Дэлхийн хамгийн олон хүний амийг авч одсон 10 тахал

Эрдэмтэд болон анагаах ухааны судлаачид тахлын тухай өөр өөр тодорхойлолттой байдаг ч тэдний санал нийлдэг нэг зүйл бол тахал нь энгийн өвчнөөс илүү хурдан хугацаанд газарзүй, бүс нутгаар өргөн тархдаг өвчин юм. Булчирхайн, тарваган тахал, салхин цэцэг, томуугийн халдварт өвчнүүд бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис алуурчид юм. Эдгээрээс 12,000 жилийн турш оршин тогтнож буй бидний сайн мэдэх салхин цэцэг өвчин нь 300-500 сая гаруй хүний амийг авч байжээ. 

Дэлхийн хамгийн олон хүний амийг авч одсон 10 тахал

10 Холерийн 6 дахь тахал - 800,000 хүн үхсэн

Хамарсан хугацаа: 1910-1911 он
Холерийн 6 дахь тахал нь Энэтхэгийн 800,000 гаруй иргэний аминд хүрч, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европ, ОХУ хүртэл тархжээ. Энэхүү тахал нь Америк дахь 1910-1911 онд гарсан Холерийн тахлын суурь болсон бөгөөд тус улсын Эрүүл мэндийн байгууллага өвчнийг эрт оношлон, халдвар авсан өвчтнүүдийг тусгаарлаж, яаралтай арга хэмжээ авсны хүчинд АНУ-д ердөө 11 хүн уг өвчнөөр нас барж байжээ. Гэсэн хэдий ч Энэтхэг улсад нас барагсдын тоо өндөр хэвээр байсан юм.

Холерийн 6 дахь тахал - 800,000 хүн үхсэн

9 Оросын томуу - 1 сая хүн үхсэн

Хугацаа: 1889-1890 он
"Азийн томуу" буюу "Оросын томуу" ч гэж нэрлэгддэг томуу нь А хүрээний H2N2 вирусээс үүдэлтэй хэмээгдэж байсан ч сүүлд томуугийн А хүрээний H3N8 вирусээс гаралтай болох нь тогтоогджээ. Анхны тохиолдол нь 1889 оны 5-р сард Төв Азийн Бухара, Канадын баруун хойд хэсэг дэх Атабаска хотууд, Гренланд аралд бүртгэгдэж байв. 19-р зуунд хотжилт, хүн амын өсөлт эрс нэмэгдсэнээс үүдэн томуугийн дэгдэлт улам газар авч байжээ. Энэ нь бактериологийн эрин үед дэлхий дахинд тохиосон анхны томуугийн дэгдэлт байсан учир хүн төрөлхтөнд ихийг таниулсан юм.

Оросын томуу - 1 сая хүн үхсэн

8 Холерийн 3 дахь тахал - 1 сая хүн үхсэн

Хугацаа: 1852–1860 он

7 удаагийн Холерийн дэгдэлтээс хамгийн аюул дагуулсан нь 1852-1860 он хүртэл үргэлжилсэн Холерийн 3 дахь дэгдэлт байв. Эхний хоёр дэгдэлтийн адил гурав дахь дэгдэлт нь Энэтхэгийн Ганга мөрнөөс гарч Ази, Европ, Хойд Америк, Африк тив хүртэл дамжин сая гаруй хүний аминд хүрсэн юм. Их Британийн эмч Жон Сноу 1854 онд Лондонгийн нэгэн буурай тосгонд ажиллаж байхдаа Холер өвчний тохиолдлыг бүртгэн өвчний шалтгааныг бохир ус болохыг тогтоожээ. Өвчний шалтгааныг олсон хэдий ч өвчний дэгдэлт бууралгүй 1 сая гаруй хүн нас барж, тухайн жил тахлын үеийн хамгийн муу жил болж байв.

Холерийн 3 дахь тахал - 1 сая хүн үхсэн

7 Хонг Конгийн томуу - 1 сая гаруй хүн үхсэн

Хугацаа: 1968 он
1968 онд бүртгэгдсэн Хонг Конгийн томуу нь томуугийн А хүрээний H3N2, H2N2 вирусээс үүссэн. 1968 онд Хонг Конгд бүртгэгдээд 17 хоногийн дараа гэхэд Сингапур, Вьетнам улсад бүргтгэгдэж, 3 сарын дотор Филиппин, Энэтхэг, Австрали, Европ, АНУ-д бүртгэгджээ. Хэдий эдгээр орнуудад нас баралтын түвшин харьцангуй бага байсан ч Хонгконгийн 500,000 гаруй оршин суугч буюу хүн амын 5 хувийг нь авч одсон юм. 

Хонг Конгийн томуу - 1 сая гаруй хүн үхсэн

6 Азийн томуу - 2 сая гаруй хүн үхсэн

Хугацаа: 1956-1958 он

Хятад улсаас гаралтай А хүрээний H2N2 вирусын Азийн томуу нь 1956 онд бүртгэгдэж 1958 он хүртэл дэлхий нийтийг цочроожээ. Хятадын Гуйжоу мужид анх бүртгэгдэж, Сингапур, Хонконг, АНУ хүртэл тархсан байна. Азийн томуугийн өвчлөлөөр нийтдээ 2 сая гаруй хүн нас барсны 69,800 нь АНУ-ын иргэд байсан хэмээн ДЭМБ-аас мэдэгдэж байжээ.

