Орчин цагийн залуусын соёлын хамгийн этгээд 10 төлөөлөл

Төрөл бүрийн шивээстэй, эсвэл биеэрээ дүүрэн пирсингтэй хүмүүс, урт үстэй металлистууд, хүзүүгээрээ дүүрэн гинжтэй, готууд, хиппи төрлийн хүмүүс гээд этгээд өвөрмөц хэв маяг, соёл бүхий хүмүүсийг та бүхэн бодитоор биш ч цахим сүлжээгээр олон удаа харж байсан байх. Дэлхийн өнцөг булан бүрд нэгэн үзэл суртал дор нэгдэж, түүнийгээ этгээд хувцаслалт, гадаад төрх, сонсдог хөгжмийн урсгалаараа илэрхийлдэг соёлын томоохон бүлэглэлүүд газар авсаар байна. Ингээд бидний эринд оршиж буй хачирхалтай соёлуудтай танилцацгаая. 

Орчин цагийн залуусын соёлын хамгийн этгээд 10 төлөөлөл

1 "Renegades" - Ботсван

Африкт та хүнд металл сонирхдог, байкер хэв маягаар хувцасласан залуустай цөөнгүй тааралдана. Савхин хүрэм өмссөн “Renegades”-ийнхан хоосон хотуудад хүнд металлын урсгалыг хөгжүүлэхээр ажилладаг гэнэ. 

"Renegades" - Ботсван

“Ренегат”-ууд өөрийн хөгжмийн хамтлагийг байгуулж, том мотоцикл унах дуртай. Энэ төрлийн хамтлагийн хамгийн амжилттай яваа нь “Botswana’s Skinflint” хамтлаг бөгөөд Африкийн соёлыг шингээсэн хүнд металл төрлийн дууг дуулдаг байна.

2 "Raggare" - Швед

Шведүүд даруухан, консерватив хувцаслалт, амьдралын хэв маягаараа алдартай хэдий ч Raggare-чууд энэхүү ойлголтыг үгүй хийжээ.

"Raggare" - Швед

Raggare-чууд рокабилли, эрэгтэй үсний засалт “помпадур”, сонгодог Америк машин зэрэгт дуртай бөгөөд ерөнхийдөө тэдний эргэн тойронд байгаа зүйлс хурц, тод байдаг аж.

Жил бүр Raggare-ийн мянга мянган төлөөллүүд Вестерост уулздаг бөгөөд энэ нь “дэлхийн хамгийн том, хамгийн тансаг автосалон” нэрээрээ алдартай. Тэд "Norse rebels" хөдөлгөөнийхөнтэй өөрийн хувцас, автомашин зэргийг харьцуулж, давуу талаараа бахархдаг байна.

3 "Juggalos" - Америк

Juggalos соёлтой хүмүүс өөрсдийгөө бахархалтайгаар алиалагч гэж нэрлэх боломжтой бөгөөд тэд ихэнхдээ нүүрээ төрөл бүрээр будаж, "Faygo soda" ууж, "Insane Clown Posse" хамтлагийг сонсдог.

"Juggalos" - Америк

Алиалагч сэт царайтай эдгээр хүмүүс "The Gathering of the Juggalos" арга хэмжээний үеэр цугладаг бөгөөд өөрсдийн хоррокор хамтлагийг сонсож, хоорондоо багахан гар зөрүүлдэг гэнэ шүү.

4 Иракийн эмо нар

Удаан хугацааны турш дайны байдалтай байж, олон мянган хүн нас барж, бүх зүйл орвонгоороо эргэж буй орнуудын хувьд ижил төстэй зүйл байдаг нь “гуниг” юм болов уу.

Эргэн тойронд дүүрэн гуниг, харуусал байх үед үүнийг анзаарахгүй өнгөрөх боломжгүй. Энэхүү байдал дээр үндэслэж, өсвөр настнуудын дунд “эмо” хэмээх дууны төрөл, соёл нэмэгдсэн байна.

Иракийн эмо нар

“Эмо” соёл дэлхий дахиныг эзэмдсэнээр Ирак хүртэл ирсэн байна. Гэхдээ консерватив энэхүү оронд эмочуудад болгоомжтой ханддаг бөгөөд ихэнх тохиолдолд эмочууд ижил хүйстэн байдаг гэнэ. Тиймээс Иракт эмо хувцаслалтаар хувцаслаж болохгүй.

2012 онд арав гаруй эмо хувцаслалттай өсвөр насны хүүхдүүд амиа алдсан бөгөөд тэдний хувцаслалтыг олон нийтийг үл хүндэтгэсэн мэтээр хардаг гэнэ.

5 "Seapunk" - Америк

"Seapunk" нь харьцангуй хожуу үүссэн соёл бөгөөд энэхүү хөдөлгөөн нь “Twitter”-ийн нэгэн наргианаас үүсэлтэй гэнэ. Энгийн нэгэн наргианаас шинэ төрлийн соёл үүсчээ.

