"Махчин дэглэм" - Зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээр биед ямар өөрчлөлт гарах вэ?

Хэрэв та өглөөний цайндаа том, амттай, шүүслэг үхрийн махан стейк зооглохыг хүсвэл энэхүү махан дэглэмд анхаарлаа хандуулаарай.

"Махчин дэглэм" - Зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээр биед ямар өөрчлөлт гарах вэ?

1 Махан дэглэм гэж юу вэ?

Хэдийгээр албан ёсны шинжлэх ухааны тодорхойлолт гараагүй байгаа ч АНУ-ын Охайо муж улсын Колумбус дахь хоолны дэглэм судлаач, эрдэмтэн Келли Шмидт "Энэхүү дэглэмд алхаж, сэлж, нисдэг амьтны бүх төрлийн махыг хэрэглэж болно.  Энэ дэглэм нь удахгүй тренд болж мэдэх бөгөөд зөвхөн мах идэх нь уйтгартай, өнгөлөг бус, бас хүмүүс залхаж л таараа. Гэхдээ эл дэглэмийг сэтгэл санааны бэлтгэлтэй, урдаа том зорилго тавьсан хүмүүс барихыг оролддог. Ихэвчлэн Аутоиммуны өвчтэй болон хэт таргалалттай, турах хүсэлтэй хүмүүс элбэг байна" хэмээжээ. "Энэхүү махан дэглэмийг хүмүүс палео болон кето дэглэмийг туршиж үзсэнийхээ дараа барих нь цөөнгүй байна" хэмээн Массачусеттс муж улсын Конкорд хотод байрлах "Sustainable Dish" блогийн үүсгэн байгуулагч Диана Роджерс хэлжээ. Падео дэглэм нь шинэхэн жимс, хүнсний ногоо, ногоон хүнс, далайн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, элсэн чихэр, үр тариа, цагаан идээ, буурцагт хүнсийг бууруулахад чиглэгддэг. Харин кето дэглэм нь их хэмжээний өөх тос, бага зэрэг уураг, маш бага хэмжээний нүүрс ус хэрэглэх замаар жин хасах дэглэм юм. "Кето дэглэмийн үед хүмүүс их хэмжээний өөх тосоо хангалттай авч чаддаггүй, бас өөх тос хэрэглэхийг илүүд үздэггүй тул ирээдүйд махан дэглэм зэрэг уургийн дэглэм барих хандлага өндөр байна" хэмээн Роджерс үргэлжлүүлэн хэлжээ.

Махан дэглэм гэж юу вэ?

2 Шоун Бейкер гэж хэн бэ? Махан дэглэмийг дэлгэрүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Шоун Бейкер бол Ортопедийн мэс засалч, махан дэглэмийн гол удирдагч юм. 2018 оны эхээр түүний бичсэн "The Carnivore Diet" буюу Махан дэглэм хэмээх ном хэвлэгдэн гарчээ.  АНУ-ын Нью-Мексик муж улсын эрүүл мэндийн хэлтэс түүний эмнэлгийн тусгай зөвшөөрлийнг хүчингүй болгож, энэ үйлдлээ эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлээгүй, тусгай зөвшөөрөлд заагдсан үүргийг биелүүлэх чадваргүй хэмээн тайландаа дурдсан байна. Бейкер бүх үйл явцыг тайлбарлан Youtube хуудаснаа бичлэг оруулж, дараа нь ямар ч нүүрс ус агуулаагүй, бүхэл махан дэглэмийг санаачилсан байна

Шоун Бейкер гэж хэн бэ? Махан дэглэмийг дэлгэрүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

3 Махан дэглэмд ямар хүнс хэрэглэж болох вэ?

  • Улаан мах (үхэр, хонь, гахайн мах) буюу өөхгүй, илчлэгтэй мах
  • Дотор мах
  • Шувууны мах
  • Загасны мах
  • Өндөг
  • Гахайн өөх
  • Ясны чөмөг
  • Цөцгийн тос
  • Давс, перец
  • Ус
  • Ясны шөл

Махан дэглэмд ямар хүнс хэрэглэж болох вэ?

Мөн зарим эрдэмтэд мах нь амьтны гаралтай учир 

  • Сүү
  • Тараг
  • Бяслаг зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг.

