Амтат "булгуги" шорлог хийх жор

2020-02-15, 14:22
3,350

Амралтын өдрөөр зочид, найзууддаа эсвэл гэр бүлийнхэндээ амтлаг хоолоор бэлэг барихыг хүсвэл анхаарлаа хандуулаарай. Хан боргоцой, шар буурцагны соус хосолсон өвөрмөц амтлагч бүхий Солонгос үндэсний  "булгуги" шорлог хийх жорыг хүргэж байна.

Амтат "булгуги" шорлог хийх жор

1 Орц

  • Үхрийн мах, өөхгүй - 300 гр
  • Шар буурцагны (soy) соус - 2 х.х
  • Бор сахар - 2 х.х
  • Мирин амтлагч - 2 х.х
  • Цагаан гаа - хуруун чинээ хэмжээтэй
  • Сармис - 2 хумс
  • Жижиглэн хэрчсэн хан боргоцой - 50 гр
  • Солонгос гучугару амтлагч - 1 ц.х
  • Гүнжидийн тос 
  • Салатны навч
  • Гүнжидийн үр
  • Ногоон сонгино

СОУС:

  • "Срирача" эсвэл дурын халуун чили соус - 2 х.х
  • Чихэрлэг шар буурцагны цуу - 2 х.х
  • Лайм жимсний шүүс

Орц

2 Хийх арга

1. Эхлээд булгуги амтлагчийг бэлтгэнэ. Сои соус, сахар, мирин, цагаан гаа, сармис, хан боргоцой, гучугару, гүнжидийн тосоо холигчинд хийгээд өтгөртөл нь холино.

Хийх арга

2. Махыг нимгэхэн хэрчинэ. 25-аас дээш хэрчим байхад хангалттай. Дараа нь хэрчсэн махаа амтлагч соусандаа хийгээд битүүлэн орхино. 2 цагаас илүү байлгаж болохгүйг анхаараарай.

3. Зориулалтын модон шорнуудыг 10 минут усанд дэвтээнэ. Дараа нь амталсан махаа шорлон хатгаж бэлтгэнэ. Гриллийн таваг, эсвэл хайруулын тавгаа халаагаад шорлогний тал тус бүрийг нь 1-2 минут шарж болгоно. Хэрэгтэй бол тосоо нэмж болно.

4. "Срирача" соус, цууг хольж дүрэх соус бэлдэнэ. Шорлогнууд дээрээ гүнжидийн үр, ногоон сонгино тавиад агшаасан будаа, салатны навчтай хамт таваглана. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()