Америк эр шинэ байшингаасаа 100 жилийн өмнөх "Хуурай хууль"-ийн үеэр нуусан вискинүүдийг олжээ

Хана хүртэл чихтэй гэдгийн адилаар байшин, барилга бүр өөртөө ямар нэгэн нууц агуулдаг ажээ. Үүний сонирхолтой нэг жишээ болсон явдал Ник Драммонд (Nick Drummond)-д тохиолдсон байна. Тэр Нью Йорк хотын хойд зүгт байрлах хуучны байшинг худалдан авсан бөгөөд засвар хийж байх явцад хачирхалтай зүйл олж мэджээ. Арвин түүхтэй энэ байшин нь АНУ-д 100 жилийн өмнө хэрэгжсэн "хуурай хууль"-ийн үеэр согтууруулах ундааг нууцаар дамлан борлуулдаг наймаачны гэр болж таарав. 

Америк эр шинэ байшингаасаа 100 жилийн өмнөх "Хуурай хууль"-ийн үеэр нуусан вискинүүдийг олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөршүүд нь уг байшинд германы барон хууль бус наймаа хийж амьдардаг байсан тухай хэлж байсан ч залуу их зүйл бодолгүй, инээгээд өнгөрсөн гэнэ. Үнэн байна чинээ огтхон ч санаагүй хэрэг биз. 

"Энэ байшинд 100-аад жилийн өмнө хууль бус наймаа хийдэг Герман барон амьдардаг байсан гэх цуу яриа миний сониуч занг төрүүлсэн. Гэхдээ энэ түүхийг үнэн гэж үнэхээр бодоогүй." хэмээн тэрээр ярьсан байна.

Ник байшинд томоохон шинэчлэлт хийж, булан тохой бүрийг нь судалжээ. Дараа нь гэнэтийн бэлэгнүүд цуварч эхэлсэн байна.

Ингээд ханыг шалгатал цаана нь нууц орон зай илрэх нь тэр.

Ийнхүү 100 жилийн настай вискинүүд олджээ. 

1923 онд үйлдвэрлэгдсэн нийт 60 лонх виски байв. 

Нууц үүгээр дуусахгүй. Байшингийн доор ч мөн адил сайн гэгч нь баглаж нуусан байна. 

Бас сайтар боосон ликёр ч байсан гэнэ.

Үнэхээр нямбай баглаж нуужээ.

Хэрвээ та АНУ-д архи, согтууруулах ундааг яагаад ингэж нуух болсныг

сонирхож байвал дараах мэдээгээр зочилно уу

~100-аад жилийн өмнө Америкт хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн "Хуурай хууль"-ийн түүх~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()