1
Курт Рассел
Курт Расселл, Голди Хавн нарын хайрын түүхийн тухай маш олон нийтлэл, өгүүлэл сонин сэтгүүлд бичигдсэн байдаг бөгөөд учир нь энэ гайхалтай хосын тухай хэдхэн өгүүлбэрт багтаан бичих боломжгүй юм. Хэдий тэд 30 жил хамтдаа байгаа ч өнөөг хүртэл албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа юм. Тэд Холливудын хамгийн гайхалтай хосуудын нэг, Курт Рассел ч хамгийн үнэнч залуусын нэг. Тэд олон жилийн, урт удаан харилцаагаа одоог хүртэл үргэлжлүүлэн хадгалж буй бөгөөд тэд өдөр бүрийг хөгжилтэй, аз жаргалтай өнгөрүүлж, байнга хамтдаа алхаж яваа харагддаг.
2
Уилл Смит
Хамгийн үнэнч, жинхэнэ гэр бүлийн харилцааг харуулах дараагийн хос бол алдарт жүжигчин Уилл Смит болон түүний эхнэр Жада Пинкетт нар юм. Тэд 20 жилийн турш хамтдаа амьдарч байгаа бөгөөд хэдий нийгмийн сүлжээгээр тэднийг салсан гэж цуурхаж байсан ч Уилл Смит хэзээ ч эхнэрээ орхиж байсангүй. Ярилцлагын үеэр хатагтай Смит "Бидний гэрлэлт үнэхээр гайхамшигтай. Бид бол гэр бүл. Үргэлж энэ хэвээрээ байх болно" гэжээ.
3
Колин Ферт
Жүжигчин Колин Ферт 1997 оноос хойш үлгэр жишээ эр нөхөр байсаар ирсэн. Тэрээр Италийн Ливи Жиуджолли гэх бүсгүйтэй ханилж өнөөг хүртэл өөрийн амьдралын ганц хайр хэмээн үздэг. Хэдий Ливи жилийн турш өөр эртэй байж хуурсан ч Колин эхнэрээ уучилж, дахин шинээр эхлэн өдгөө 2 хүүгээ өсгөн амьдарч байна.
4
Хью Жэкман
Холливудын алдарт жүжигчин Хью Жекман, Дебора-Ли Фуринг хэмээх жүжигчин бүсгүйтэй 1996 онд ханилж, 24 жилийн турш аз жаргал, баяр баяслаар дүүрэн амьдарч байгаа. Дебора Хьюгээс 13 насаар эгчмэд ч гэлээ тэдний хайр сэтгэлд насны ялгаа огтхон ч нөлөөлөөгүй юм. Хью Жекман телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эхнэртээ хайртайгаа хэлж, үргэлж түүнийг биширдэг бөгөөд өөр ямар ч эмэгтэй рүү харцаа чиглүүлдэггүй. Эхнэр маань миний амьдралд гарч ирсэн хамгийн гайхалтай хүн хэмээн хэлж байжээ.
5
Райан Рейнольдс
Райан Рейнольдс, Блейк Ливли нарыг Холливудын хамгийн сайхан хосууд гэдгийг батлах маш олон баримт байдаг ч та тэдний анх танилцсан түүхийг сонссон цагт л бүрэн дүүрэн ойлгож чадна. Хосууд анх "Green Lantern" киноны зураг авалтын үеэр уулзаж байсан ч тухайн үед хоёул хайр сэтгэлийн хувьд тус тусдаа асуудалтай байжээ. Учир нь Райан Скарлетт жүжигчин Йоханссоноос, Блэйк жүжигчин Леонардо Ди Каприогоос салаад удаагүй байсан юм. Тийм болохоор ч тэр үү тэд маш хурдан дотносож өдгөө 8 жилийн турш хамтдаа амьдарч байгаа бөгөөд 3 хөөрхөн охинтой болжээ.
