Дэлхийг байлдан дагуулж буй "The Witcher" цувралыг үзэхээс өмнө таны мэдэх ёстой зүйлс

2020-01-15, 14:13
4,269

Netflix-ээс гаргаж буй "The Witcher" цуврал нь уг видео тоглоомын үнэнч фэнүүд, шинэ уран зөгнөлт цуврал кино үзэхийг хүсэгчид болон алдарт "Game of Thrones"-ийн төгсгөлд сэтгэл дундуур үлдсэн хүмүүс гээд олон үзэгчдийн нүдийг баясгаж байгаа билээ. Netflix уг цувралыг өмнө нь гарсан видео тоглоомоор бус витчерийн ертөнцийг бий болгосон Анджей Сапковскийн (Andrzej Sapkowski) эх цуврал ном дээрх үйл явдал дээр төвлөрч хийсэн байна. Хэрвээ та  "The Witcher" үзэхээр төлөвлөж байгаа бол үүнээсээ өмнө дараах зүйлсийг мэдсэн байх хэрэгтэй. 

Дэлхийг байлдан дагуулж буй "The Witcher" цувралыг үзэхээс өмнө таны мэдэх ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Витчерүүд Мангасуудыг агнадаг

Уг цувралын гол дүрийн баатар бол Ривиагийн Гералт. Цувралын нэрийг харахад л Гералт Витчер гэдэг нь ойлгогдоно. Тэр бол шан харамжны төлөө дэлхийгээр аялж тосгодод гай болж байгаа мангасуудыг агнадаг онцгой дайчин юм. Витчерүүд бүх л амьдралаа тэдгээр мангасуудтай тулалдахад зориулдаг ч энгийн сайн тулаанч байхыг илүүд үздэг ба гол нь тэд гайхмаар ухаантай. Өмнө нь харж байгаагүй мэдэхгүй амьд биетийн талаар ямар ч ойлголтгүй бол түүнийг яаж устгахаа мэдэхгүйтэй адил тухайн мангас ямар хариу цохилт хийхийг мэдэхгүйгээр түүнд үхлийн цохилт өгвөл эргээд өөр дээр буух аюултай. Гэвч хамгийн сонирхолтой нь витчерүүдийн бэлтгэлд илдээр сургуулилахаас гадна мангасуудын биеийн бүтцийг судалдаг. Мөн тэд энгийн ид шид ашигладаг ба тодорхой гарын хөдөлгөөнүүд дээр тулгуурлаж ашигладаг тул Тэмдэг (The Signs) хэмээн нэрлэдэг. Гералтын хэрэглэдэг тэмдгүүд нь:                         

Aard – Хүчтэй цохилт хийдэг                                                               

Quen – Хамгаалах хаалт гаргадаг                                                   

Yrden – Жижиг, үл үзэгдэх урхи                                                             

Igni – Гал гаргадаг                                                                                   

Axii – Оюун ухааныг хуурахад тохиромжтой, витчерийн видео тоглоомыг тоглодог хүмүүст эдгээр тэмдгүүд танил байгаа биз ээ.

Витчерүүд Мангасуудыг агнадаг

Гэвч эдгээр нь витчерийг энгийн хүнээс өөр гэдгийг хэлэх баталгаатай арга биш. Өвсний сорилд орж бие нь өөрчлөгдсөнөөр тэд бусдаас ялгардаг. Шавь болон бэлтгэгдэж байгаа залуу витчерүүд маш хүнд хэцүү туршилтыг даван туулах ёстой байдаг. Үүнээс амьд гарсан нь бүрэн эрхт витчер болдог тул тэдний дунд нас баралтын төвшин өндөр буюу 10 хүнээс 3 нь амьд үлддэг гэдэг. Нөгөөтээгүүр сорилыг давснаар хурдан хөдөлгөөн, хүч чадалтай болох ба хамгийн чухал нь тэдний таних тэмдэг болох муур шиг нүдтэй болдог. Витчерүүдийн тухай мэдэж байх гол зүйл бол тэд хэзээ ч буяны үйл хийдэггүй. Тэд ч бас идэж уух хэрэгтэй мөн тэднийг сайн санааны үүднээс мангасуудыг хөнөөдөг гэж бодох хэрэггүй. Мэдээж тэд мөн чанартаа бусдад санаа зовох зүйл байдаг ч хамгийн чухал нь тэдэнд заавал төлбөр төлөх хэрэгтэй.

2 Ертөнцийн давхцал, төрөл зүйлүүдийн харьцаа

Витчерүүдийн оршин байгаа гаригт болон ном, видео тоглоом дээр үйл явдал нь өрнөж байгаа тивд ямар нэг нэр байхгүй. Ном дээр гарч буй үйл явдлаас 1500 жилийн өмнө “Ертөнцийн давхцал” болсноор Витчерийн ертөнцөд тэдгээр бүх хачин жигтэй, ид шидийн төрөл зүйлс орж ирсэн юм. Элфүүдийн хэлж буйгаар энэ үед хүн болон цус сорогч, гөүл гэх мэт ер бусын амьтад ч мөн гарч ирсэн байна. Хүн төрөлхтөн тус гариг дээр ноёрхогч төрөл зүйл болоход их хугацаа ороогүй бөгөөд элф, одой, геном зэрэг эртний төрөл зүйлүүдийг “Хүн бус” хэмээн нэрлэх болжээ. Мэдээж хүмүүс арьс өнгөөр ялгаварладаг учир төрөл зүйлүүдийн харьцаа, тэгш байдлыг огтхон ч хангаж чадахгүй. Төрсөн нутгаасаа хөөгдсөн элф, одой, геномууд хамгийн доод зэрэгт хүрч, тун ихээр гадуурхагддаг болов. Одой нараар хар бор ажил хийлгэж боол шиг харьцана. Өөдөөс нь тэмцэж, газар нутгийнхаа хэсгийг буцаан эзэмших гэснийг нь тэрслэгч хэмээн муу нэр өгч хэрцгийгээр хөнөөнө. Цуврал дээр Синтрагийн хатан элфүүдийг агнах тухай нухацтай ярьж байхыг анх сонсоход цочирдом байж болох ч номыг нь сайн уншиж, тоглоомыг нь хангалттай тогловол энэ ялгаварлах үзэл бүр гүн шингэсэн тогтсон зүйл болсныг та ойлгоно.

Ертөнцийн давхцал, төрөл зүйлүүдийн харьцаа

Тивийн албан ёсны газрын зураг

Ингээд та бүхэн Витчерийн ертөнцийн талаар суурь ойлголттой боллоо. Netflix-ийн гаргаж буй цуврал болоод уг ертөнцийн тухай ном, видео тоглоом олон үзэгчдийг байлдан дагуулах нь гарцаагүй. Одоо та цуврал дээр жүжигчин Хенри Кавилл юу хийж байна аа гэж эргэцүүлэхийн оронд бусад дүрүүд дээр анхаарлаа хандуулж эхлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()