Тэднийг учрахаас өмнө Пирс Броснан Австралийн алдарт жүжигчин Кассандра Харристай гэр бүл болсон байлаа. Хэдийгээр Прис эхнэртээ хязгааргүй их хайртай байсан ч түүнийг явуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Кассандра 4 жилийн турш өндгөвчийн хорт хавдартай тэмцсэний эцэст 1991 онд нас баржээ. Түүний охин Шарлотт Харрис мөн 2013 онд ижил шалтгаанаар нас барсан юм. Прис Браснон 1992 онд People сэтгүүлнээ "Энэ бүхэн харгислал байсан. Өөрийн бүхнээ хуваалцаж, бүх цаг үед хамт байсан хүнээ алдана гэдэг үнэхээр харгислал.. Би амьдралдаа ийм зүйлтэй анх удаа учирсан. Миний хувьд дааж давшгүй том цохилт болсон" хэмээн ярьсан юм.
Кассандраг өөд болсноос 3 жилийн дараа 1994 онд Браснон Мексик улсын Кабо-Сан-Лукас хотод нэгэн үдэшлэг дээр Кэйлитэй танилцжээ. Тухайн үед Кэйли, Тэд Дэнсоноос ярилцлага авахаар ирсэн байж. Ийнхүү тэдний аз жаргал, хайраар дүүрэн амьдралын эхлэл тавигдсан юм
Анхны болзоондоо тэд шөнийн 3 цаг хүртэл ярилцаж, бие биеэсээ алхам ч холдож чадаагүй гэдэг. Броснан "Би өөр улс орон, дэлхийн хаана ч явж байсан түүнийг байнга санадаг. Тэгээд шууд л тасалбар явуулаад, хамтдаа байдаг. Бид зүгээр л учрах ёстой хүмүүс байсан" гэжээ.
Броснан Express сэтгүүлнээ "Би Кэйссиг үргэлж боддог байсан. Түүнийг явуулж чадахгүй, гашуудаж байхад Кэйли хэзээд хажууд минь байж, тайтгаруулж байсан. Тэр яг л дорно зүгийн од шиг. Ард минь байнга байж, гэрэлтдэг" гэжээ.
Тэд танилцаад 7 жилийн дараа буюу 2001 онд хуримаа хийжээ.
Броснаны талийгаач охин Шарлотт эцгийнхээ хуримын үеэр "Тэд үнэхээр гайхалтай харцаар бие биенээ харж байсан. Би түүнийг дахин хайраа олсонд маш их баяртай байна" хэмээн хэлж байлаа.
Хэдийгээр Броснан, Халле Берри зэрэг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй хамт ажиллаж байсан ч хэзээ ч эхнэрээ хуурч, мэхэлсэн гэх цуу ярианд өртөж байгаагүй бөгөөд кинонд хамтран тоглогч эмэгтэйчүүд рүү гээ нэг л удаа харсан бол хоёр дахь удаагаа дахин хардаггүй, харна гэж бодож ч байгаагүй гэжээ.
Тэд Дилан, Парис гэх хөвгүүдтэй бөгөөд олон жил өнгөрсөн ч тэдний энэ гал халуун хайр унтраагүй юм. "Би түүний эрч хүч, гал цогтой байдалд нь маш их хайртай. Кэйлиг надруу харахад би өмнө нь сөхөрч унах шиг л болдог" хэмээн Браснон "The Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хоёр хүүгээ өсгөж, Броснантай хамт эцэг, эх болж амьдрах Кэйлид хамгийн их аз жаргалтай байдаг гэжээ. Тэрээр өөрийн инстаграмдаа "Хамгийн ухаантай, хөгжилтэй, эелдэг, сэтгэл татам аавд Аавуудын баярын мэнд хүргэе. Амьдралд минь гайхалтай 2 хүүг минь өгч, баяр баясгалан авчирсанд баярлалаа" хэмээн бичсэн байна.
"Биднийг анх танилцахад тэр өндөр, хар үстэй, царайлаг, дур булаам залуу байсан. Гэхдээ түүний жинхэнэ дур булаам байдал сэтгэл зүрхнээс нь гардаг гэж Кэйли хэлжээ.
Нас ахих нь тэдний хайр сэтгэлд огтхон ч нөлөөлөөгүй бөгөөд өдөр бүр бие биедээ илүү ихээр дурладаг гэжээ. Браснон "Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй. Би сая сая удаа хайгаад ч түүн шиг гайхалтай эмэгтэй олохгүй байх. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй" гэжээ.