Даниел Рэдклифф: "Харри Поттер намайг архичин болгосон"

Жүжигчин Даниел Рэдклиф олон жил "Харри Поттер"-ын дүрд тоглосон нь эцэстээ түүнийг архинд донтох шалтгаан болсон гэжээ. Тэрээр BBC Radio-гийн Desert Island Discs нэвтрүүлэгт оролцох үедээ хөтлөгч Лорен Лавернтай энэ тухай илэн далангүй ярилцсан юм. Рэдклиф "Намайг гадуур согтуу явааг харсан хүмүүс зүгээр л нэг согтуу хүн байна гэж хардаггүй. Тэд  "өө, харри поттер бааранд согтуу явж байна" гэдэг хэмээжээ. 

Даниел Рэдклифф: "Харри Поттер намайг архичин болгосон"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Багаасаа жүжигчний карьер нь амжилттай болж, олонд танигдсан жүжигчин маань өөрийнхөө тухай анх удаа ам нээсэн нь энэ юм. Тэрээр шидтэний дүрд тоглох нь нэг талаараа хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг бол нөгөө талаар бусдын тоглоом шоглоом болдог гэжээ. 

Бүх л алдартнуудын туулдаг дарамт шахалт, сэтгэл зүйн бэрхшээлээс зугтахын тулд тэрээр их хэмжээгээр архи уудаг байжээ. Дөнгөж 11 настайдаа Харригийн дүрээр олонд танигдсан Рэдклиф киноны төгсгөлийн анги хүрэхэд аль хэдийн архинд донтчихсон байсан, цуврал дууссанаас хойш ч хэдэн жил архи ууснаа нуугаагүй юм. 

Харри Поттерын нэрээр, энэ дүрээр олонд танигдаж, олон жил амьдралынх нь салшгүй хэсэг байсаар ирсэн түүнийг эргэн тойрныхон ч шидтэн хүү мэтээр хардаг байсан учир энэ бүхнээс ангижрахыг хүсдэг байж. Тиймээс "бусдыг үл тоож, зөвхөн өөрийнхөөрөө байх ганц арга нь согтох л байсан. Мэдээж уух тусам хүмүүс илүү ихээр гайхаж харна. Тэр бүхнийг тоохгүй байхын тулд би илүү их согтохыг хүсдэг байсан" хэмээн тэрээр ярьжээ. 

Бага насны хүүхдүүд од болох ямар байдаг тухай асуухад "Тэд бол гэр бүлээ тэжээгч л гэсэн үг. Олон хүмүүс түүний карьераас хамааралтай болсон байдаг учир үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй болно. Үүний тулд маш их дарамт шахалт амсдаг. Харин энгийн хүмүүсийн хувьд хүссэн бүхнээ хйиж, ууж идэж, наргиж зугаацаж болно. Хэн ч тэднийг анхаарахгүй шүү дээ" хэмээн ярьсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()