1
"Facebook", бусад олон нийтийн сүлжээний хэрэгсэл
"Facebook" нь дэлхийн хамгийн алдартай олон нийтийн цахим сүлжээ учир хүн бүрийн утсан дээр байдаг. Ингээд та тогтмол төрөл бүрийн мэдэгдэл авч, их хэмжээний мэдээлэл солилцож байдаг учир энэ нь утасны хурд болон зайг амархан муудахад нөлөөлдөг байна. "App Report 2015 AVG Android App Report" компанийн хийсэн судалгаанаас харахад "Android" үйлдлийн системтэй утасны баттерэйг Фейсбүүк хамгийн ихээр муутгадаг болох нь тогтоогджээ.
Өөр хувилбар: Орчин үеийн бүхий л браузераар та Facebook хуудас руу нэвтрэх боломжтой. Түүнчлэн фэйсбүүкийн хөтчийн үүрэг гүйцэтгэдэг, жинхэнэ апп-аас ялгаагүй Simple, Swipe зэрэг аппууд бий. Аппликейшнийг бодоход арай өөр функцтэй ч танд тогтмол мэдэгдэл ирэхгүйгээс гадна утасны тань зайг хэмнэх болно.
2
"The Weather Channel" болон бусад цаг агаарын аппликейшн
"The Weather Channel" -Та энэхүү аппликейшн дээрээс төрөл бүрийн theme, одон орны газрын зураг, интерактив хэрэгсэл гэх мэт олон зүйлийг харна. Энэ бүхэн нь утасны багтаамжид нөлөөлөхөөс гадна утасны цэнэгийг маш хурдан дуусгах болно.
Хувилбар: Хэрвээ танд урьдчилсан цаг агаарын мэдээлэл хэрэгтэй байгаа бол Google-ээс харахад л хангалттай.
3
"AntiVirus FREE" болон бусад төрлийн вирусийн программ
"Android" үйлдлийн системтэй гар утсанд вирусийн эсрэг программ хэрэгтэй юу гэдэг нь нэлээд халуухан сэдэв болдог. Хэрвээ та утсан дээрээ төрөл бүрийн хэрэггүй, вирустэй аппликейшнийг суулгадаггүй бол танд вирусийн эсрэг программ огтхон ч хэрэггүй. Google компанийнхан Play Store-ыг маш сайн хянаж, асуудалтай аппликейшнуудыг дор дор нь устгадаг байна. Харин вирусийн эсрэг программ нь таны гар утас болон планшетын ажиллагааг удаашруулдаг юм.
Хувилбар: Хэрвээ ямар нэг аппликейшн дээр эргэлзээ үүссэн бол вирусийн эсрэг программ суулгаж шалгачхаад шууд устгах хэрэгтэй.
4
"Clean Master" болон бусад цэвэрлэгч программууд
Google-ийн зуу зуун мэргэжилтнүүд энэ асуудлыг шийдэж чадаагүй байхад нэгхэн программын тусламжтайгаар уг асуудлыг шийдвэрлэж чадах нь юу л бол. Энэ төрлийн ихэнх программууд үүргээ гүйцэтгэж чадахгүйгээр зогсохгүй, таны утсанд хор хөнөөлтэй байдаг. Системийг цэвэрлэх зориулалттай программ нь утасны ажиллагааг удаашруулах бөгөөд анх амласан амлалтдаа хүрч чадахгүй л болов уу.
Хувилбар: Android үйлдлийн систем дээр суурилуулсан өөрийн аппликейшнийг нь ашиглаарай. Аливаа нэгэн өөр программын тусламжтайгаар цэвэрлэгээ хийнэ гэдэг нь юу л бол.
5
Нэмэлт браузер
Зарим программ хангамжийн ажилтнууд өөрийн бүтээлийг тусгай браузерийн тусламжтайгаар танилцуулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ төрлийн браузерууд дээр төрөл бүрийн сурталчилгаа, хэрэггүй линкүүд байдаг юм. Үүнээс гадна нэмэлт браузер нь таны хувийн мэдээллийг гадагш цацахгүй байна гэсэн баталгаа үгүй. Тиймээс энэ төрлийн браузерийг ашиглахгүй байх нь хамгийн зөв сонголт бөгөөд боломжтой бол устгах нь зүйтэй.
Хувилбар: Android үйлдлийн системд зориулсан маш олон сайн браузерууд байдаг. Тэдгээрийн нэг нь мэдээж Google Chrome юм. Энэхүү браузер нь илүү чанартай, аюулгүй, гар утасны зайг хэмнэсэн, ойлгомжтой байдаг аж.