1
Бритни Спирс
Поп дуучин бүсгүйн дуунууд олон жилийн турш хит-парадуудыг тэргүүлж байсан бөгөөд түүний нэр хүнд хэзээ ч унахгүй мэт санагдана. Харамсалтай нь Бритнигийн согтууруулах ундааны донтолт нь түүний карьер болон хувийн амьдралд сөргөөр нөлөөлж тэрээр амиа хорлох шийдвэрийг гаргасан аж. Тэрээр архины эмчилгээнд явж 10 гаруй кг нэмсэн байсан нь шүтэн бишрэгчдээс нь ихээхэн шүүмжийг дагуулсан байна. Үүнээс харахад бүсгүйд амиа хорлох оролдлого хийх шалтгаан багагүй байсан бололтой.
2
Майк Тайсон
Алдартай боксчин Майк Тайсон нь удаан хугацааны турш сэтгэл санааны гүн хямралтай байсан учир амиа хорлох оролдлогыг хийж байсан гэнэ. Бэлгийн хүчирхийлэл хийсэн хэргээр Тайсон хоригдож байсан бөгөөд шоронгоос суллагдсаныхаа дараа мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэж амиа хорлох оролдлогыг хийсэн аж.
3
Эминем
Алдарт репер залуу 1997 онд хайртай бүсгүйгээсээ салснаар эцэг, эхтэйгээ таагүй харилцаатай болсон байна. Ийнхүү сэтгэл санааны хямрал нь дуучин залууг амиа хорлох оролдлого хийхэд хүргэсэн бөгөөд тэрээр их хэмжээгээр хүчтэй эм бэлдмэл хэрэглэжээ. Эминемийн амийг азаар аварч чадсан байна. Үүнээс хойш түүний карьер эрчимтэй өсөж, хэдэн сарын дараа тэрээр дэлхийн томоохон тайзан дээр гарчээ.
4
Дрю Бэрримор
Америкийн алдартай жүжигчин бүсгүй өсвөр насандаа хар тамхи болон согтууруулах ундааны хамааралтай байжээ. 14 насандаа тэрээр амиа хорлох оролдлогыг хийсэн бөгөөд азаар бүсгүйн амийг аварч, муу зуршлаас нь ч салгаж чадсан байна.
5
Уолт Дисней
Хүүхэлдэйн киноны хаан Дисней ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлэж байх үедээ амиа хорлох оролдлогыг хийсэн аж. Энэхүү оролдлогыг хийх болсон шалтгаан цехийн хамтрагчдын шүүмж байсан юм. Ажилчдын нэг нь залууг ямар ч авъяасгүй гэж хэлсэн бөгөөд энэ нь түүний хувьд хүнд цохилт болсон учир тэрээр их хэмжээний согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэсэн байна. Азаар түүний амийг аварч чаджээ.
6
Оуэн Уилсон
Хүн бүрийн хайртай, дуртай жүжигчин залуу 2007 онд амиа хорлох оролдлогыг хийсэн байна. Үүний шалтгаан нь дотны найзтайгаа муудалцсан явдал гэнэ. Оуэнийг их хэмжээний согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай ухаангүй байхад нь олжээ. Ингээд түүнийг эмнэлэгт хүргэж амийг нь аварч чадсан байна.
7
Холли Берри
Үзэсгэлэнтэй залуу жүжигчин бүсгүй Дэвид Жастинаас салсныхаа дараа амиа хорлохыг завджээ. Тэрээр амиа хорлох өвөрмөц аргыг ашигласан бөгөөд машин дотроо хаалгаа түгжиж нүүрстөрөгчийн монооксидоор хордож үхэх гэж байсан гэнэ. Өөрийг нь нас барсан байдалтай олвол ээж нь маш ихээр хямрах болохыг ойлгосон бүсгүй энэ оролдлогоо таслан зогсоожээ. Үүнээс хойш Берри дахин амиа хорлох талаар бодоогүй бөгөөд ирээдүйд хэзээ ч хүнтэй гэрлэхгүй гэсэн шийдвэрт хүрсэн байна.
8
Элтон Жон
Дуучин залуу бэлгийн хэвийн бус чиг хандлагатай гэдгийг дэлхий даяар мэддэг учир түүнийг маш ихээр шүүмжлэж байсан гэнэ. Өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг нуухын тулд тэрээр Линда Вудроу-тай сүй тавьсан байсан ч худал хуурмаг дунд амьдрах нь түүний хувьд маш хүндрэлтэй санагдаж байжээ. Тэрээр толгойгоо хийн шарах шүүгээн дотор хийж хордож үхэхээр шийдсэн аж. Азаар авъяаслаг дуучны амийг аварч чадсан байна.