“Rolling in the Deep” дуу зурагт, радиогоор цацагдаж эхэлснээс хойш сонсогчид бүсгүйг “илүүдэл жин”-тэй хэвээр нь таатайгаар хүлээн авч энэ нь бүсгүйн бусдаас ялгарах онцлог болж байсан юм. Гэвч 2011 оноос хойш 9 жилийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Дууны хөгжмийн ертөнцийн хамгийн шилдэг шагналуудыг авч чадсан алдартай дуучин бүсгүй маань 45кг жин хасаж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг их хэмжээний жин хассан ч хоолойгоо хэвээр авч үлдэж чадсанд нь баяртай байгаа аж.
2019 оны 4-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр Аделийг нөхөр Саймон Конеккигаасаа салж байгаа талаар мэдээлэл гарах үед бүсгүй турж эхэлж байсан бөгөөд бүх хүмүүс үүнийг хувийн амьдралын асуудалтай холбон тайлбарлаж байсан юм.
Гэтэл үнэндээ 31 настай бүсгүйн турах болсон шалтгаан нь салалт бус харин 7 настай хүү нь байжээ.
Бүсгүй жин хасах гэхээсээ илүүтэй өөрийн сэтгэл санаа, эрүүл мэндийн тал дээр анхаарал хандуулж эхэлсэн байна.
2019 оны 9 сараас эхэлж Адель дасгалжуулагч Жо Уиксын хамтаар бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд тэрээр долоо хоногт гурван удаа нэг цагаар дасгал хийх болжээ.
Гэхдээ ийнхүү жин хасахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь хоолны дэглэм байсан гэнэ. Тэрээр өдөрт 1000 ккал хоол иддэг байсан бөгөөд энэ нь бүсгүйн өмнөх хооллолттой харьцуулахад 2 дахин бага байсан юм. Үүнээс гадна зөв хооллолтын мэргэжилтнүүд ногоон жүүс уухыг зөвлөсөн байна.
2020 оны нэгдүгээр сард Карибын тэнгист амарч байхад хүмүүс түүнийг бараг л танихгүй байсан аж.
Адель 20 кг жин хасаад зогсохгүй үргэлжлүүлсээр дахин 20 кг хасжээ.
Гэвч бүсгүйн энэхүү өөрчлөлт хүмүүст огт таалагдаагүй бөгөөд 2 сард түүний зурагны дор ихэнхдээ сөрөг сэтгэгдлүүд байжээ. Бүгд хүссэнээрээ түүнийг муулж байсан юм.
Харин Адель энэ бүх шүүмжийг огт уншаагүй, сонсоогүй мэтээр томоохон арга хэмжээнүүдэд илүү ихээр оролцох болсон байна.
“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэгийн үеэр хөтлөгч Кинга Русин бүсгүйтэй хэсэг хугацаанд харилцсан ч Аделийг өөрийгөө танилцуулах хүртэл түүнийг таниагүй аж. Энэхүү үйл явдлыг тохиолдуулж бүсгүйчүүд хамтдаа селфи хийжээ.
Хэдийгээр дуучин бүсгүй өөрийнхөө гадаад төрхөд сэтгэл хангалуун байгаа ч шүтэн бишрэгчид нь ихээхэн санаа зовж, турахаа болих хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа гэнэ.
Харин ойр дотных нь хүмүүсийн хэлснээр Адель өөрөөрөө маш их бахархаж байгаа бөгөөд ойрын 10 жилд өөртөө санаа зовохгүйгээр, дуу бичлэгийнхээ ажилд орохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ хугацаанд тэрээр гайхалтай дуутай болсон бөгөөд шүтэн бишрэгчид нь мэдээж шинэ дууг нь хүлээж байгаа болов уу.