Хятад улсын тухай хятадууд өөрсдөө ч мэддэггүй сонирхолтой баримтууд

Хятад бол Ази тивд орших томоохон их гүрэн. 1,4 тэрбум хүн амтай тус улс хүн амаараа дэлхийд тэргүүлэхээс гадна эдийн засгаараа ч түүчээлсээр байна. Түүнчлэн олон улсын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний ихэнх нь Хятадад үйлдвэрлэгддэг. Ингээд тус улсын тухай сонирхолтой 30 баримтыг дэлгэе. 

Хятад улсын тухай хятадууд өөрсдөө ч мэддэггүй сонирхолтой баримтууд

1. 100 сая хүн өдөрт 1 доллараас бага мөнгөөр амь зуудаг

2. Алдарт "азын жигнэмэг" Хятадын уламжлалт хоол биш. Тус нарийн боов нь анх 20-р зуунд Сан-Францискод үйлдвэрлэгдэж байжээ. 

3. Жил бүр Хятадад 45 тэрбум савх хэрэглэгддэг бөгөөд үүнийг үйлдвэрлэхийн тулд 20 жилийн настай 20 сая моддыг тайрдаг. 

4. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувилгаан тодруулахыг хориглодог. 

5. Дэлхийн аль ч оронд төрсөн панданы бамбаруушийг удмын санг өргөжүүлэх зорилгоор Хятад руу зөөдөг. 

6. 2009 оноос хойш Хятадад Фэйсбүүк, Твиттер, Нью-Йорк Таймс сонинг хориглосон. 

7.  Хятадын Жужи хотын Датан мужийг оймсны хот гэж нэрлэдэг. 

8. Таван цагийн бүсийг нэг болгож нэгтгэсэн учраас зарим газар 10 цагт  үүр цайж байдаг. 

9. Хятадад 30-40 сая эрчүүд хүйсийн тэнцвэргүй байдлаас болж гэрлэж чаддаггүй. 

10. Ширээний теннис бол Хятадын үндэсний спорт. 

11. Хятадад хөхний даруулгын судалгааны чиглэлээр мэргэжлийн зэрэг авах боломжтой. 

12. Нэг хүүхдийн бодлогоос үүдэн жил бүр олон мянган эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх эсвэл хүүхдээ хаядаг. 

13. Нийт талбайн ердөө нэг хувьд л үйлчилгээ явуулдаг буюу бараг ашиглагддаггүй худалдааны томоохон төвүүд олон бий. 

14. PlayStation тоглоом Хятадад хууль бус

15. Тав хоног тутамд Хятадад дор хаяж нэг өндөр барилга баригдаж байдаг. 

16. 35 сая Хятадууд газар доор эсвэл агуйд амьдардаг. 

17. Хятадад интернетэд донтолтыг эмчлэх амралтын газрууд байдаг. 

18.  Ням гараг бүр болдог Христийн сүмийн залбиралд үйл ажиллагаанд Европоос хэд дахин олон хүмүүс оролцдог. 

19. Хятадуудын 71 хувь нь амжилтаа ямар нэгэн зүйлээр хэмждэг бөгөөд үүгээр нь тэднийг дэлхийн хамгийн материаллаг хүмүүс гэдэг. 

20. 1973 онд Хятад улс төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-д 10 сая Хятад эмэгтэйг "экспортлох" санал тавьж байсан. 

21. АНУ 20-р зууны туршид ашигласнаас илүү их хэмжээний цементийг Хятадууд ердөө 2011-2013 оны хооронд ашиглажээ.

22. Дэлхий дээрх нийт гахайн тоо толгойны 50 хувь нь Хятадад байдаг. 

23. Хятадын баячууд хэрэгт холбогдвол хэд хэдэн удаа давж заалдах эрхтэй. 

24. 10 сая давсан оршин суугчидтай мегаполитан хот 4 байдаг. 

25. Цаазаар авах ялыг дэлхийн бусад оронтой харьцуулахад 4 их оногдуулдаг. Авилга авсан компанийн удирлагууд ч цаазын ял сонсох магадлалтай. 

26. 2014 онд эдийн засгийн үзүүлэлтээр АНУ-г гүйцэж түрүүлж байв. 

27. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгээр наадах, үг мушгиж ярихыг Хятадад хуулиар хориглодог. 

28. Марихуанаг анх 4700 жилийн өмнө Хятадад хэрэглэж байсан нь тогтоогджээ.

29. Макао нь замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй, харин эх газрын Хятадад баруун гарын дүрэм үйлчилдэг учир хоёр бүсийг холбосон гүүрэн дээр жолооч нар эгнээгээ сольдог. 

30. Хятадын хотууд дахь гүний усны 90 хувь нь бохирдолтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()