"Seapunk" - Америк

Энэхүү соёлын хувьд бүх зүйл нь устай холбоотой. Seapunk хүмүүс үсээ цайвар өнгөөр будаж, усан дор бичлэг хийсэн мэт ритмтэй дуу сонсдог байна. Үүнээс гадна тэд 1990-ээд оны үеийн спортлог хувцас өмсдөг.

Томоохон поп дуучид уг дууны хэв маягийг өөрийн болгосноор энэхүү соёл устаж үгүй болсон гэхэд болно. Гэхдээ хэд хэдэн Seapunk-ын төлөөлөгчид одоо ч гэсэн нууцлаг байдлаар оршиж байдаг.

6 "Greasers" - Япон

Япончууд өөрийн соёл иргэншлийг тултал нь харуулах дуртай байдаг. Тэд тод өнгийн, олон төрлийн гоёл чимэглэл зүүсэн хувцаслалт өмсөх дуртай байдаг бөгөөд энэ нь олны анхаарлыг татах зорилготой байсан гэнэ.Тэд Америкийн “гризер”-үүдийн загварыг өөрийн соёлд нэвтрүүлж, өндөр үс засалт, рок-н-ролл хөгжим сонссон, хэрцгий залуус болжээ.

"Greasers" - Япон

Японы "Greasers" нь өөрийн “помпадур” хэв маягийн үс засалт, өнгөрснийг дэмжих үзлээрээ Америкийн соёл иргэншлийг хадгалж байгаа бөгөөд энэ нь тэднийг бусдаас онцолж буй цор ганц зүйл биш юм. Тэд гудамжны бүжиг мөн сонирхдог байна.

7 "Rivetheads"

Хар бараан газрууд гэж байдаг бөгөөд энэхүү газруудад готууд орох дуртай байдаг. Тэнд индастриал хөгжим, хүнд алхалт маягийн бүжгүүд бий. Rivetheads-ийнхан өөрсдийн дуртай клубтээ индастриал хөгжим сонсож тайвшрал мэдэрдэг байна.

"Rivetheads"

Хувцаслалтын хувьд тэд цэргийн болон садомазохист төрлийн хувцсыг өмсдөг.

Цэргийн үзэл суртлыг дэмждэг тэд экстремист бүлгэмийнхэнтэй холбогддог хэдий ч амьдралын хэв маяг, үндэс угсаа, бэлгийн чиг хандлага зэргээс нь үл хамаарч өөрийн багт элсүүлэн авдаг аж.

8 "Tribal Guarechero" - Мексик

Фолк хөгжмийн урсгал нь Мексикт одоог хүртэл алдартай хэдий ч бага багаар электрон урсгал руу шилжиж байгаа гэнэ. Хөгжмийн зохиолч Рикардо Рейна фолк хөгжмийг нутгийн хаус-ритмтэй хослуулж шинэ хөгжмийн урсгал гаргасан бөгөөд энэ нь Trival/Tribal Guarechero соёлын үндэс болжээ

"Tribal Guarechero" - Мексик

Trival/Tribal Guarechero хөгжмийн урсгал клубийн үйлчлүүлэгчдэд маш ихээр таалагдсан учир тэд футурист элементүүдийг үндэсний ранчеротой хослуулах болжээ. Тэд урт шовх хоншоортой гутлаараа бусдаас ялгардаг

9 "Hardline Straight Edge"

Хардкор нь 80-аад оны үед үүссэн бөгөөд хар тамхины донтон болсон панкуудын эсрэг үйл ажиллагаа болсон юм. Энэхүү хөгжмийн урсгал нь хар тамхи хэрэглэхгүй байхын давуу тал, улс төрийн үзэл бодлыг илэрхийлдэг байжээ. Гэвч  Hardline Straight Edge төлөөлөгчдийн хувьд энэ нь хангалтгүй байсан гэнэ.

"Hardline Straight Edge"

"Hardline Straight Edge" хөдөлгөөнийхөн Vegan Reich нэрээр гарч бүх зүйлийг гартаа авч, эцсийн алхмыг хийсэн байна.

Тэд цагаан хоол идэж, гэрлэлтийн өмнөх секс болон ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хуульд итгэдэггүй бөгөөд энэ нь тэдний сонсож буй хөгжмийн урсгалтай харьцуулахад тэс өөр мэт санагдана.

10 "Japanese Rastas"

Регги хөгжмийн урсгалыг одоог хүртэл сонсож буй хамгийн сүүлийн газар бол Япон бөгөөд тэд 1970 оноос эхэлж регги хөгжмийг сонирхох болсон байна. 1980 онд Японд реггигийн холбоо үүсэж, алдартай дуучид дэлхийг тойрон аялах аяллын графиктаа Японыг багтаах болжээ.

"Japanese Rastas"

Япон “спортлог” дред, улаан, ногоон өнгийн хувцас, марихуанаад дуртай байдал нь Японы хууль дүрэмд нийцэхгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()