Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр Монгол улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ТӨРИЙН БАНК  зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас  чөлөөх шийдвэрийг гаргаад байна. 

Төрийн Банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

ТӨРИЙН БАНК нь орлого нь тасалдсан, доголдсон зэргээс шалтгаалан бизнесийн зээлийнхээ  гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэгж дээр хүлээн авч байгаа бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн хүсэлтийг онлайнаар авахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн хэрэглээний бүх төрлийн зээл, цалингийн, автомашины, лизингийн, сургалтын төлбөрийн, малчны зээл, кредит картын зээлтэй харилцагчдын хувьд гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан ямар нэгэн шимтгэл хураамж нэмэлтээр авахгүйгээр газар дээр нь шийдвэрлэж байгаа болно. Төрийн банк нь цар тахлын үеэр хаилцагчдаа банкинд ирэлгүйгээр хэрэглээний бүх төлбөрийг онлайнаар төлөх боломжийг олгон интернэт банкны болоод, шинээр карт захиалж буй хэрэглэгчдийнхээ жилийн хураамжийг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.