1
Судасны лугшилт нэмэгдэх
Хамгийн түрүүнд таны санааг зовоох, анхаарал хандуулах зүйлсийн нэг бол зүрхний хэмнэл юм. Хэрвээ таны лугшилт минутад 100-аас дээш байвал шууд эмчид хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд хатгаа эхэлж байх магадлал өндөр.
2
Цээжээр өвдөх
Хэрвээ нян уушгинд нэвтэрсэн бол цээж хэсгээр өвдөх магадлалтай. Ханиалгах үед цээжээр өвдөх магадлал өндөр байдаг ч ханиалгаж дууссаны дараа ч цээж өвдсөөр байвал эмчид хандаарай. Нян уушгиар тархсан байж болно.
3
Цэртэй ханиад
Ерөнхийдөө цэр ховхорч буй ханиад гэдэг нь сайн зүйл бөгөөд энэ нь бие организмоос салст гадагшилхад тустай байдаг. Гэвч ханиад тогтмол “нойтон” ханиадны дараа таны бие дээрдэхгүй байгаа бол та эмчид хандаарай. Энэ нь бас л хатгаа хүрсэн байж болзошгүй нэг шинж тэмдэг юм.
4
Цустай цэр
Хэрвээ ханиадтай хамт ялгарч буй цэр нь цустай, эсвэл улбар шар өнгөтэй байвал нян уушгинд нэвтэрсэн болохыг илэрхийлнэ. Энэ нь ноцтой шинж тэмдэг учир эмчид яаралтай хандах нь зүйтэй.
5
Даарах, халуурах
Даарах, өндөр халуурах нь уушги үрэвссэн болохыг илэрхийлэх хамгийн тод шинж тэмдэг юм. Өндөр халууныг өөрөө дарахын оронд эмчид хандаарай.
6
Амьсгалахад хүндрэлтэй байх
Амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгаадах зэрэг нь уушгины хатгааны нэг шинж тэмдэг бөгөөд энэ байдлыг зүгээр үлдээж яавч болохгүй. Нян уушгинд хэт гүн нэвтэрсэн үед энэ шинж тэмдэг илэрдэг. Эс тэгвээс цусанд хангалттай хэмжээний хүчилтөрөгч очихоо больж, толгой эргэх, ухаан алдах магадлалтай.