Ажилгүй байх үеэ хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?

Амрах эсвэл шинэ ажил хайх гээд ажилгүй гэртээ сууна гэдэг хамгийн уйтгартай, үр бүтээлгүй үе байдаг. Энэ хугацаанд юу ч тодорхойгүй учир ямар нэг төлөвлөгөө гаргах ч боломжгүй. Тиймээс ч энгийн өдрүүд уйтгартай, баярын өдрүүд гунигтай болдог.  Харин энэ үеийг хэрхэн үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрөөж болох тухай зөвлөгөөг та бүхэнд хүргэе. 

Ажилгүй байх үеэ хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?

1 Санхүүгийн байдлаа тодорхойл

Ойрын хугацаанд цалин буухгүй учир та энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй болно. Танд яг одоо бэлэн байгаа мөнгийг тооцоолж нэмэлт мөнгөтэй болох боломжийг хай. Жишээлбэл: Хэрэглэдэггүй зүйлсээ зарах, эсвэл хэн нэгэнд зээлсэн мөнгөө буцааж авах гэх мэт. Ажилд орох хүртлээ санхүүгийн дэмжлэг авч болох хүмүүсийг ол. Аав, ээж, хамаатан садан, дотны найз нөхөд гэх мэт.  Юун дээр хэмнэлт гаргаж болохыг бодож, хэсэг хугацаанд хориглож болох зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Өөрийн санхүүгийн байдлыг тодорхойлсноор та ажилгүй хэр хугацаанд амьдарч чадахаа мэднэ. Хэрвээ энэ хугацаандаа ажил олж амжихгүй бол дахин санхүүгийн эх үүсвэр хайх хэрэгтэй болно.

Санхүүгийн байдлаа тодорхойл

2 Амар, аялалд яв

Ажил хайж байх хугацаа нь амрах гайхалтай боломж бөгөөд эрч хүчээ дахин сэргээгээд аваарай. Учир нь шинэ ажилд орсны 11 сарын дараа л та амралт авах эрхтэй болно. Үүнээс гадна шинэ ажлаа сурах, ажилдаа дасан зохицохын тулд та багагүй хүч хөдөлмөр зарцуулна шүү дээ. Хэрвээ санхүүгийн хувьд боломжтой байвал аялалд яв. Энэ хэсэг хугацааг амьдралаа өөрчлөх, шинэ түвшинд очих гайхалтай боломж гэдгийг санаарай. Харин аялалд явах боломж байхгүй бол гэртээ амарч болно шүү дээ. Аль дээр үеэс төлөвлөж байсан зүйлээ хийж, гэрээ цэвэрлэж, хангалттай унтаж амрах, хамаатан садныдаа зочлох гэх мэт зүйлсийг санаа зовох зүйлгүйгээр хийгээрэй. Амралтын тодорхой хугацаа гаргаж, тайван амрах хэрэгтэй.

Амар, аялалд яв

3 Бүтээлч бай

Ажил хайж байх үедээ энгийн амьдралын хэв маягаа орхиж болохгүй. Үд хүртэл унтах, зурагтын өмнө хэвтэх гэх мэтээр юу ч хийхгүй байхгүй нь сэтгэл зүйн эрүүл мэнд болон бүтээлч байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс өмнөх шигээ сэрүүлэгний дуунаар босож, өөртөө анхаарал хандуулж, спортоор хичээллэж, дараагийн өдрийнхөө төлөвлөгөөг гаргаарай.

Бүтээлч бай

4 Эрүүл мэнддээ анхаарал хандуул

Ажил хайж байх үедээ анхаарал хандуулах зүйлсийн нэг бол яах аргагүй таны эрүүл мэнд юм. Ажилтай байх үед хүмүүс ихэнхдээ эмнэлэгт үзүүлэхээс татгалздаг. Тиймээс эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд та өөрийгөө цаг хугацааг дэмий өнгөрүүлж байна гэж бодохгүй. Үүнээс гадна өөрийн амьдралд шинэ сайн зуршлыг нэмээрэй.  

Эрүүл мэнддээ анхаарал хандуул

5 Шинэ зүйл сур

Ажил ихтэйгээс болж хүмүүс шинэ зүйл сурахаас зайлсхийдэг. Тэгвэл танд боломж гарсан дээр нь өөрийн мэдлэгийн хүрээг тэлж шинэ зүйлд суралцаарай. Орчин үед хүссэн чиглэлээрээ гэрээсээ сурах боломжтой болсон шүү дээ. Ажилгүй байх хугацаандаа өөрийгөө мэргэжлийн талаас нь болон бусад талаараа хөгжүүлэх нь ажил олгогчийн өмнө өөртөө илүү итгэлтэй байхад тусална.

Шинэ зүйл сур

6 Эрх чөлөөтэй бай

Ажилгүй үлдлээ гээд өөрийгөө түгжих, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй байх нь утгагүй зүйл. Ажилгүй болсон үед хүмүүс ирээдүйн төлөвлөгөө асууж, ажил хайж байгаа эсэх талаар асууж, энэ талаар санаа зовох хэрэггүй хэмээн таныг өрөвдөж байдаг. Гэсэн ч та бусад хүмүүстэй харилцах харилцаагаа зогсоох хэрэггүй. Бусадтай харьцахгүй, холбоогүй байх нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ нь зуршил болж та шинэ ажилд дасан зохицох чадваргүй болно. Таны ажил мэргэжилтэй ойролцоо хүмүүс, найз нөхөд тань танд гайхалтай санааг хэлж өгч болно шүү дээ.

Эрх чөлөөтэй бай

7 Ажлаа идэвхтэй хай

Ингээд та сайхан амарч чадсан бол одоо идэвхтэй ажил хайж эхлээрэй. Өөрийн ажлын анкетыг шинэчилж, нэмэлт мэдээллээ оруулах нь зүйтэй. Энэ бол таны төлөвлөгөөнд заавал багтах ёстой зүйлсийн нэг юм. Хэд хэдэн ажлын байранд анкет бөглөж, ярилцлагад орж явахаас бүү төвөгшөө. Нэг ажил олгогчоос хариу хүлээж суух хэрэггүй. Ажилгүй байсны дараа хүмүүс хурдхан ажилд орж, хэвийн амьдралдаа эргэж орохыг хичээдэг. Өөртөө итгэлгүй байж, анхны санал болгосон ажилд шууд орох хэрэггүй.

Ажлаа идэвхтэй хай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()