Зүүдээрээ өөрийнхөө сэтгэлзүй, эрүүл мэндийн байдлаа шинжээрэй!

Унтаж байх үед хүний тархинд сэтгэл хөдлөлийн хамгийн чухал мэдээллүүд очдог. Энэ үед хүн бодлоо хянах чадвараа алддаг учир сэтгэхүй нь тэс өөрөөр ажилладаг байна. Нойрсох үеийн тархины үйл ажиллагааны өөрчлөлтийн учрыг эрдэмтэд өнөөг хүртэл тайлж чадаагүй байгаа боловч зүүдээр нь тухайн хүний сэтгэлзүйн байдал болон эрүүл мэндийг шинжих боломжтой нь хэдийн батлагдсан. Ингээд зүүдний тухай бусад сонирхолтой баримтуудыг та бүхэнд дэлгэе. 

Зүүдээрээ өөрийнхөө сэтгэлзүй, эрүүл мэндийн байдлаа шинжээрэй!

1 Зүүд нь өнгөтэй ч, өнгөгүй ч байж болно

  • 1940-оны үед Америкчуудын дунд зүүдний өнгийн тухай асуулга явуулахад 2/3 нь дан хар цагаан өнгөөр зүүдэлдэг гэж хариулж байжээ. Харин сүүлийн үеийн судалгаагаар 25 хүртэлх насны хүмүүс ихэвчлэн өнгөтэй зүүдэлдэг бол 50-аас дээш насны хүмүүс өнгөгүй зүүдэлдэг нь тогтоогдсон байна. Үүнийг технологийн дэвшилтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд өнгөрсөн зуунд хар цагаан зурагт үзэж сэтгэл хөөрөлд автдаг байсан бол орчин үеийн зурагт өнгөт болсон төдийгүй компьютер, ухаалаг утас зэргээс болж хүний тархи нэлээд өөрөөр ажиллах болсон гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна нийт хүмүүсийн 12% нь хар цагаан зүүд зүүдэлдэг гэсэн сүүлийн үеийн тооцоо бий.
  • Мэргэжилтнүүд цагаан зүүд хэмээх ойлголтын тухай их онцолж ярьдаг. Хүн шөнө зүүдэлсэн юмаа бүдэг бадаг санаж байгаа боловч чухам яг юуны тухай зүүдэлснээ хэлж чадахгүй байхыг цагаан зүүд гэдэг. Унтаж байх үед мэдрэх сэтгэлийн хөдлөл, мэдрэхүйг бас үүнд оруулж болно. Эрдэмтэн Питер Фазекс “Олон өнгөөс бүтсэн цагаан зүүд” хэмээх  номондоо энэ үзэгдлийн тухай тодорхой өгүүлсэн байдаг.
  • Тамхи татахаа больсон хүмүүс тамхи татдаг, эсвэл огт тамхи татдаггүй хүмүүсээс илүү их хурц зүүд зүүдэлдэг гэнэ. Энэ нь тамхи татахаа больсон хүний тархи хуучин дасал болсон зүйлээ нэхэн их хэмжээний серотинин ялгаруулдагтай холбоотой юм. Тийм учраас тамхинаас гарсан хүн нэг хэсэг хурц тодоор, эсвэл хар дарж зүүдэлнэ.
  • Мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүс хурц тод зүүд зүүдэлдэг тал бий. Сонсголын янз бүрийн бэрхшээлтэй хүмүүсийн нойрыг судлах явцад тэдний мэдрэхүйн эрхтэн нь жирийн хүнээс илүү мэдрэг байдгийг тодорхойлсон ба ийм учраас дээрх хүмүүс илүү хурц бодит мэт зүүд хардаг билээ.

Зүүд нь өнгөтэй ч, өнгөгүй ч байж болно

2 Зүүд өөрийн гэсэн зүй тогтолтой

Эр хүн зүүдэндээ өөр эмэгтэйг зүүдэлдэг гэж олон эмэгтэйчүүд боддог, харддаг. Гэтэл үнэндээ эрчүүд ихэвчлэн эр хүнийг л зүүдэлдэг ба тэдэнтэй ярьж хөөрөх юмуу зодолдож муудалцаж байгаагаар зүүдэлдэг: Харин эмэгтэйчүүдийн зүүдэнд орох эр ,эм хүний тоо ойролцоо байдаг гэнэ.

Зүүд өөрийн гэсэн зүй тогтолтой

Хүн зүүдэндээ огт танихгүй хүн харах боломжгүй. Зүүдэндээ харагдах бүх л хүнийг урьд нь харсан эсвэл таарсан байдаг юм гэнэ. Зөвхөн хүний тархи тэр хүний царайг гүйцэд тогтоож авалгүй, ерөнхий төрхийг нь хадгалан үлдсэн байдаг. Ийм хүмүүсийн тоонд гудамжинд зөрсөн, зурагтаар харсан гэх мэт хүмүүс багтана. Хүн амьдралынхаа туршид хэдэн сая хүний царай зүсийг харж өнгөрдөг учир тархи нь “зүүдэнд тоглох жүжигчин” олох гэдэг зовлонг мэддэггүй юм.

3 Бодит байдлыг танихад тус болно

Бидний ихэнх зүүдэнд хамгийн бага хэмжээгээр боловч ямар нэг түгшүүр байдаг. Хүн зүүдэндээ сайнаас илүү муу зүйлийг их хардаг байна.

Хүн бодит амьдрал дээрээ тулгарч байгаа зүйлийг таньж мэдрэхэд зүүд тус болно. Зүүдний үед хүн өөрийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргах учир иймэрхүү зүүдний дараа (энэ зүүдээ санахгүй байсан ч) илүү тайвширсан байдалтай болно. 

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн байнга зүүдлэх боловч сэрээд энэ тухайгаа эргэн санаж чаддаггүй. Харин огт зүүдлэхгүй байх нь (тусгай багажаар үүнийг мэдэж болно) сэтгэл зүйн хувьд ямар нэг өөрчлөлттэй байгаагийн илэрхийлэл юм. Бас хэт аймшигтай зүүд нь тархины үйл ажиллагаа доголдож байгаагийн нэг шинж байж болох талтай. 

Их унтдаг хүмүүсийн зүүд ихэнхдээ түгшүүртэй, аймшигтай байдаг бол эрт унтаж, эрт босдог хүмүүсийн зүүд нь илүү сайн сайхан зүйл байдаг гэнэ.

Бодит байдлыг танихад тус болно

4 Зүүд нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой

Хүн унтахдаа хурхирдаг бол тэрээр огт зүүдлээгүй байна гэсэн үг. Хурхирах зүүдлэх хоёр бол нэгэн зэрэг байх боломжгүй үйл явц юм.​

Нялх хүүхэд өдрийн 70%-ийг унтаж өнгөрөөнө. Тийм учраас тэд том хүнийг бодвол илүү их зүүдлэх ба энэ нь хүүхдийн өсөлтөд маш чухал үүрэгтэй аж. Нялх хүүхдийн тархи толгойн хөгжилд унтах нь маш чухал юм. 

Спортоор хичээллэх, ялангуяа тэсвэрийн дасгал нь хүнийг илүү сайн унтаж амрахад нөлөөлдөг нэг хүчин зүйл юм.

Дэлхийн нийт хүн амын багахан хэсэг буюу 1% нь хэдхэн цаг унтаад нойроо бүрэн авч чаддаг байна. Энэ нь тодорхой генийн мутацтай холбоотой гэх онол бий. Гэхдээ сайн дурын хүмүүс дээр хийсэн туршилтаар үүнийг баталж чадаагүй хэвээр байна. 

Зүүд нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()