Зурган дээр онцгүй гараад байдаг бол эдгээрийг анхаараарай!

Хүн бүр зурган дээр гайхалтай гарахыг хүсдэг ч тэр бүр санаснаар болдоггүй. Ингээд олон дахин дарах эсвэл сүүлд нь фотошоп ашиглан өөрчлөх шаардлага тулгардаг. Толинд зүгээр харагдсан ч зурган дээр давхар эрүүтэй, бүдүүн, богино хөлтэй харагдаад байдаг. Гэтэл тийм ч төгс биш байж зурган дээр дуу алдмаар үзэсгэлэнтэй гардаг хүмүүс ч байдаг шүү дээ. Үнэн хэрэгтээ зурган дээр сайхан харагдах нь бидний бодит төрхөөс нэг их хамааралгүй бөгөөд үүнд хэд хэдэн дүрмийг баримтлахад л хангалттай аж. Ингээд сайхан зургийг сүйтгэдэг 7 хүчин зүйлийг танилцуулъя.  

Зурган дээр онцгүй гараад байдаг бол эдгээрийг анхаараарай!

1 Муу гэрэлтүүлэг

Зураг дарах үеийн гэрэлтүүлэг гэдэг 10 насаар залуу эсвэл хөгшин харагдахад нөлөөлдөг хүчин зүйл. Ялангуяа хамар, уруулны ухлаадас дээр  хэзээ ч сүүдэр тусах ёсгүй. Эс тэгвээс та панда шиг л  харагдана. Тиймээс хамраа аль болох гэрлийн тусгалыг тааруулж чиглүүлвэл царай тань илүү гэрэлтсэн, залуу харагдана. 

Муу гэрэлтүүлэг

2 Давхар эрүү

Бодит амьдрал дээр та давхар эрүүгүй хэрнээ зурган дээр давхар эрүүтэй гараад байвал та толгойгоо хэтэрхий доош тонгойлгож байна гэсэн үг. Хүзүү эрүүгээ суллаж, толгойгоо дээш өргөж өг. Гэхдээ мөрөө цуг дээшлүүлж болохгүй гэдгийг санаарай

Давхар эрүү

3 Амьсгалаа түгжих

Камерын өмнө позоо авсны дараа бид ихэнхдээ хөдлөхгүй, амьсгал авахгүй зогсдог. Ийнхүү амьсгалаа түгжиж биеэ чангалснаар таны царай түгшсэн, харц тань амьгүй мэт харагдна. Тиймээс камер руу харахгүй байж, бага зэрэг амаараа амьсгалснаар та илүү бодит, сэтгэл татам гарах болно.

Амьсгалаа түгжих

4 Том гар

Ихэнх бүсгүйчүүдэд зурган дээр том гартай гарч байгаа нь таалагддаггүй. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх тун хялбар. Хамгийн гол нь та гараа биендээ эсвэл хөхөндөө нааж болохгүй. Тиймээс зураг даруулахын өмнө гараа биеийнхээ аль нэг хэсэгт наахгүйгээр ташаандаа авч болно. Ингээд та зураг даруулахын тулд өөрийн уур бухимдлыг барах хэрэггүй боллоо.

Том гар

5 Богино хөл

Хэдийгээр хүмүүс сууж зургаа авахуулах дуртай ч ингэхдээ хөлөө сандал доор нуух гэж хичээснээр богино хөлтэй харагдах том алдаа гаргадаг. Хөлөө сандал доор нуухын оронд жийж суух нь хамгийн зөв арга юм. 

Богино хөл

6 Унжсан гэдэс

Камерын өмнө хажуу тийшээ харж зогсоход л та унжсан гэдэстэй харагдана. 3/4 байрлалыг авах гэж байгаад камерны харьцааг буруу тооцоолсноор  том гар, мөр, унжсан гэдэс үүсдэг байна.

Унжсан гэдэс

7 Камер руу тохойгоо харуулах

“Санаандгүй” байдлаар дарсан зурагтай болохын тулд бид үсээ оролдох болон гараараа бусад хөдөлгөөнийг хийдэг. Бид энэ бүхнийг сайхан харагддаг гэж боддог ч үнэндээ бүх анхаарал таны тохойд хандах магадлалтай. Хэрвээ та мэргэжлийн модель биш л бол тохойгоо нурууныхаа ард нуусан нь зүгээр.

Камер руу тохойгоо харуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()