Гутлаа хэрхэн хөлдөө эвтэйхэн болгох вэ?

Бид амьдралынхаа тодорхой хэсгийг явган алхах, гүйх зэргээр өнгөрүүлж байдаг. Мэдээж тэр бүхэнд хөлд эвтэйхэн чанартай гутал хэрэгтэй шүү дээ. Гутал чанартай, сайн байх нь эрүүл, аз жаргалтай амьдралын үндэс ч болж болох юм. Иймд бид та бүхэндээ гутлаа хэрхэн хөлдөө тааруулах хялбар аргуудыг танилцуулж байна.

Гутлаа хэрхэн хөлдөө эвтэйхэн болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэртээ алхаж, сургуулилт хийх

Юун түрүүнд, гутал авахдаа түүнийг өмсөж үзэх, алхаж, хөлдөө хэр эвтэйхэн байгааг мэдэх хэрэгтэй. Мөн авсныхаа дараа гадуур өмсөхөөсөө өмнө гэртээ хэсэг өмсөж, хөлдөө хэвшүүлээрэй.

Гэртээ алхаж, сургуулилт хийх

2 Cпиртийн найрлага бүхий уусмалыг цацах

Гутал холгох, хөл барих үед өмсөхөөсөө урьдаар спиртийн уусмалаар шүрших, спирттэй хөвөнгөөр хэсэг газрыг арчиж зөөлрүүлэх хэрэгтэй. Ингэснээр гутал таны хөлийг нухаж өвтгөхгүй юм.

Cпиртийн найрлага бүхий уусмалыг цацах

3 Оймс өмсөх

Ямарваа гутлыг нүцгэн хөлөн дээрээ өмсөх нь холгох аюултай байдаг. Тиймээс аливаа гутлыг үргэлж оймстой өмсөхийг хичээгээрэй. Гэхдээ мэдээж онгорхой гутал, сандаалан дээр даавуун оймс өмсөх нь зохимжгүй. Тиймээс шилэн оймс эсвэл холгохоос хамгаалсан наалтыг нааж болдог.

Оймс өмсөх

4 Гутлаа хөлдөөх

Шинээр авсан гутал тань хөлийг тань холгоод байвал түгжээтэй уутанд ус хийж, гутландаа хийгээд хөлдөөгөөд үзээрэй.

Гутлаа хөлдөөх

5 Гутлаа халаах

Мөн гутлан дотроо оймс өмссөний дараа халуун сэнсээр үлээлгэж болох юм.

Гутлаа халаах

6 Гуталчинд хандах

Хэрвээ дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол мэргэжлийн хүн, гуталчинд хандахыг зөвлөж байна.

Гуталчинд хандах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()