Хэн нь хохирогч, хэн нь хүчирхийлэгч вэ? (Жонни Депп, Эмбер Херд нарын салалтын дуулиан)

2010 онд Жонни Депп, Эмбер Херд нар хайр дурлалын харилцаатай болсон нь Жоннигийн шүтэн бишригчдийг шоконд оруулсан юм. 46 настай Депп 12 жилийн турш Ванесса Парадитай амьдарч байсан бөгөөд тэд Холливудын хамгийн бат бөх хосуудын тоонд зүй ёсоор багтаж байлаа. Харин 24 настай Хердийн хувьд эрчүүдийг сонирхохгүйгээр зогсохгүй Тасей Ван Ри хэмээх гэрэл зурагчин эмэгтэйтэй амьдарч байв. Тэд адармаатай хайр дурлалдаа цэг тавихаар шийдсэн нь хэн хэндээ маш их асуудал дагуулжээ. 

Хэн нь хохирогч, хэн нь хүчирхийлэгч вэ? (Жонни Депп, Эмбер Херд нарын салалтын дуулиан)

Хосуудын харилцаа “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр эхэлсэн бөгөөд уг харилцаа хурдан өрнөсөн гэж хэлэхэд хэцүү. Тэд салж, нийлсээр 5 жилийн дараа л гэрлэлтээ батлуулсан байдаг. Гэрлэлтээ батлуулсан нь хосуудын харилцаанд цав үүсгэсэн гэж хүмүүс үздэг байна.

Депптэй гэрлэсний дараа Эмбер Хердийн карьер өсөж, тэрээр киноны гол дүрүүдэд тоглох болжээ. Харин Депп сэтгэл санааны гүн хямралд орж дахин согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх болсон аж. Өмнө нь Ванесса нөхрийнхөө энэхүү архидан согтууралтын байдалтай тэмцэж байсан гэнэ. Жүжигчин залуу хэд хэдэн удаа “Pirates of the Caribbean” киноны зураг авалтыг таслаж, түүний тоглосон шинэ кинонууд амжилт дагуулж чадахгүй байжээ.

Эмбер болон Депп нарын харилцаа олны өмнө аз жаргалтай мэт харагддаг байсан. Тэд олон нийтийн арга хэмжээнд хамтдаа оролцож, хөтлөлцөн явдаг байв.. Хосуудын харилцаа 2016 онд дуусгавар болсон бөгөөд 4 сарын 22-нд төрсөн өдрөө тэмдэглэснийхээ сарын дараа Херд салах өргөдлөө өгсөн байна.

Жүжигчин бүсгүйн хэлж байгаагаар Депптэй амьдарсан 15 сар түүний хувьд хар дарсан зүүд мэт байсан гэнэ. Энэ хугацаанд Депп Хердийг 3 удаа зодож байсан хэмээн бүсгүй мэдэгдэл хийжээ. Шүүхийн танхимд Эмбер хөхөрсөн нүүртэй орж ирсэн бөгөөд Депп түүний нүүр рүү утас шидсэнээр ийнхүү хөхөрсөн хэмээн тайлбарлажээ. Энэ үеэс эхлэн хосуудын салалтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2015 онд дурлалдаа шатсан Депп гэрлэлтийн гэрээ хийгээгүйн улмаас салалт түүнд багагүй асуудал дагуулсан байна.

Херд хуучин нөхрөөсөө сар бүр 50 мянган долларын тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн бөгөөд энэ нь Деппээс өмнө нь авдаг байсан мөнгөнөөс 2 дахин их байгаа юм. Ийнхүү их хэмжээний мөнгө нэхэмжлэх гол шалтгаан нь “гэр бүлийн хүчирхийлэл” байсан бололтой. Гэхдээ Депп ч зүгээр суусангүй, хамгийн шилдэг өмгөөлөгчдийг хөлслөн авчээ.

Олон тооны шүүх хурлын дараа Эмбер нэг удаагийн нөхөн төлбөр авахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд тэрээр энэ мөнгийг шууд л сайн дурын байгууллагын хандивын санд хандивлах болно хэмээн амласан байна. Харин Депп Эмберт өгөх ёстой байсан мөнгөө шууд Эмберийн ярьж байсан хандивын дансанд шилжүүлжээ.

