Гадаадынхан Америкчуудыг бүгдийг нь янкууд гэх хандлагатай байдаг. Гэхдээ та энэ үгээр өмнөд мужийн иргэдийг дуудвал тэд ихээр дургүйцэж, бүр цаашилбал зодоон цохионд хүргэж мэднэ.
Америкийн иргэний дайны үед өмнөд мужийнхан буюу конфедерацийн цэргүүд хойд мужийнхан буюу холбооныхныг доромжилсон утгаар "янк" хэмээн дууддаг байжээ.
Гэхдээ "Янк" гэх үг нь иргэний дайнаас өмнө буюу 1750-аад оны үед тархсан гэх үндэслэл бий. Англичууд Америк дахь анхны колони нутгуудад (Нью-Инглэнд) очин суурьшсан иргэдээ "янк" гэж дууддаг байсан байна. Тэдний хувьд энэ нь "хог" гэсэн утгатай байж. Гэхдээ энэхүү таамаглалыг ихэнх хэл шинжээчид эсэргүүцдэг.
Жишээлбэл, Нидерландын судлаачид "Yankees" гэдэг үг нидерланд хэлнээс Англи хэл рүү шилжсэн гэж үздэг. Нидерланд хэлний "Jan Kaas” буюу "Ян Бяслаг" хэмээх үгээр колони орны ард иргэдийг дууддаг байжээ. