Эдгээр зүйлст мөнгө зарцуулахаа одооноос болих хэрэгтэй!

Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээ авах үедээ та хүргэлт, сурталчилгаа болон заримдаа бусад хүмүүсийн татварыг өөрийн халааснаас төлж байдаг. Ихэнхи худалдааны байгууллагуудын хувьд үндсэн үнэ дээр 100% нэмэх нь энгийн үзэгдэл байдаг боловч зарим тохиолдолд энэ тоо хэд дахин давдаг байна. Хэрвээ та дараах зүйлсийг худалдаж авахаас татгалзвал маш сайн хэмнэлтийг хийж чадна шүү.

Эдгээр зүйлст мөнгө зарцуулахаа одооноос болих хэрэгтэй!

1 Нисэх онгоцны буудал болон онгоцон дотор уух зүйл худалдаж авах

  • 200–2600% илүү төлнө

Саяхны хийсэн нэгэн судалгаанаас харахад нисэх онгоцны буудал дээр бид кофе болон бусад уух зүйлийг худалдаж авахдаа энгийн үнээс 200-300% дахин төлдөг болох нь тогтоогдсон байна. Харин онгоцон дотор бол энгийн үнийг та хэдэн мянга дахин нугалаж төлөх хэрэгтэй болно. Онгоцон дотор буй зорчигчид тухайн зүйлийг худалдаж авахаас өөр аргагүй гэдгийг худалдаачид мэддэг учир үнээ хэд дахин нугалдаг байна. Туршлагатай зорчигчид хоосон усны сав авч яваад шалгалт дууссаны дараа усаар дүүргэдэг бөгөөд, идэх зүйлээ гэрийнхээ хажууд байрлах дэлгүүрээс авдаг.

Нисэх онгоцны буудал болон онгоцон дотор уух зүйл худалдаж авах

2 Алдартай баатруудтай лего тоглоом

  • 25% илүү төлөлт

«Star Wars», «Harry Potter», «Minecraft» зэрэг алдартай баатруудтай лего тоглоом нь энгийн лего тоглоомноос 25%-иар илүү үнэтэй хэдий ч хэмжээ нь яг ижилхэн байдаг. Алдартай баатруудын дүрийг өөрийн тоглоомон дээр ашиглахдаа үйлдвэрлэгчид зохиогчийн эрхийг худалдаж авах төлбөр төлдөг учир энэ нь тоглоомны үнэнд багтсан байдаг аж.

Үүнээс гадна зүгээр л тоосго мэт леготой тоглоомноос төрөл бүрийн хэлбэр дүрстэй тоглоом илүү үнэтэй байдаг юм. Лего тоглоом сонирхогчид ч гэсэн бидний легод дуртай байдлыг ашиглаж дуудлага худалдааны үеэр 800%-ийн ашигтай ажилладаг байна.

Алдартай баатруудтай лего тоглоом

3 Принтерийн хор

  • 300% илүү төлнө

Принтер үйлдвэрлэгч байгууллагууд ашиг орлого олох гайхалтай аргыг олжээ. Тэд принтерээ хямд үнээр зардаг хэдий ч принтерт ашиглах хор асар өндөр үнэтэй байдаг гэнэ. Зарим нэг судалгаанаас харахад ахуйн хэрэглээнд ашиглаж буй принтер нь тогтмол алдагдалд хүргэдэг аж. Принтерийн хор нь дэлхийн хамгийн үнэтэй шингэний тоонд багтдаг байна.

Принтерийн хор

4 Цайруулагчтай шүдний оо

  • 400–500% илүү төлнө

Шүдний оо үйлдвэрлэх гэдэг тийм ч хүнд зүйл биш. Үнэтэй шүдний оо зүгээр л нэг маркетингийн гайхалтай шийдэл бөгөөд тэд ямар ч гайхамшгийг бүтээж чадахгүй. Шүдний эмч нар үнэтэй шүдний оонд мөнгө зарцуулах хэрэггүй хэмээн зөвлөж байна. Үүний оронд жилд 2 удаа шүдний эмчид хандаж, мэргэжлийн түвшинд цэвэрлүүлэх хэрэгтэй гэжээ.

Цайруулагчтай шүдний оо

5 Гудас

  • 50% илүү төлнө

Хэрэглэгчдийн судалгаанаас харахад ихэнхи үнэтэй гудас нь өөрийн үндээ хүрч чаддаггүй гэсэн хариултыг өгчээ. Дэлгүүрүүд анхны үнэ дээр багадаа 50%-ийг нэмдэг бөгөөд тэд хэдий чинээ үнэтэй гудас зарна, төдий чинээ борлуулалт ихтэй гэж үздэг байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар гудасны худалдаа хийх нь хоол хүнс, хувцас борлуулснаас илүү их ашигтай гэнэ.

Гудас

6 Зочид буудалд байх мини-бар

  • 360% илүү төлнө

Буудлын ажилчид мини-баранд байрлах ундаа болон зуушаар багагүй орлогыг олдог аж. Энгийн зочид буудлуудын хувьд 300-400%-ийн ашигтай байдаг бол тансаг зэрэглэлийн зочид буудлуудын хувьд 1000% илүү үнэтэй байдаг гэнэ. Харин зочид буудлын эздийн хэлж байгаагаар үйлчлүүлэгчид мини-барнаас хэрэглэсэн зүйлийнхээ мөнгийг төлөх дургүй байдаг учир алдагдалд ордог гэжээ.

Зочид буудалд байх мини-бар

7 Супермаркетад зарагдаж буй мах, махан бүтээгдэхүүн

  • 200% илүү

Супермаркетад худалдаалж буй махны үнд ажилчдын ажлын хөлс орсон байдаг. Үүнээс гадна бараа удсан тохиолдолд гарах зардлыг мөн шингээж өгдөг байна. Мөн татсан маханд өөх, шар буурцагны сүмс нэмдэг нь махны амт, чанарыг муутгадаг аж.

Супермаркетад зарагдаж буй мах, махан бүтээгдэхүүн

8 Кинотеатрт попкорн авах

  • 1275% илүү төлнө

Кинотеатрууд гаргаж буй киногоороо ашиг олох нь ховор үзэгдэл. Харин тэд зарагдаж буй бараагаараа илүү ашиг олдог учир алдагдалд орохгүйн тулд худалдаалж буй бараандаа багагүй хувийг нэмдэг байна. Жишээлбэл: попкорн, хийжүүлсэн ундаа, чипс нь кинотеатрт 40%-ийн ашиг авчирдаг аж.

Кинотеатрт попкорн авах

9 Ангаахай самар

  • 90–1200% илүү төлнө (худалдаж авч буй орноос хамаарна)

Ангаахай самрыг шинэ алт хэмээн нэрлэж болно. Жил ирэх тусам ангаахай самарны үнэ өсөж байгаа ч, хэрэгцээ буурахгүй байгаа гэнэ. Ангаахай самарны мод нь жилд нэг удаа үр өгдөг бөгөөд тодорхой онцгой газруудад ургадаг байна. Үүнээс гадна түүх, цэвэрлэх, боловсруулах, тээвэрлэх зэрэг нь ангаахай самрыг өндөр үнэтэй болоход нөлөөлдөг.  Газрын самар, бүйлс зэрэг самрууд ч гэсэн ашигтай микроэлемэнт ихээр агуулдаг хэрнээ ангаахай самарнаас хямд үнэтэй байдаг юм.

Ангаахай самар

10 Цаасан ном

  • 400% илүү төлнө

Хэвлэсэн номны үнэ бидний хувьд тийм ч үнэтэй санагддаггүй. Гэхдээ нэг номыг хэвлэхэд ₽ 240 ордог ч бид хэд дахин илүү үнээр худалдаж авдаг. Шинэ ном худалдаж авснаар та зохиолч, үйлдвэрлэгчид мөнгө төлөхөөс гадна зохиогчийн эрх, редактор, орчуулга, зохиолчийг олны өмнө танилцуулах үйл ажиллагааны мөнгийг хүртэл төлдөг байна. Тиймээс онлайн ном унших нь хамаагүй хямд үнэтэй болохыг тооцоолоорой.

Цаасан ном

11 Орчин үеийн шинэ техник технологи

  • 100% илүү төлнө

Маркетингийн ажилчид шинэ техник технологийг сурталчилахдаа энэ бүхнийг төгс мэт танилцуулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ, хуучны загварын кофе чанагч ч гэсэн орчин үеийн технологоос илүү нарийн сайн ажиллах боломжтой. Сурталчилгаа их харснаар та тоосонд дарагдах бүтээгдэхүүнийг ихээр худалдан авах магадлалтай өндөртэй гэдгийг мартаж болохгүй.

Орчин үеийн шинэ техник технологи

12 Эмэгтэй үс засалт

  • 12–50% илүү төлнө

Эмэгтэй үс засалт эрчүүдийн үс засалтаас 30% илүү үнэтэй байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эрэгтэй эмэгтэй үс засалтанд ялгаа байдаггүй учир илүү мөнгө төлөх хэрэггүй гэжээ.

Эмэгтэй үс засалт

13 Ресторан дахь нэг аяга цэвэр ус

  • 1150% илүү төлнө

Үнэтэй рестораны нэг стакан дарсыг үйлчлүүлэгчид үнэтэй гэж үздэг учир ихэнхидээ цэвэр ус захиалдаг. Гэвч рестораны удирдлагууд ашиг олох боломжоо алдахыг хүсдэггүйн улмаас цэвэр усны үнийг ч нэмдэг байна. Үйлчлүүлэгчид хэмнэлт гаргасан гэж өөрийгөө боддог боловч үнэн хэрэгтээ илүү их зардал гаргасан байдаг.

Ресторан дахь нэг аяга цэвэр ус

14 Оливын тос

  • Оливын тосыг ихэнхидээ хямд тостой хольж хуурамчаар хийдэг. Тиймээс бид 50-400% илүү мөнгө төлдөг юм. Чанаргүй оливын тос нь металл, мах, картон цаас болон тослог, чанасан зүйлийн үнэртэй байдаг.

Ашиг олохын тулд үйлдвэрлэгчид оливын тосыг хямд ургамлын тостой хольдог ч энэ талаараа олон нийтэд хэлдэггүй. Хамгийн өндөр зэрэглэлийн extra virgin оливын тос хэд хэдэн шат дамжлагатайгаар шалгагдах ёстой байдаг ч зарим үйлдвэрлэгч байгууллагууд энэхүү байдлыг үл ойшоодог байна. Харин ихэнхи худалдан авагчид хуурамч болон ориг оливын тосыг ялгаж чадахгүй. Тиймээс бид шошгоны нэрнээс болж илүү мөнгө төлдөг гэсэн үг.

Оливын тос

15 Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

  • 875% илүү төлнө

Ариун цэврийн хэрэглэл нь байгаль  орчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна таны санхүүд хүнд цохилт болно. Сүүлийн үед бүсгүйчүүд сарын тэмдгийн аягыг хэрэглэх болсон бөгөөд нэг аяга нь 17,000 төгрөгийн үнэтэй байдаг аж.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()