Дэлхийн хамгийн аюултай цыганчуудын хороолол дахь амьдрал

2020-01-18, 16:03
6,145

Шинэ оны эхээр төрөл бүрийн хэвлэл мэдээллүүд ирэх 12 сард ямар газар аялах нь тохиромжтой талаар олон мэдээлэл бэлдэж, хүмүүс эртнээс хэзээ хаашаа явах төлөвлөгөө гаргадаг билээ. Тэгээд ч 1-р сард алив адал явдал хайх хүсэл санаа их, өнгөрсөн жилийн янз бүрийн шагнал үрэгдэж амжаагүй учраас энэ нь их зөв санаа мэт. Гэхдээ ямар ч нөхцөлд явж болохгүй шүү гэмээр газар орны тухай мэдээлэл харин нэлээд хойно гарах бөгөөд яг үнэндээ ийм газруудыг жил болгон л дахин дахин нэрлэж байдаг юм. Үнэхээр муу муухай газрыг богино хугацаанд засаж сайжруулах нь бүтэхгүй хойно арга ч үгүй биз.

Дэлхийн хамгийн аюултай цыганчуудын хороолол дахь амьдрал

Энэ дэлхийн олон муухай газар дундаас гэмт хэргийн үүр уурхай, цөм болсон газар нь амралтаа хямдхан өнгөрүүлэх боломжтой, Ванга эмээ зэрэг хүмүүсийн эх нутаг болсон Болгар улс байдаг нь хачирхалтай мэт боловч Пловдив хотын Столипиново дүүрэг нь яах аргагүй хамгийн аюултай газар мөн бололтой.

Тухайн дүүрэг нь Европ дахь хамгийн том цыганы төв бөгөөд Марицы голын эрэгт байрлах энэ хэсэгт нийт 50,000 хүн амьдардаг байна. Хотын нэр нь Оросын генерал, алдарт шинэчлэгч Петр Столыпины нэрнээс гаралтай гэдэг. 1877-1878 онуудад болсон Орос Туркийн дайны дараа Столыпин нь Дорнод Румел болон Адрианопольскийн санжакын (одоогийн Болгар улс) генерал-захирагч болсон учраас ийнхүү нэрлэж байж.

Энэ дүүргийг өнгөц харахад жирийн нэг цыганы хот л харагдах ба олон давхар байшингууд нь дураараа барьсан жижиг коттеж, амбаар сав адил байр оронтой зэрэгцэн байна. Хэдийгээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг үе үе буулган нураах боловч удалгүй тэр байранд нь шинээр бас л зөвшөөрөлгүй байр байх нь бараг байнгын үзэгдэл билээ. Иймэрхүү дур зоргоороо байшин барих нь тухайн районы хувьд хамгийн бага санаа зовох зүйл бололтой.

Өнгө үзэмж багатай саарал байшингуудын зүс царайг хурц тод хувцас өмссөн хүмүүс ,баяр наадам л бага зэрэг өөр дүр төрхтэй болгоно. Ийм баярын үеэр тус районы хүмүүс гудамжинд асар том ширээ засан хоол унд өрж баярлах бөгөөд баяр наадмын уур амьсгалыг нь нүүдлийн циркийнхэн ирж бүр илүү болгодог байна.

Баян цыганууд хувийн автомашин, сүйх тэргээр явах бол жирийн цыганууд алхаж явахаас өөр аргагүй , замын хөдөлгөөний дүрэм гэж үгүйтэй адил учир байнга янз бүрийн осол, зөрчил, муудалцах явдал гардаг гэнэ. 2011 оны 9-р сард Пловдивын ойролцоох Катуниц сууринд цыганы бароны микроавтобус 19 настай залууг мөргөөд, ослын газраас зугтан зайлсны дараа Болгар даяар цыгануудын эсрэг хөдөлгөөн эхэлсэн юм.

