг нэгэн юм.
Хэдийгээр Амуль болон Жаклины хувцасны шүүгээ төдийлөн төстэй биш ч тэд даруухан өнгө, шулуун загвар, урт хувцсыг илүүд үздэг байдлаараа хоорондоо ижил. Жаклин бага багаар өөрийн хэв маягийг олж авсан бол Амалийг камерын дуранд өртмөгц загварын хатан хаанаар өргөмжилжээ.
8
Роберт Редфорд — Брэд Питт (Robert Redford - Brad Pitt)
Брэд Питт нь Роберт Редфордтой ихээхэн төстэй учир түүнд Робертын дүрд хувирч зураг авалтанд оролцох саналыг багагүй тавьж байсан гэнэ. 2001 онд тэд хамтдаа “Spy Game” кинонд тоглосон байна. Уг кинод Редфорд Тагнуулын Төв газрын ажилтны дүрд тоглож Питтийг авардаг.
Харин Брэд өөрийг нь ийнхүү домог болсон алдартантай ижил гэж байгаа нь түүнд таатай санагдаж байгаа болохоо илэрхийлсэн байна.
9
Мадонна — Майли Сайрус (Madonna - Miley Cyrus)
2014 онд "MTV Unplugged" шоуны үеэр Мадонна болон Майли Сайрус нар тайзан дээр ижилхэн ковбой хувцастай гарч дуулсан аж. Залуу дуучин бүсгүйн хэт задгай биеэ авч яваа байдал нь маш олон шүүмжлэлд өртөх үед Мадонна түүнийг маш ихээр дэмжиж, бусдаас хамгаалж байсан гэнэ. Ийнхүү дуулиантай байдлаар олны анхаарлыг хялбархан татах боломжтой гэдгийг Мадонна хэнээс ч илүү маш сайн мэднэ.
Харин Сайрус алдартай поп дуучныг дуурайж, шинэ Мадонна болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэр зүгээр л өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байгаа гэнэ. Гэхдээ Майли болон Мадонна нар хувцаслалтаараа төдийгүй, гадаад байдлаараа хоорондоо их төстэй аж.
10
Жинжер Рожерс — Кристина Агилера (Ginger Rogers - Christina Aguilera)
Мюзиклийн од болох Жинжер Рожерс хэзээ ч трендийн араас хөөцөлддөггүй байсан бөгөөд өөрийн стилд үнэнч байсаар ирсэн юм. Түүний тоглосон кино дэлгэцийн бүтээл болж алдартай болсноор Жинжер илүү тансаг, эмэгтэйлэг хувцаслах хэрэгтэй болсон гэнэ. Хэдийгээр хувцасны хэв маягаа өөрчилсөн ч тэр төгс хэвээр байсан.
Кристина Агилера ч гэсэн ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ хиппи стилтэй байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам сахилгагүй бүсгүйгээс тансаг даашинз өмссөн, шаргал үстэй, үзэсгэлэнт бүсгүй болж хувирсан байна. Рожерс болон Агилерагийн төстэй байдлыг хэн ч харсан ажиглана. Үүнээс гадна Агилера 1920-1950 оны үеийн загварт дуртай гэдгээ нуудаггүй.