1
Шингэн нөхөх уусмал
1990-ээд он хүртэл дэлхий дээр жил тутам 5 хүртэлх насны таван сая гаруй хүүхэд ходоод, гэдэсний халдварт өвчнөөр хорвоог орхидог байв. Харин эмч нар ам, амны хөндий зайлж, цэвэрлэх уусмал гаргасны дараа энэ тоо баримт нэг сая болж буурчээ. Энэхүү уусмалыг цэвэр усанд давс, элсэн чихэр хольж найруулж хийн (бага зэрэг цайр нэмж болно) гэртээ бэлтгэж болно. ORS (Oral Rehydration Solution) буюу амны хөндий зайлж, цэвэрлэх уусмал нь бөөлжиж, суулгах үед алдагдсан шингэнийг нөхөж өгдөг ба эрдэмтэд энэхүү уусмалыг судсаар тарьж, дуслаар оруулсан бусад шингэний адил нөлөөтэй хэмээжээ.
2
Усжуулалтын систем
Дэлхийн олон орны иргэд тариаландаа хиймэл усжуулалтын системийг ашигладаг. Гэхдээ шинэ систем болох дуслын усалгаа нь ургамлын үндэс рүү усыг дусал дуслаар нь хүргэдэг. Ийм аргыг хэрэглэхэд усны ууршилт бага байдаг учир хамгийн үр дүнтэй ус зарцуулалт болж байна. Жишээлбэл 1 га талбайд "цацруулдаг" усжуулалт хийхэд 60000 м3 ус зарцуулагддаг бол 1 га талбайд дуслын усалгаа хийхэд ердөө 20 м3 ус шаардагддаг байна.
3
Торхтой усны тэрэг
Африкийн хүн амын тал хувь нь ундны усны дутагдалд ордог ба гэр бүлийнхээ усны хэрэгцээг хангахын тулд Африкийн эмэгтэйчүүд 10 км зам туулж, 20 литрийн канистраар ус зөөдөг. Ийн явахад цаг их зарцуулдгаас гадна эрүүл мэндэд нь ч муугаар нөлөөлдөг. Харин "The Hippo" дугуй нь тэдний асуудлыг шийджээ. Энэхүү торх бүхий тэрэг нь 90 литр усны багтаамжтайгаас гадна гэрт эвтэйхэн бариултай учир зөөхөд ямар ч хүндрэл учрахгүй.
4
Цаасан микроскоп
Микроскоп нь халдварт өвчин оношлогоонд чухал үүрэгтэйгээс гадна маш үнэтэй байдаг. Том хэмжээтэй учраас зөөвөрлөж, хөдөлгөхөд хэцүү. Гэсэн ч эрдэмтэд энэхүү төхөөрөмжийг илүү хялбар, хөнгөн, хямд өртөгтэй болгож цаасан микроскоп зохион бүтээжээ. Дэвтрийн цаасанд ч хавчуулж болдог энэхүү цаасан микроскопуудыг 2014 онд бүтээж, нэг микроскопыг бүтээхэд дор хаяж 1 доллар л зарцуулагддаг ажээ. Цаасан микроскоп нь 10 грамм жинтэй , ус нэвтэрдэггүй цаас, гэрэл ялгаруулагч диод, унтраалга, зай зэргээс бүрдэнэ.
5
Зүүгүй тариур
Вакцинжуулалт бол эрүүл мэнд, эрүүл нийгмийг цогцлоох нэг том хүчин зүйл. Гэхдээ ариутгасан зүү, тарируны дуталд орохоос сэргийлж эмч нар Жэт тарилгын системийг бүтээжээ. Үүнийг тийрэлтэт тариур, буун тариур гэж нэрлэх нь ч бий. Энэхүү тарилга нь арьс руу зүү ашиглалгүйгээр өндөр даралтаар шингэнийг арьсны гүн рүү оруулж тарьдаг.
6
Энгийн усны шүүлтүүр
Дэлхий дээрх сая сая хүмүүс цэвэр усны хомсдолтой бүсэд амьдардаг. Энэхүү асуудлыг шийдэхээр эрдэмтэд цэвэрхэн, хямд, үр дүнтэй санал гаргажээ. Уг аргыг ямар ч хүн өөрийн гараар бүтээж чадах ба усан дахь өвчин үүсгэгч нян бичил биетийг шүүхэд үнс, мөнгөний нанопластикууд байхад л хангалттай.
7
Гамшгийн үеийн утасны сүлжээ
Өнөө үед гар утасгүй хүн гэж байхаа больжээ. 14-ээс дээш насны 5.5 тэрбум хүн бүгд гар утастай байна гэсэн тоон мэдээ бий. Гэхдээ байгалийн гамшиг тохиолдсон үед хэдий утастай байлаа ч интернет, нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжгүй болсон үед тусламж эрэхэд бэрх болно. Тиймээс Чилийн программистууд интернетгүй үед ч ажиллах SIE системийг нэвтрүүлжээ. Энэхүү систем нь энгийн чихэнд сонсогддоггүй аудио дохио, шифрлэгдсэн тоон мэдээллийг радио долгион ашиглан хөрвүүлэх замаар мэдээлэл дамжуулдаг байна.