1
Халуун чинжүү
Чинжүүний өнгө нь амтанд хамааралтай болохоос халуун шинж чанарт хамааралгүй. Харин чинжүүний хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Жижиг байх тусмаа илүү их халуун ногоотой байна.
2
Гадил
Гадил идэж байгаа хүмүүс дээр шумуул илүү ихээр цугладаг.
3
Авокадо
Авокадо нь маш хувьсамтгай, урьдчилан таамаглахын аргагүй жимс юм.
4
Авокадо
Шувууны хувьд авокадо жимс нь хор л гэсэн үг.
5
Будагч бодис
Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах будагч бодисны нөлөөгөөр хүүхдүүд хэт хөдөлгөөнтэй, тогтворгүй болдог.
6
Кофе
Кофены үр нь үнэндээ үр тариа биш, харин жимс юм.
7
Цай
Зөвхөн шинэхэн чанасан цайг уух хэрэгтэй. Өчигдөрийн цай могойноос хортой гэх Япон үг ч байдаг. Хоносон цай нь ходоодны ханыг цочроодог учир үүнийг хор болно гэж үздэг.
8
Зөгийн бал
Зөгийн балны хугацаа дуусдаггүй. Хамгийн эртний зөгийн балыг 1922 онд Египетийн фараон Тутанхамунгийн булшинаас олжээ. Эрдэмтэд үүнийг судалж үзээд идэх боломжтой хэмээжээ.
9
Камембер бяслаг
Хугацаа нь дуусах дөхөж буй камембер бяслагийг бага багаар идэх нь нэн тустай.
10
Өндөг
Өндгийг усанд хийхэд хөвж гарч ирж байвал идэж болохгүй. Муудсан гэсэн үг.
11
Шоколад
Хоол идэхээсээ өмнө бага зэрэг хар шоколад идвэл цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр хоолоо хэт их идэхгүй, цатгалан мэдрэмж төрнө.
12
Хоолны гол нууц
Шөнийн цагаар хоол илүү амттай санагддаг.