Ойрын үед үнэгүй хийж болох зүйлс

2020-02-11, 09:45
4,253

Хөгжөөнтэй, стресс бууруулсан, өөрт хэрэгтэй зүйлсийг аль болох хямдхан, эсвэл үнэгүй хийх нь өнөө үеийн хүмүүсийн гол эрэлхийлдэг зүйл болсон билээ. Улс орон даяар Корона вирусээс урьдчилан сэргийлж каринтинтай байгаа энэ үед та гэрээсээ холдолгүйгээр сонирхолтой зүйлсээр алжаалаа тайлж, дараа нь сэтгэл хангалуун үлдэхийг хүсвэл эдгээр үнэгүй хийж болох зүйлсээс туршаад үзээрэй.

Ойрын үед үнэгүй хийж болох зүйлс

1 Сим-ээ үнэгүй сэргээлгэх

Утсаа гээх, сим-ээ гэмтээх гэх мэт асуудал хүн бүрт тохиолдож, багагүй төвөг учруулдаг шүү дээ. Тэгвэл Юнителийн хэрэглэгчид энэ 2-р сарыг дуустал сим картаа үнэгүй сэргээх боломжтой юм байна. Та гэртээ ойрхон байрлах Юнителийн бүх салбарууд, киоскууд болон салбарт байх Ipos машины тусламжтайгаар сэргээлгэж болно. Нэг ч гэсэн асуудлаа үнэгүй, хялбар шийдчихээд санаа амар байхыг хүсч байгаа биз дээ.

Сим-ээ үнэгүй сэргээлгэх

2 Аливаа спортын фантази лигт тоглох

Сагс, хөлбөмбөг, хоккей гэх мэт алдартай спортуудын мэргэжлийн лигүүд одоо ид өрсөлдөөнтэй үргэлжилж байгаа.  Yahoo! SportsCBS SportsESPN зэрэг томоохон агентлагууд өөрийн гэсэн фантази лигтэй бөгөөд та тэдгээрт нэгдэж, найзуудтайгаа өрсөлдөж, стратеги боловсруулж, товчхон хэлбэл өөрөө дасгалжуулагч болно гэсэн үг юм.

Аливаа спортын фантази лигт тоглох

3 Өөрийн сонирхдог сэдвээрээ блог хөтөлж эхлэх

WordPress болон Blogger сайтуудад нэгдэж өөртөө үнэгүй домэйн нээн, дуртай сэдвээрээ блог хөтөлж болно. Ингэснээр цагийг маш үр дүнтэй өнгөрүүлэхээс гадна бичих чадвар, харилцааны туршлагаа сайжруулж, ирээдүйн орлогын эхлэлийг тавьж ч болох юм.

Өөрийн сонирхдог сэдвээрээ блог хөтөлж эхлэх

4 Номын клубт явж эхлэх

Хэрэв та унших дуртай бол тантай ижил сэдвийн ном уншиж, дараа нь сонирхолтой яриа өрнүүлдэг номын клубүүдийг судлаад үзээрэй. Фэйсбүүк дээр "Book club" гээд хайхад янз бүрийн сонирхолтой групп, эвентүүд гарч ирнэ. Номын хорхойтой найзтайгаа ч хамт явсан болно шүү дээ.

Номын клубт явж эхлэх

5 Явган аялал хийх, ууланд гарах

Мэдээж ууланд гарахыг орхигдуулж болохгүй. Стресс, хотын утаа, чимээ шуугианаас ангижирч, нэг амралтын өдөр Богд уулыг зориорой.

Явган аялал хийх, ууланд гарах

6 Альбомны хуучин зургуудаа сканнердаж, дижитал хэлбэрт оруулах

Бага насны тань дурсамжийг илтгэх хуучны зургуудыг мартаагүй дээрээ дижитал хэлбэрт оруулж үүрд хадгалаарай. Сканнергүй гэж санаа зовох хэрэггүй, утасны тань камер, байгалийн гэрэл, TinyScanner гэх мэт зориулалтын апп л хэрэг болно.

Альбомны хуучин зургуудаа сканнердаж, дижитал хэлбэрт оруулах

7 Баримтат киноны хязгааргүй ертөнцөөр үнэгүй аялах

Сонирхлыг тань төрүүлж буй сэдэвтэй баримтат кино үзэж, мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн ч хаанаас үзэхээ мэдэхгүй, эсвэл Netflix-д мөнгө төлөхийг хүсэхгүй байвал Documentary Heaven гэх буянтай сайтаар зочлоорой. Уг сайтын баримтат киноны сангаас та хүссэн бүх сэдвээ олох болно.

Баримтат киноны хязгааргүй ертөнцөөр үнэгүй аялах

8 Хуучны тоглоомнуудыг тоглох

SEGA, 300 тоглоомтой CD зэрэг дээр байдаг байсан хөгжөөнт тоглоомнуудаа компьютер дээр дахин тоглож, бага насаа эргэн дурсахыг хүсвэл Nesbox-ын сайт руу орж, үнэгүй програмыг нь суулгаад тоглож болно.

Хуучны тоглоомнуудыг тоглох

9 Илбэ сурах

Уйтгартай үдэшлэгийн уур амьсгалыг эвдэж, найзуудаа алмайруулахыг хүсвэл GoodTricks сайт руу ороод үзээрэй. Хөзрөөр хийж болох хялбархан илбэнүүдээс эхлээд хүн бүрийг гайхшруулах хүнд илбэ хүртэл бүгд бий.

Илбэ сурах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.