1
Хэрээ, турлиах хоёр
Турлиах нь илүү том биетэй, сүрэглэж нисдэг.
2
Лам гөрөөс ба альпака
Лам гөрөөс нь альпакагаас том биетэй, урт чихтэй. Түүнчлэн лам гөрөөсний тоо толгойн ихэнх нь зэрлэг, харин альпакаг хүмүүс тэжээж үржүүлдэг.
3
Яст мэлхийний төрлүүд
Усанд амьдардаг (turtle), хуурай газар амьдардаг (tortoise) гэдгээрээ яст мэлхийнүүд ялгардаг.
4
Масло ба маргарин
Маслыг сүүгээр, маргариныг ургамлын тосоор хийдэг.
5
Улаан лоолийн бүтээгдэхүүнүүд
Соус нь кетчуп шиг нэмэлт амтлагч, халуун ногоо агуулдаггүй.
6
Матрын төрөл
Матар нь илүү шөвгөр хошуутай, Африк, Австралид их тааралддаг. Гумбараа нь U хэлбэрийн хошуутай, Америк тивд байдаг.
7
Британи арал
Их Британи гэвэл зөвхөн Британийн арлыг хэлнэ. Хэрэв Умард Ирландыг оруулбал Нэгдсэн вант улс (ИБУИНВУ) болно.
8
Туулайн төрөл
Туулай нь нүх ухаж зулзагалдаг, чандага нь газар дээр зулзагалдаг.
9
Мэлхий ба бах
Бах нь мэлхийг бодвол богино хөлтэй, үсэрч чаддаггүй, зузаан, товгор арьстай.
10
Сэлүүр хөлтнүүд
Далайн хав нь үсээр бүрхэгдсэн, далайн муур болон арслан нь бараг үсгүй шахам.
11
Нохойны үүлдэр
Лабрадор үүлдэр нь алтан ретриверийг бодвол илүү богинохон үстэй.
12
Уур амьсгал
Тухайн агаар мандалд буй түр зуурын нөхцөл байдлыг цаг агаар, удаан хугацааны туршид дунджилсан нөхцөл байдлыг уур амьсгал гэнэ.
13
Оргилуун дарс
Зөвхөн Францын Шампан мужид хийгдсэн оргилуун дарсыг Шампанск, бусад газар хийгдсэнийг нь зүгээр л оргилуун дарс гэнэ.
14
Бялуу
Капкэйк - Дээрээ чимэглэлтэй
Маффин - Чимэглэлгүй
15
Яс үндэс
Ястан - Нэг хэл, аялга, гарал үүсэл, соёлтой хүмүүс
Үндэстэн - Тухайн улсын иргэд
16
Цитрусын жимснүүд
Жүрж нь бөв бөөрөнхий, мандарин нь арай зууван.
17
Оготно ба хулгана
Хулгана нь суурин газарт, хүнтэй ойр амьдардаг. Оготно нь ихэвчлэн ой мод, хээр газарт амьдрана.
18
Сохор номин, чацуулин
Сохор номин нь манай оронд голчлон тохиолддог төрөл, чацуулин нь дэлхий даяар тархсан байдаг.
19
Говь ба цөл
Говь гэж зөвхөн Монгол, Хятадыг дамнан оршдог, ургамалжилт сайтай, биологийн төрөлжилт ихтэй цөлийг хэлнэ. Харин дэлхийн хаана ч байх хур тунадас бага унадаг, ургамлын бүрхүүлгүй нутгийг ерөнхийд нь цөл гэнэ.
20
Далай тэнгис
Эх газартай илүү ойрхон, эсвэл түрж орсон далайн хэсгийг тэнгис гэнэ.