Ингээд Эмберт зарлагын баримтыг үзүүлж, Депп түүнд өргүй болсныг илэрхийлэхэд бүсгүй шүүхээр явж дахин мөнгө авах оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон байна. Хэсэг хугацаанд Эмбер нь Илон Масктай хайр сэтгэлийн холбоотой байсан ч энэхүү харилцаа удаан үргэлжлээгүй. Ийнхүү ганцаараа үлдсэн Эмбер дахин Деппийн халаасыг сэгсрэхээр шийдсэн ч нэлээд холоос эхлэхээр болсон байна.

2018 оны 12 сарын 18-нд Херд “The Washington Post” сэтгүүлд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд автаж буй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж буй нэгэн мэтээр илэрхийлсэн байна. Тэрээр өөрийн өнгөрсөн амьдралынхаа гашуун туршлагыг бусадтай хуваалцаж,  “гэр бүлийн хүчирхийллийн тодорхой жишээ бол би байна” хэмээн бичжээ. Хэдийгээр нийтлэлд Деппийн нэр байгаагүй ч энэ Деппийн тэвчээрийг барсан юм.

Жүжигчин залуу хуучин эхнэрээ шүүхэд өгч 50 сая долларыг нэхэмжилсэн бөгөөд 15 сарын хугацаанд Херд биш харин Депп гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон гэжээ. Үүнээс хойш бүтэн жилийн туршид тэд нэг нэгнийгээ муулсан, нэг нэгнийхээ эсрэг нийтлэлүүдийг бичсэн байна.

Депп ичих зүйлгүйгээр Эмбер түүнийг хэрхэн зоддог байсан, түүн дээр тамхиа унтраадаг байсан талаар олон нийтийн өмнө хэлж, шөнийн цагаар ч гэртээ тайван байж чаддаггүй байсан болохоо хэлжээ. Тэрээр заримдаа эхнэрийнхээ уур бухимдлаас айж шөнө гэрээсээ явдаг байсан талаараа ч дурдсан байна. Жишээлбэл: Би тэр шөнө гэрээсээ явсан. Учир нь бид нэг нэгэндээ бие махбодын хүчирхийлэл үзүүлж байсан бөгөөд бүх зүйл энэ байдлаар үргэлжилсэн бол үр дүн нь тийм ч таатай байхгүй байсан болов уу гэжээ.

2020 оны 2 сарын 1-нд Жонни Деппийн өмгөөлөгчид Хердийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч биш болохыг батласан нэгэн утасны бичлэгийг шүүхэд танилцуулсан байна. Харин Херд хэд хэдэн удаа уурандаа нөхрөө цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөхөртөө хандаж: “Чамайг нүүрэн дундуур чинь цохисонд уучлаарай. Би гэхдээ чамайг зодоогүй зүгээр л цохисон шүү дээ” гэж хэлжээ.

Эмберийн биеэ авч яваа байдал цахим хэрэглэгчдийн дунд түүнийг хохирогчоос, түрэмгий хүчирхийлэгч нэгэн мэт харагдахад нөлөөлсөн байна. Ингээд цахим сүлжээнд “Жонни Деппийн шударга ёсны төлөө” хэмээх хаштаг хүртэл бий болжээ. Тэд Жоннигийн эхнэртээ зодуулж байсан мөчүүдийг хүртэл дурдаж эхэлсэн аж.

Жишээлбэл: Жонни Деппийн хуучин эхнэр Эмбер нь түүнийг зодож, хайруулын таваг шидэж, нүүрэн дээр нь тамхины цогоо унтрааж, хурууг нь хүртэл зүссэн хэмээн бичсэн байна.

Экс хосуудын шүүх ажиллагаа одоог хүртэл дуусаагүй бөгөөд хэзээ, хэний ялалтаар дуусах нь тодорхойгүй байгаа билээ.

Харин Депп энэ бүх зүйлээс болж согтууруулах ундаа болон хар тамхийг их хэмжээгээр хэрэглэх болжээ. “Rolling Stone”-д өгсөн ярилцлагадаа тэрээр “Хердтэй хамт амьдарсан хугацаа миний энэ байдалд багагүй нөлөөлсөн” гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()