Азийн томуу - 2 сая гаруй хүн үхсэн

5 Антониний тахал - 5 сая хүн үхсэн

Хугацаа: (МЭ 165 он)
Галены тахал гэгддэг Антониний тахал нь  Ази, Египет, Грек, Итали зэрэг улсуудад тархан нөлөөлж байсан эртний тахал бөгөөд өвчний шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Энэхүү үл мэдэгдэх өвчний МЭ165 онд Месопотамаас буцаж ирсэн цэргүүд Ромд авчирснаар 5 сая гаруй хүний аминд хүрсэн гэдэг бөгөөд Ромын армийг цөөлөх тусгай бодлого байсан ч гэж үздэг.

Антониний тахал - 5 сая хүн үхсэн

4 Юстинианы тахал - 25 сая хүн үхсэн

Хугацаа: (541-542 он)

Европын хүн амын тэн хагасыг хөнөөх дөхсөн Юстинианы тахал (тарваган тахал) нь Византын эзэнт гүрэн болон Газар дундын тэнгисийн далайн боомтуудын 25 сая гаруй хүний амийг авч одсон юм. Тарваган тахлын анхны тохиолдол болсон Юстинианы тахал нь Зүүн Газар Дундын Тэнгисийн хүн амын дөрөвний нэгийг, нэг өдөрт л гэхэд Константинополь хотын 5000 хүний амийг авч, нийтдээ тус хотын иргэдийн 40 хувийг хөнөөсөн аймшигт тахал байсан юм.

Юстинианы тахал - 25 сая хүн үхсэн

3 ХДХВ/ДОХ-ын халдвар - 36 сая хүн үхсэн

Хугацаа: (2005-2012 он)
1976 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын халдвар нь 1981 оноос хойш дэлхийн 36 сая гаруй иргэний амийг авч одсон юм. Өдгөө ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн 31-35 сая гаруй хүн бүртгэгдэний 21 сая нь Саб-Сахарын Африкаас гаралтай байна.

Тус улсын хүн амын 5 хувь нь уг вирусын халдварыг тээсэн гэсэн үг. Тархалт нэмэгдэхийн хэрээр эмчилгээний чанар сайжирч, халдвар авсан өвчтөнүүд өмнөх үеэс илүү дээр амьдарч чаддаг болжээ. Дэлхийн хэмжээнд 2005-2012 оны хооронд жил бүр уг вирусын халдвараар 2.2 хүн нас бардаг байсан бол одоо 1.6 сая болон буурчээ.

ХДХВ/ДОХ-ын халдвар - 36 сая хүн үхсэн

2 Испаний томуу - 50 сая хүн үхсэн

Хугацаа: (1918 он )

Испаний томуугийн тахал нь түүхэн дэх хамгийн аюултай томуугийн тахлын нэгд тооцогддрг бөгөөд нийтдээ 500 сая гаруй хүн өвчилж, халдвар бүртгэгдсэний эхний 25 долоо хоногийн дотор 25 сая хүн амиа алдаж, нийтдээ  50 сая хүн нас барсны 675,000 гаруй нь АНУ-ын иргэд байжээ.  

Энэхүү тахлын уршигтай харьцуулахад дэлхийн 1-р дайнд 20 сая хүн л амиа алдаж байв. Тахлын эхний үе 1918 оны хавар эхэлж, иргэдэд халуурах, ядарч сульдах, даарах шинж тэмдэг илэрч байсан ч хэд хоногийн дараа биеийн байдал нь сайжирч байжээ. Харин яг тэр жилийнхээ намар иргэдийн арьс хөхөрч, амьсгал нь боогдож, уушгины хатгалгаа болж эхлэн хэдхэн хоногийн дотор нас барж эхлэв. Тухайн үед өвчнийг эмчлэх ямар ч эм, вакцин байгаагүй учир улсад хөл хорио тогтоож, иргэд халдвар авсан хүмүүст зориулж булш ухахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа.

Томуугийн өвчин нь ихэвчлэн ахмад настан, эсвэл хүүхдүүд, дархлаа сул өвчтнүүдийг хамардаг байсан бол энэхүү тахлаар ихэвчлэн эв эрүүл, залуу хүмүүс амиа алдаж, дархлаа  сул хүүхэд, хөгшчүүл амьд гарч байсан нь хамгийн хачирхалтай бөгөөд бусад томуугийн өвчнөөс ялгагдаж байжээ. 1919  он гэхэд томуугийн дэгдэлт буурсан ба халдвар авагсад дархлаагаа сайжруулж эхэлсэн байна.

Испаний томуу - 50 сая хүн үхсэн

1 Хар үхэл - (75-200 сая хүн үхсэн гэж багцаалдаг)

Хугацаа: (1346-1353 он)
Хар үхэл буюу Булчирхайн тахал нь 1346-1353 он хүртэл Европ, Африк, Ази тивийг бүхэлд нь сүйрүүлж, 200 сая хүний амийг авч одсон билээ. Хэдий Азиас гаралтай ч энэ тахал хөлөг онгоц дээрх харх, бүүргээр дамжин тив дамнан тархаж байжээ.

Тухайн үед боомтууд нь харх, бүүргүүдийн төгс үржүүлгийн газар байсан тул үүгээр дамжин бохир бактериуд өсөж өвчин гарах том нөхцлийг бүрдүүлж, гурван тивийг донсолгосон дэлхийн хамгийн аймшигт тахал тархсан түүхтэй.

Хар үхэл - (75-200 сая хүн үхсэн гэж багцаалдаг)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()