Алдрин, Армстронг, Майкл Коллинз нар 1969 оны 7-р сарын 16-нд хөөрчээ.
Тэднийг сансарт байх долоо хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүр дэх сонингууд үйл явдал бүрийг мэдээлж байв
Техасын Хьюстон хотын нэгэн сонин Алдрины хүүгийн зургийг аав нь сансарт хөөрсний маргааш нийтэлж байжээ
1969 оны 7-р сарын 20-ны Ням гаригийн өглөө нисгэгчид саран дээр хүрсэн юм. Армстронгын хүү Техас мужид амьдардаг байсан бөгөөд тэрбээр "Houston Chronicle" сонин дээр мөн гарсан байна.
Армстронг 1969 оны 7-р сарын 20-ны өдөр өглөөний 10:56 цагт саран дээр хөл тавив. Энэхүү түүхэн үйл явдлыг 650 сая хүн шууд үзсэн байна. "Аполло 11"-ийн амжилт нь НАСА-д найман жил шаргуу хөдөлмөрийн үр дүн байжээ.
Маргааш өглөө нь орон нутгийн, үндэсний болон олон улсын хэвлэлүүд энэ тухай мэдээг том, тод гарчигтайгаар хэвлэжээ.
"Хүн саран дээр алхлаа"
"The Las Vegas Sun" сонин Алдрин ба Армстронг хоёрын харилцан яриаг хэвлэсэн бөгөөд түүний дотор Олдрины хэлсэн алдарт үг "алслагдсан ч гэсэн гайхамшигтай" багтжээ.
"Америкийн далбаа саран дээр намирч, дэлхий нийт алга ташин баяр хүргэлээ"
"The Sydney Morning"-ийн өглөөний дугаар Армстронг хөлгөөсөө гарч сарны гадаргуу дээр алхахаас өмнө мэдээгээ хэвлэжээ. Тиймээс тэд хөлөг нь хэрхэн саран дээр газардсан, түүнчлэн сансрын нисгэгчдийн унтах дадал, хоолны дэглэм зэргийг нийтэлсэн аж.
"Хүн саран дээр"
Дэлхийн бусад хэвлэлүүд "Шинэ ертөнц" эсвэл "Сар эзлэгдэв" гэсэн сүртэй гарчиг өгч байжээ.
Францын сонингуудад
"The Eugene Register-Guard" илүү нухацтай гарчиг өгчээ. "Бид энэ мөчид буруу шалтгааны улмаас саран дээр хүрсэн үү?" гэж редактор Уильям Васманн бичсэн юм.
Тэрбээр "хүний хүнлэг бус байдал" нь сансар огторгуйг судлах замаар шийдэгдэхгүй, харин "язгуур хүн чанар"-ыг харуулж байж шийдэгдэнэ гэсэн байна.
Вьетнамын дайны үеэр англи хэл дээр гардаг "Saigon Post" сонин Өмнөд Вьетнамд байрлаж байсан америкчуудад зориулан энэ тухай нийтэлсэн юм.
Гэхдээ энэ мэдээ дэлхийн өнцөг булан бүрт хүрч чадсангүй. Зөвлөлтийн "Известия" сонин Польшид коммунизмын талаархи түүх, "Совет Луна 15" сансрын туршилтын тухай мэдээний доод талд саран хүн буусан тухай хальтхан дурссан байдаг.
Энэхүү үйл явдлыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж байв. Франц дахь америк энэ баар "сарны коктейл"-оор үйлилж байжээ.
Сансрын нисэгчдийн төрсөн нутгийн иргэд тэдний аюулгүй буцаж ирсэн нь саран дээр буухтай нь адил сэтгэл хөдөлгөм байлаа. Охайо дахь "Wapakoneta Daily News" сонин Армстронг эх орондоо ирснийг тэмдэглэж, есдүгээр сард тус газарт зочлох үеэр нь үдэшлэг зохион байгуулахаа зарласан байдаг.