1
Желатиныг эфирийн тостой холих
Желатин нь уургаар баялаг бөгөөд хагас аяга желатинд 2 грам уураг агуулагддаг байна. Мөн шингэн, гэмтэлтэй үсийг өтгөрүүлэх үсний маскны хамгийн гол орц болдог. Хольцгүй желатиныг устай холиод хэдэн дусал эфирийн тос нэмж, үсэндээ түрхээд сайтар массажлаарай. Хэдэн минут болсны дараа хүйтэн усаар зайлна.
2
Өндөг, тараг ашиглан үсний маск бэлдэх
Өндөг уураг, биотин, витамин B12-оор баялаг байдаг учир шингэн, тослог үсийг бат бөх болгох бүхий л шинж чанарыг агуулдаг. Өндгөөр үсээ угаана гэхээр эхэндээ хачин сонсогдож магадгүй ч хэрэглэж үзсэн эхний мөчөөс л үр дүн нь таныг гайхшруулах болно. Өндгийг тарагтай хольж үсэндээ түрхээд 1 цагаас дээш байлгасны дараа бүлээн усаар угааж арилгана. Сэнс ашиглалгүй хатаасны дараа үр дүн нь таныг баярлуулах нь лавтай.
3
Үсээ дээшээ боож унтах
Үсээ өтгөн, хөвсгөр харагдуулах энгийн алхмыг унтахаасаа өмнө хэрэгжүүлж болно. Орой орондоо орохоос өмнө үсээ угаасны дараа чийгтэй үсээ дээш ороож бооно. Өглөө гэхэд таны үс хөвсийж, долгио орсон байхыг хараад таалагдах нь гарцаагүй. Илүү их долгионтой болгохыг хүсвэл үсээ 2 хуваагаад ороогоорой.
4
Хэт өтгөн биш тосоор хуйхандаа массаж хийх
Судалгаагаар хуйхандаа массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, үсний ургалтыг дэмжиж, өтгөрүүлдэг болохыг тогтоожээ. Үсээ шампуниар угаахаас өмнө хуйхандаа тойрог хөдөлгөөнөөр массаж хийнэ. Ингэхдээ үсний эмчилгээний тос эсвэл хэдэн дусал наргилын тос хийж массажилвал гэмтсэн үсэнд эерэг нөлөө үзүүлнэ.
5
Хоол хүнсэндээ жимс, хүнсний ногоо, уураг түлхүү хэрэглэх
Нарийн ширхэгтэй үс нь хөвсгөр байдалд нөлөөлөөд зогсохгүй амархан хугарч, гэмтэхэд хүргэдэг. Үсээ эрүүл, бат бөх байлгахыг хүсэж байвал хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Төмөр, биотин болон бусад амин дэмүүд үсний эрүүл ургалтад нөлөөлдөг. Бууцай, шош зэрэг ногоо төмрөөр баялаг харин бүх төрлийн жимс амин дэмийн эх үүсвэр болно. Гадил, газрын самар, цэцэгт байцаа нь биотин агуулдаг бол бүхэл үр, шар буурцгийн шош зэрэг нь уураг ихээр агуулдаг.
6
Эмчид хандаж, шинжилгээнд орох
Үс шингэрэх асуудал эрүүл мэндтэй холбоотой байх тохиолдол цөөнгүй байдаг. Бамбай булчирхай, төмөр эсвэл амин дэмийн дутагдал, цусан дахь хүчилтөрөгч багасах, гормоны асуудал зэрэг нь ийм нөхцөл байдалд хүргэдэг байна. Мөн эдгээрээс шалтгаалж 20-иод наснаас, эсвэл цэвэршилтийн дараа үс унаж, халцарч эхэлдэг. Тиймээс эрүүл мэндийн шинжилгээ өгөх нь нэн тэргүүний алхам юм.
7
Халдаг үсний хайчнаас татгалзах
Эрүүл, өтгөн үстэй байхыг хүсэж байвал бүх төрлийн халдаг хэрэгслүүдээс татгалзах хэрэгтэй. Учир нь тэдгээр нь үсийг маш ихээр гэмтээдэг. Үсээ угаасны дараа алчуураар усыг нь зөөлөн шингээж аваад сэнсээ бага халуун дээр нь үлээлгэж хатаагаарай. Үс буржийлгах индүү хэрэглэхийн оронд үсний бигуди хэрэглэж занш. Үсээ ороосны дараа хэвээ удаан барихын тулд бага зэрэг үсний хэлбэр баригч цацаарай.
8
7 хоногт 1 удаа авокадо, өндөгний маск хэрэглэх
Холливудын одууд шиг хөвсгөр үстэй болохын тулд химийн бүтээгдэхүүн шаардлагагүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн ч адилхан үр дүн үзүүлнэ. Өндөр уургийн агууламжтай авокадог өндөгтэй холиод, олив эсвэл арган тос нэмж, 1 халбага зөгийн балтай хольсноор таны үсэнд шаардлагатай амин дэмээр баялаг маск бэлэн болно. Чийгтэй эсвэл хуурай үсэндээ маскаа түрхээд 20 минутын дараа угаагаарай. 7 хоногт 1 удаа тогтмол хэрэглэж заншвал өөрчлөлтийг удахгүй анзаарах болно.
9
Ижил өнгөтэй шүршигч хэрэглэх
Будагтай шүршигч хэрэглэх нь нүүрээ будахтай л адилхан. Зөв хэсэгтээ цацаж чадвал таны дүр төрхийг бүрэн өөрчилж, таны үс илүү бат бөх, өтгөн харагдана. Үстэйгээ ижил өнгө сонгохын тулд 2 өөр өнгийн будгийг хольж хэрэглээд үзээрэй.