Энэ үед Болгарын олон хотынхон цыганы эсрэг жагсаал цуглаанд нэгдэж, Столипиново хотын Пловдив дүүргийг цагдаа нар хамгаалалтаа авахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд хотын удирдлага нар энэ дүүргийг нүдэнд орсон хог мэт үздэг боловч ингэхээс өөр аргагүй, аюултай том  хэмжээний сөргөлдөөн гарах магадлалтай байсан гэдэг. Энэ дүүрэгт байр савыг засаж янзална гэж үгүй, авто болон явган хүний зам гэж ямархуу байдалд байгааг та зургаас харж байгаа болов уу.

Цыганууд сүртэй баяр наадамгүйгээр амьдарч чаддаггүй хүмүүс учир янз бүрийн хурим найр маш өргөн хүрээтэй болж багадаа 3 хоног (хөрөнгөлөг айлууд бүр 7 хоног найрлана) үргэлжилнэ. Ийм баяр наадмын зардлыг хүргэн хүүгийн тал хариуцан хийх ба айл гэрт хүү төрөхөд л ийм хуримын зардлыг нь цуглуулж хурааж эхэлдэг уламжлалтай. Столипиново хотод үнэн алдартны шашин шүтдэг хүмүүс цыган-мусульмантай (эд нар олонх) хамтран амьдрах учир зарим зан заншил нь ихээхэн ялгаатай байдаг билээ.

Энэ дүүргийн цахилгаан, ус хангамж зэрэг олон амьдралын чухал хэрэгцээт үйлчилгээ ихээхэн доголдолтой байдаг нь дэд бүтцийн хуучирч элэгдсэнтэй холбоотой. Ус тасрах, хог зайлуулахгүй удах зэрэг нь хаяа нэг тохиолдох зүйл биш амьдралын нэгэн хэв маяг нь болсон гэж хэлж болно.

Цыганууд ус тасрахаас илүү цахилгаан тасрахыг  (цыганы дураараа барьсан зарим байранд усан хангамж бүр огт байдаггүй) тэвчихдээ муу,  2002 онд цахилгааны төлбөрөөс болж хотын захиргаа энэ дүүргийн цахилгааныг тасалсны дараа энд бараг бослого гарах дөхөж байж. Хэдийгээр тэр үед дүүргийн оршин суугчид хэдэн сая еврогоор хэмжигдэх цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй байсан ч байдал их хурцадсан учраас хотын удирдлага цахилгаан дахин өгөх шийдвэр гарч, шөнөдөө хэдэн цаг цахилгаантай байх зэргээр нэг хэсэг болсон гэдэг.

Зэвэрч хуучирсан хүүхдийн тоглоом, уул овоо шиг хог новш бол тэдний хувьд бас л нэг зугаа цэнгээний газар болдог ба ер нь энэ хэсэгт ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд байдал тун хэцүү болсон нь хэн ч харсан ил. 2006 онд тухайн дүүргийн 600 гаруй хүн халдварт шар өвчнөөр өвчилсний дараа л олон жил хуралдсан хур хогийг ямар нэг хэмжээгээр цэвэрлэж байжээ. Нэмээд хэлэхэд хотын оршин суугчид өөрийн олон давхар байшингийнхаа цонхоор хогоо гарган чулуудах нь хэвийн үзэгдэл учир гадаа яваа хүний толгой дээр хоолны үлдэгдэл, хог унах нь элбэг тохиолдох зүйл. Зөвхөн ийм зүйлээр зогсохгүй бүр аюултай зүйл ч толгой дээр “тас хийж” болзошгүй гэнэ.

Одоо баяр наадмын тухай. Цыганууд нэлээд задгай хувцаслах дуртай. Энэ хүмүүс албан ёсоор гэр бүл болж бүртгүүлэхдээ ихээхэн хойрго ханддаг нь санхүүгийн хувьд ашиггүй байдагтай холбоотой гэнэ. Хүүхэдтэй, ганц бие эмэгтэй янз бүрийн тусламж, хангамж эдлэх учир албан ёсоор нөхөргүй байх нь ашигтай байлгүй яахав.

