1
Андройд утасны аппликейшн
"Story saver"
Андройд утастай хүмүүс "Story saver" аппликейшны тусламжтайгаар инстаграмын зураг, бичлэг, сториг хялбархан татаж авах боломжтой. Мөн энэ аппыг ашиглан та дуртай зураг бичлэгээ татаж авч чадахаас гадна өөрийн контентоо байрлуулж болно.
Аппыг татан, өөрийн инстаграм хаягаар нэвтэрч орсны дараа хамгийн сүүлд хийсэн сториноос эхлээд бүх стори харагдана. Татах гэж буй хэрэглэгчийн стори дээр дарвал "save" буюу хадгалах товч гарч ирнэ.
"Story saver for instagram"
Инстаграмын ямар ч контентыг татаж авч болох өөр нэг андроид утасны аппликейшин.
Сториг нь татаж авах хүнийхээ хаяг руу ороод, стори хэсгийг нээнэ.
Оруулсан сторигоос нэгийг сонгоод дэлгэцний дээд хэсэгт байрлах сум дээр дарна.
2
"iPhone" хэрэглэгчид
"Reshare story"
iPhone утастай хүмүүс энэ аппыг ашиглан стори хадгалж бас нийтэлж болно. Инстаграм хэрэглэгчийн хаягаар эсвэл линкийг нь хуулж хайх товчийг дарна.
Татаж авах хүнийнхээ хаяг руу ороод, сторигоо татна.
Сториг үзэхэд гарч ирж буй "options" цэс рүү ороод, "save" товчыг дарна.
3
Компьютероор стори татах
"IG Stories for Instagram"
Google Chrome хөтөч ашигладаг хүмүүс инстаграмын стори татахад хамгийн тохиромжтой "extension" юм.
Chrome-ын "web store"-оос IG Stories for Instagram гэж хайн татаж авна.
Татагдсаны дараа хөтчийн зүүн дээд буланд гарч ирэх суман дээр дарж, дурын хүний сториг хайн, нүдний зураг дээр дараарай
Сторигоо үзэн, Download товч дээр дарна.
"Downloader for Instagram"
Mozilla Firefox хэрэглэдэг бол Dowloader for Instagram гэсэн нэмэлт цэсгийг суулгаж, инстаграм дахь бүх зураг, бичлэг, түүхийг татаж болно.
"Instagram Web"
Opera, Yandex, Browser хэрэглэгчдэд "Instagram web" хамгийн тохиромжтой.
Татах гэж буй сторигоо сонгоод дээр нь гарах сум дарж татна.
4
Screen Recording/ Дэлгэц бичих
Инстаграмын түүх болон шууд дамжуулалтыг хадгалах өөр нэг энгийн арга бол screen recording буюу дэлгэцийг бичиж авах юм. Энэ нь гар утас, таблет, компьютер гээд бүх хэрэгсэлд суурилагдсан байдаг ба үнэгүй программуудыг татаж авах боломжтой.