1
Вячеслав Посох - Царайлаг багш
Вячеслов өөрийн бие галбир, гадаад төрхөөрөө цахим сүлжээнд алдартай болсон ч тэрээр ердөө ч модель биш бөгөөд харин Пермийн 77-р сургуулийн англи хэлний багшаар ажилладаг байна. Цэргийн алба хаасныхаа дараа Вячеслав 2 дээд боловсрол эзэмшсэний нэг нь Австралид төгссөн юм. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид спортоор хичээллэж байгаа бөгөөд чөлөөт цагаар мэргэжил дээшлүүлэх төрөл бүрийн сургалтад хамрагдаж, багшийн заах арга барилаас суралцдаг аж. Саяхан тэрээр “Боловсролтой залуу” тэмцээний ялагч болжээ.
2
Зак Пинсент - XIX зууны жентельмэн
11 жилийн өмнө 25 насандаа Зак Пинсент өвөөгийнхөө хуучин хувцастай авдрыг олсон бөгөөд эдгээр хувцаснууд түүнд маш эвтэйхэн санагдсан гэнэ. Үүний дараа тэрээр өөрийн бүх хувцсыг шатааж 1800 оны үеийн хувцаслалтыг илүүд үзэх болсон байна. Өөрийнхөө хувцсыг тэр өөрөө оёдог аж. Хэдийгээр Пинсентийн энэ байдал бусдад сонин санагддаг ч ихэнх хүмүүс түүний зоригтой байдлыг үнэлдэг байна. Харин одоо Зак өөрийн гэсэн оёдлын үйлдвэртэй бөгөөд XVII–ХХ зууны эхэн үеийн загвартай эрэгтэй, эмэгтэй хувцсыг захиалгаар оёдог аж.
3
Тим Ковар - Өндрөөс айдаг авиралтын дасгалжуулагч
Тим Ковар 25 жилийн турш хүмүүст хэрхэн модон дээр авирах талаар зөвлөгөө өгч байгаа гэнэ. Мэдээж, энгийн модон дээр хэн ч авирч чадах ч 91 метрийн аварга модон дээр авирах нь тийм ч хялбар биш болов уу. Тиймээс Тим аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллаж, өөрийгөө дээш татах арга барилыг ашигладаг байна. Нэг жилийн дотор Ковар нийт 30 мянга гаруй хүнд зөвлөгөө өгсөн бөгөөд тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 70 гарсан өндөр настнууд, хүүхэд болон бусад мэргэжлийн эрдэмтдэд зөвлөгөө өгсөн аж. Заримдаа хүмүүс өндөрт гацсан дроныг буулгаж өгөх хүсэлтийг Тимд тавьдаг байна. Харин Тим өөрөө өндрөөс маш их айдаг гэнэ шүү.
4
Жензи Рассел- Махлаг бүжигчин
Лос-Анжелесын иргэн Женси Рассел өөрийн бие галбирын тал дээр төдийлөн санаа зовдоггүй байна. Тэрээр мэргэжлийн бүжгийн хичээл заагаад зогсохгүй, төрөл бүрийн эстрадын шоуг зохион байгуулж, клипний бүжгийн зураг авалтад оролцдог аж. Жензигийн инстаграм цахим хуудас 86 мянган дагагчтай гэнэ.
5
Иоганн Кёниг- Хараагүй артист
Иоганн Кёниг урлагийн гэр бүлд өсжээ. Тэрээр 12 насандаа хараагүй болсон бөгөөд зөвхөн тод өнгө, бараан өнгө, цайвар өнгө л гэж аливаа өнгийг ялгаж чаддаг байна. Гэвч 21 насандаа Иоганн нь хувийн уран зургийн галерейгээ нээж, өөрийн анхны зургаа зарж чаджээ. Иоганн нь Берлин дахь орчин үеийн урлагийн музей Нью-Йорк дахь Гуггенхаймийн музейтэй хамтран ажилладаг бөгөөд түүний уран зургийн галерейд Германы хамгийн алдартай зураачдын уран зургийн үзэсгэлэн болдог аж. “Хараагаа алдсан нь надад урлагийг өөр өнцгөөс харахад тусалсан” хэмээн Иоганн хэлдэг. Хэдэн жилийн өмнө тэрээр эвэр бүрхэвч солих хагалгаанд орсон бөгөөд үүний ачаар Иоганны хараа бага зэрэг дээрдсэн гэнэ. Кёниг тогтмол өөрийнхөө харааны бэрхшээлийг нууж байсан ч тэрээр саяхан “Хараагүй галерист” хэмээх ном бичиж өөрийнхөө болон өөрийнхөө ажлынхаа талаар өгүүлсэн байна.