Хар тамхины намуу цэцгийг тарих нь хаа сайгүй хориотой боловч харин Столипиновад энэ нь хамаагүй юм шиг. Энэ мансууруулагч бодис гарган авах цэцгийг хаа сайгүй том жижгээр нь ургуулж, тарьж байгааг анзаарч хориглох хүн энд үгүй билээ.

XXI-р зуунд зөвхөн баян цыганууд адуутай хэвээр байна. Нэгэнт адуу мал цөөрсөн учир ийм хулгайн цаг улиран өнгөрч харин автомашины хулгай гаарчээ.

Эндхийн дэлгүүрт Болгарын дизайнер хэмээн нэрлэгдэх Сегвин Камбовын бүтээсэн хувцас ихээр зарагдана. Энэ хүн интернет-дэлгүүр ажиллуулан Европ даяар хувцсаа зардаг гэх бөгөөд luxury ангиллын хувцас нь 320-350 лев-ийн (160-170 евро)үнэтэй бол арай доод ангиллын костюм нь ойролцоогоор 270 лев байна.

Марица гол бол Балканы хойгийн томоохон гол мөрний нэг боловч Столипиново хавьд яг л хог новшинд бохирдсон, намаг шавхай мэт харагдаж, наана нь хүмүүс түүдэг асаана.

Энэ зургийг авсан хүн үүнийгээ “game of thrones” хэмээн нэрлэжээ. Тухайн хана дээр ямар зүйлийг ингэж тараан цацаж будсаныг төсөөлөхөд ч амаргүй.

Нутгийн цыганууд олон төрлийн гэмт хэрэг үйлдэх ба эдгээр нь : хар тамхины наймаа, хүн хулгайлах зарах, биеэ үнэлэх, халаасны хулгай, дээрэм зэрэг байна. Энэ дүүрэгт ихэнхдээ ахуйн зөрчлөөс болж хүн амины хэрэг гардаг гэдэг. Гадны хүн дүүргээр явах нь бараг үгүй ба явах бол зөвхөн өдрийн цагаар, ихэнхдээ адал явдал хайсан жуулчид л зориг гарган явдаг байна.

Цыганууд бага насны хүүхдийг гэмт хэрэгтээ татан оролцуулахдаа огт санаа зовдоггүй гэдгийг олонх нь мэдэх байх. Тэдгээр хүүхдүүд чөлөөтэй үедээ бусад хүүхдийн л адил тоглож наадах боловч хулгай хийдэг, гэмт хэрэг үйлддэг хүүхдүүд ухаалаг утас барин гангарна. Ер нь бол Столипиновагийн хамгийн муухай зургууд бүгд л хүүхэдтэй ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг билээ. Ес суртахууны хувьд тохиромжгүй учир тийм зургуудыг тэр болгон нийтэлдэггүй байна.

Пловдивийн бусад хэсэг нь энэхүү гэмт хэргийн үүр болсон хэсгээсээ ихээхэн ялгаатай бөгөөд Европын хамгийн эртний суурингуудын нэг болох энэ хотод эрт урьд үеийн хөшөө дурсгал, цэнгэлдэх хүрээлэн, театр зэрэг барилгууд хадгалагдан үлдсэн байдаг. 2019 онд Пловдивийг Европын соёлын нийслэл хэмээн нэрлэсэн нь (1985 оноос хойш жил болгон Европын аль нэг хотод ийм статус олгодог болжээ) олон зүйлийг хэлж байх шиг.

Нийгэм эдийн засгийн асар их бэрхшээлийг ямар нэг дуу хуур, баяр наадмаар дарах арга үгүй боловч олон цыганууд энэхүү бэрхшээлийг шийдэх гэж хичээхгүй, эсвэл чадахгүй учир ерөөсөө ийм зүйл байхгүй мэт байхыг илүүд үзнэ. Мөн Пловдив хотын захиргаа, цагдаа нар ч ийм үзэл бодолтой бололтой. Тус дүүргийг тараах юм уу, ямар нэг шинэчлэл хийх шинж ер байхгүй, энэ чигээр нь байлгахыг эрх баригчид илүүд үздэг байх.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()