6
Том Хэнкс
Том Хэнкс, Рита Вилсон нар 1988 онд бие биедээ үнэнч байж, насан туршдаа нэгнээ хайрлана хэмээн тангараглаж, өнөөг хүртэл хэн нь ч энэ тангаргаасаа няцаагүй юм. Алдарт жүжигчин Том Хэнкс Ритаг анх харсан цагаасаа эхлэн өөрийн эхнэрээ болгохыг хүсэж байжээ. Тэрээр "Рита хамгийн гайхалтай, халамжтай эхнэр төдийгүй маш сайн найз минь болдог. Түүнтэй хамт байхдаа дүрийнхээ талаар ярилцаж, томоохон төслүүдэд ажиллахдаа зөвлөгөө авдаг. Бас маш сайхан хоол хийдэг. Хүүхдүүдээ сайн өсгөсөн маш биширмээр эхнэр" гэжээ.
7
Дэвид Бэкхэм
Дэвид Бекхэм маш олон эмэгтэйчүүдтэй нэр холбогдож байсан ч тэрээр бүгдийг нь үгүйсгэж "Миний амьдрал дахь цорын ганц эмэгтэй бол миний эхнэр Виктория" хэмээн мэдэгдсэн. Үүнийг батлах шиг хосууд одоог хүртэл хамтдаа байгаа бөгөөд тэдний 4 гэр бүл, дөрвөн хүүхдийн хамтаар буй аз жаргалтай дүр зураг үргэлж камерын дуранд өртөг. Энэхүү гэр бүлийн бат бөх, гайхалтай харилцааг харахад Английн алдарт хөлбөмбөгчин өөр эмэгтэйтэй нэр холбогдсон гэх яриа худал цуурхал гэдэг нь ойлгомжтой биз ээ.
8
Жон Траволта
Алдарт жүжигчин Жон Траволта 1991 онд Америкийн жүжигчин Келли Престонтой гэрлэжээ. Хэдий тэдний амьдрал хайраар дүүрэн, аз жаргалтай үргэлжилж байсан ч 2009 онд ууган хүү Жетт Траволта нь өвчний улмаас нас баржээ. Энэ явдал жүжигчний гэр бүлд маш том цохилт болсон бөгөөд хүнд хэцүү цаг үеийг тэд хамтдаа даван туулж, Келли 2010 онд 47 настайдаа гурав дахь хүүхдээ төрүүлж, өнөөг хүртэл хамтдаа амьдарч байна.
9
Майкл Дуглас
Бага, залуу насандаа алдарт жүжигчин, продюсер Майкл Дуглас олон сайхан бүсгүйчүүдтэй уулздаг байсан ч нэг удаа Кэтрин Зета Жонстай таарснаар бүх зүйл өөрчлөгдсөн гэжээ. Энэ цагаас хойш Кэтрин Дугласын санаа бодлоос гарахаа больж, өөр эмэгтэйчүүдтэй уулзахаа ч больсон гэнэ. Хосууд 25 насны зөрүүтэй ба нэг өдөр мэндэлсэн аж. Дуглас анх Кэтринтэй уулзаад шууд л "Би чиний хүүхдүүдийн аав болмоор байна" гэж хэлж байжээ. Тэдний амьдралд маш олон саад бартаа байсан бөгөөд Майклын хүнд өвчин, Катерины сэтгэцийн эмгэг болон бусад олон бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж чадсан юм.
10
Мэттью Бродерик
"Sex and the City" кинонд жүжигчин Сара Жессика Паркер мөрөөдлийн залуугаа олж чаддаггүй ч тэрээр жинхэнэ амьдрал дээрээ огтхон ч ийм асуудалтай тулгараагүй юм. Тэрээр өөрийн хамтрагч, жүжигчин Мэттью Бродериктэй гэрлэж, 3 хүүхдийн эцэг эх болжээ. Жүжигчин Мэттью "Бид нэг удаа нэлээд ноцтой муудалцаад бараг салах дээрээ тулж байсан. Гэхдээ хайр бас ойлголцлын ачаар асуудлаа шийдэж чадсан" гэжээ.