Хятадын үзэсгэлэнт тамирчин "үндсэн мэргэжлээрээ" ажиллахаар шийджээ

Өнгөрсөн жил цахим орчинд шуугиан тариад байсан Хятадын бодибилдингийн үзэсгэлэнт тамирчин Юан Хайжун коронавирустай тэмцэх ажилд гар бие оролцож эхэлжээ. Тэрээр анагаахын чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд спортоор амжилтад хүрсэн ч, үндсэн мэргэжлээ орхихгүй байхаар шийдсэн байна. 

Хятадын үзэсгэлэнт тамирчин "үндсэн мэргэжлээрээ" ажиллахаар шийджээ

Эмнэлзүйн мэргэжлийн боловсон хүчний дутагдалд ороод буйг мэдсэн  Юань сайн дураараа  Шандун муж руу явжээ. Хэрвээ тэр гантелл өргөдгийн адил анагаахын мэргэжилдээ ч гарамгай бол аюулт коронавирусыг дор нь устгах байх хэмээн хүмүүс хошигножээ. 

Цахим од Юань Хэюн нь өхөөрдөм царай, булчинлаг биеийг хослуулснаараа эрчүүдийн анхаарлыг ихээр татдаг байна. Түүний инстаграмыг дагадаг бодибилдингийн тамирчид тэр бол айдас, тайвшралын хослол юм хэлдэг байна. 

Ингээд үзэсгэлэнт булчинлаг бүсгүйг эмнэлэгт ажиллаж байхыг шүтэн фенүүдийнх нь нэг нь харжээ. Түүнийг эмнэлгийн ажилтан гэдгийг хэн ч мэдээгүй байж. 

"Булчинлаг биеэ олон нийтэд гайхуулж, од болох сайхан байлаа. Гэхдээ одоо хэн гэдгээ эргэн санах цаг болжээ. Би бол эмч, хүмүүсийг аврах нь миний эн тэргүүний үүрэг байх ёстой. Тиймээс би корона вирусын халдар авсан өвтнүүдийг эмчилхэд чадах бүхнээ хийх болно" хэмээгээд тэрээр инстаграм хуудаснаа цагаан халад өмсөөд ажлаа хийж буй зургаа оруулжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()