Дэлхийн хамгийн нямбай эзэгтэйн гэрээр зочлоё!

31 настай Алехандра Костелло нь мэргэжлийн зохион байгуулагч юм. Тэрбээр гэртээ байдаг хамгийн жижигхэн зүйлийг хүртэл ангилж хадгалсан байдаг ажээ. Нэг үгээр Алехандра жинхэнэ төгс байдлыг эрхэмлэгч бөгөөд бүр Америкийн хамгийн зохион байгуулалттай таван хүний жагсаалтад багтжээ. Тиймээс дэлхий дээрх хамгийн эмх цэгцтэй эмэгтэйн гэрийг сонирхоцгооё. Магадгүй бид түүнээс ямар нэг хэрэгтэй зүйл сурч болох юм. 

Дэлхийн хамгийн нямбай эзэгтэйн гэрээр зочлоё!

Мэргэжлийн зохион байгуулагч Алехандра Костелло (Alejandra Costello)

Алехандрагийн хүнсний шүүгээ

Хоол амтлагч, амин дэм зэргийг тусад нь ангилан эргэдэг тавиур дээр тавьсан учраас энд андуурах зүйл юу ч байхгүй.

Алехандра бүр цайгаа хүртэл төрөл төрлөөр нь ангилан хадгалжээ.

Тэрбээр мөн халбага сэрээний шүүгээг ширүүн онгойлгох үед доторх зүйлс нь шидэгдэхээс сэргийлэх үүднээс тусгаарлагч суурилуулжээ.

Алехандра хавтан, ганбанзыг давхарлаж биш босоогоор нь хураавал авахад илүү амар гэж үздэг.

Алехандрагийн ажлын өрөө нь түүний мужааны цех л гэсэн үг.

Тэрбээр хэрэгтэй зүйлсээ өнгөгүй саванд хийж хадгаладаг.

Бичиг баримтуудаа өнгөөр ялган ангилжээ.

Гэрийн ажил болон дасгал хийх өдрүүдээ календар дээр тэмдэглэсэн байгаа нь.

Зүүн талд юм ороох цаас, баруун талд өнгө өнгийн хавтаснууд.

Алехандра хэд хэдэн шуудангийн хайрцагтай учраас хэзээ ч юу ч мартдаггүй.

Үзэг, харандаа, тодруулагч, тэмдэглэлийн цаас, баллуур, цавуу гээд юм бүр өөр өөрийн байртай.

Алехандра урт зүүлтнүүдээ ханнаас өлгөдөг учраас хэзээ ч орооцолддоггүй.

Тэрбээр мөн хувцасаа төрөл төрлөөр ангилж өлгөдөг.

Ямар өнгөтэй өлгүүр дээр ямар хувцас өлгөх ёстой вэ гэдгээ мэддэг байхад л хангалттай.

Ороолтыг алчуурны өлгүүр дээр хадгалж болно.

Угаалгын өрөөгөө эмх цэгцтэй байлгахын тулд үс, гоо сайхны бүтээгдэхүүнээ хаалганы ард тавьдаг.

Харин шүршүүрний хөшигний ард саван, шампунь бүтээгдэхүүнүүд байна.

Түргэн тусламжийн хайрцагны хаалган дээр хамгийн их хэрэглэдэг зүйлсээ соронзоор тогтоожээ.

Алехандрагийн хамгийн дуртай газар бол шүүгээ байдаг бөгөөд тэр энд эм, нарнаас хамгаалах тос зэргийг өнгөгүй саванд хадгалдаг.

Тэрбээр нөхөртэйгээ хамт тагтаа мөн агуулах болгон хувиргасан байна.

Энд бүх зүйлийг төмөр сагсанд хураажээ.

Алехандра бүр зайнуудыг хүртэл хэмжээгээр нь ангилсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()