Австралийн түймэрт өртсөн нутаг дахин сэргэж эхэлжээ (20 фото)

Байгаль дэлхий юунд ч бууж өгдөггүй гэдгийг баталж, аймшигт түймэрт шатаж сүйдсэн Австралийн байгаль дахин сэргэлээ.  Ногоон тивд амьдрал цэцэглэж буй дараах зургууд уншигч та бүхний сэтгэлийг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна. 

Австралийн түймэрт өртсөн нутаг дахин сэргэж эхэлжээ (20 фото)

Австралийн оршин суугчид түймэрт шатсан газруудын хөрс, мод, цэцэгс дахин нахиалж буй зургуудыг дэлхий дахинтай хуваалцжээ. Тэд "Дэлхий ээжийн мөн чанар үнэхээр хүчтэй юм. Ямар ч гамшиг тохиолдсон тэд дахин амилах увдистай" гэсэн тайлбар бичжээ. 

Тус улсад ойн түймэр 8-р сард эхэлж шинэ жилээр оргилд үедээ хүрсэн билээ. 

Энэхүү түймрийг дэлхийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй гамшигт үзэгдүүдийн нэг хэмээн нэрлэсэн. 

Австрали тивийн 20 сая га талбай тэр чигтээ галд сүйдсэн. 

Мөн уг түймрээр 25 хүн амьд эрстэж, олон мянган амьтад ч галд шатжээ. 

Шинжээчдийн үзэж буйгаар Австрали тивийг сэргээн босгоход 100 жил шаардлагатай ажээ. 

Нэгдүгээр сарын дундуур их хэмжээний бороо орж, дийлдэхгүй байсан ойн түймэр унтарсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()