4 Хэрэглэж болохгүй хүнс

  • Жимс, жимсгэнэ
  • Хүнсний ногоо
  • Үр
  • Самар
  • Буурцагт хүнс
  • Талх
  • Гоймон
  • Үр тариа болон бусад нүүрс усны агууламж өндөртэй хүнс хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэж болохгүй хүнс

5 Махан дэглэмийн үеийн 1 өдрийн хоолны цэс

Өглөөний цай: 3 ширхэг цөцгийн тосонд шарсан өндөг, зайдас эсвэл бага зэрэг хиам, бяслаг ( оруулахгүй ч байж болно)
Өдрийн хоол: Үхрийн махан стейк
Оройн хоол: Бургерний мах эсвэл гахайн махАнхаар : Энэхүү дэглэмийн аль ч хоолонд зууш хэрэглэхгүй бөгөөд үүний давуу тал нь хоол хүнснээс их хэмжээний уураг авснаар ямар ч өлсөх мэдрэмж төрдөггүй. Зарим хүмүүс өглөөний цайг уулгүй, алгасах гээд байдаг  ч өглөөний цайг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг.

Махан дэглэмийн үеийн 1 өдрийн хоолны цэс

6 Махан дэглэм хүний биед ямар ач тустай вэ?

Махан дэглэм нь уургийн дэглэм учир аутоиммун өвчтэй хүмүүст үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч, эрдэмтэн Жордан Петерсоны охин Михайла 2018 онд АНУ-ын The Times сэтгүүлнээ үхрийн мах, давсны зохистой хэрэглээ, махан дэглэм нь сэтгэл гутралаас ангижруулсан тухай дурджээ. " Энэ бол хэцүү төрлийн хоолны дэглэмийн төрөл. Гэхдээ маш үр дүнтэй, хүмүүсийн хоолны дуршлыг бууруулдаг бөгөөд өдгөө бусад дэглэмүүдийн адил жин хасах ердийн дэглэм болсон." хэмээн Шмидт хэлсэн байна. Махан дэглэм нь шинэ төрлийн дэглэм учраас хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх төлөөр судалгаа шинжилгээ цөөн тоотой байдаг. 

Махан дэглэм хүний биед ямар ач тустай вэ?

7 Махан дэглэм нь жин хасахад туслах уу?

Мэдээж. Та энэ дэглэмээр ганц л төрлийн хүнс хэрэглэж байгаа. Энэ нь таны илчлэгийг хязгаарлаж, ямар ч ухамсаргүй, шүүд л төрдөг хоол идэх дур хүслийг дарна. Мөн энэхүү дэглэмийн ачаар таны бие кетосист орох буюу таны бие нүүрс усыг биш илүүдэл өөх тосыг шатаах процесс явагдах боломжтой. Гэхдээ энэ нь баталгаатай биш бөгөөд хүний бие нүүрс ус, мөн уургийн хэрэглээгээ багасгаснаар кетосист ордог гэж үздэг. Харин их хэмжээний уураг хэрэглэх нь цусан дахь сахар болон инсулины хэмжээг бага зэрэг нэмсэнээр хүний биеийг кетосист шилжих боломжгүй болгодог. Хэрэв та ямар ч нүүрс ус хэрэглэхгүй байхаар шийдсэн бол мах түлхүү хэрэглээрэй. Бие, махбодио кетосист оруулахыг хүсвэл өөх тос ихтэй мах хэрэглэх нь зүйтэй.

Махан дэглэм нь жин хасахад туслах уу?

8 Махан дэглэм барих нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Та дэглэмийн ямар аргыг хэрэглэж байгаагаас болон аутоиммуны эсвэл үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа эхэсээс хамаарна. Охайо мужийн Колумбус хотын Эрүүл мэндийн төвийн хоолны дэглэмч  Лиз Вайнанди  "Дэлхийд маш олон төрлийн хоолны төрөл, бүлгүүд байдаг. Тэд бидэнд янз янзын шим тэжээл өгч байдаг. Зөвхөн нэг л төрлийн зүйл идэх нь ихээхэн асуудалтай. Хүнсний нөгөө байсан ч гэсэн. Махнаас бусад хүнснээс татгалзах нь хүний биед нэн шаардлагатай амин дэм, С, Е амин дэмийн дуталд хүргэх аюултай" хэмээжээ.

Мах ихтэй хоол хүнс их хэрэглэх нь  ходоодны хорт хавдрын эрсдэл нэмэгдүүлэх аюултай хэмээн Хавдар судлалын олон улсын агентлаг 2015 оны 12-р сард The ​​Lancet сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч 2017 оны 5-р сард Oncotarget сэтгүүлд нийтлэгдсэн 42 судалгаанд хийгдсэн мета шинжилгээний ажиглалтын судалгаагаар энэ шинж тэмдэг худал болох нь тогтоогджээ. Мөн зарим эрдэмтэд их хэмжээний уураг нь бөөрөнд ачаалал үүсгэдэг гэж үздэг. Үүнээс гадна их хэмжээний жимс ногоо хэрэглэх нь хүнийг аз жаргалтай болгож, сэтгэл санааг дээрдүүлдэг хэмээн үздэг байна.

Махан дэглэм барих нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()