6
Халил Халиди - Арьсны мэргэжилтэн
23 настай мэс заслын эмч Халил Халиди арьсны онцлогийн талаар өгүүлэхдээ нүүр будалтыг ашигладаг байна. Залуу эмчийн гол зорилго нь хүн бүр өөрийн гэсэн гоо сайхан, давуу талтай болохыг харуулах гэнэ.
7
Шери Луис - Өрөөсөн хөлгүй инстаграм од
Шинэ Зеландын иргэн Шери Луис 6 настай байхдаа өвчний улмаас нэг хөлөө алдсан байна. Одоо бүсгүй 27 настай бөгөөд ямар ч тохиолдолд загварлаг, аз жаргалтай байж болдог болохыг дэлхий нийтэд бодитоор харуулж байгаа юм. Шери инстаграм хуудаснаа өөрийн одоогийн амьдралын талаар түүхийг хуваалцдаг бөгөөд цахим хуудаснаа өөрийн зургуудыг санаа зовох зүйлгүйгээр нийтэлдэг байна.
8
Жо Уйэл - 10 настайдаа рестораны интерьер хийсэн
Их Британийн иргэн Жо Уэйлийг сургуулийнхан багш нар хичээл дээрээ зураг зурлаа хэмээн тогтмол загнадаг байжээ. Ингээд Жогийн эцэг эх нь түүнийг уран зургийн дамжаанд суулгасан бөгөөд дамжааны багш нарын нэг нь хүүгийн зураг зурах онцгой чадварыг харж, зурсан зургийг нь инстаграм хуудаснаа нийтэлсэн байна. Энэхүү зураг “Number 4” рестораны захиралд маш ихээр таалагдсан учир түүнд рестораны дотоод засал чимэглэлийн зургийг хамт гаргах санал тавьсан байна. Хэдэн долоо хоногийн турш Жо хичээлээ тарсныхаа дараа аавынхаа хамт орой бүр "Number 4" ресторанд очиж, хананы нэгийг нь буджээ. Рестораны интерьерийг хийхэд Жо нийт 12 цагийг зарцуулсан байна. Харин одоо Жо “Doodle Boy” хэмээх хувийн брэндтэй бөгөөд төрөл бүрийн футболк, сурталчилгааны самбар хийдэг аж.
9
Лоран Симонс - 9 насандаа сургуулиа төгссөн
Бельгийн иргэн 8 настай Лоран Симонс Эйндховений Техникийн Коллежийн цахилгаан инженерийн ангид элсэн оржээ. Хэдийгээр энэхүү сургуулийг 3 жилийн дотор дуусгах ёстой байдаг ч вундеркинд 9 настай Лоран 10 сарын дотор дуусгасан байна. Түүний IQ-145 бөгөөд түүнийг дэлхийн хамгийн шилдэг Их Сургуулиуд хүлээж байгаа гэнэ. Харин хүү ирээдүйд анагаах ухааны тал дээр судалгаа хийж, хиймэл эрхтэн хийх зорилготой байгаа аж. Лоран зүрх судасны асуудалтай өвөө, эмээ шигээ хүнд туслах хүсэлтэй. Харин бусад үед Лоран бол энгийн хүүхдүүдийн адилаар Fortnite болон Minecraft тоглож, Netflix үзэх дуртай аж.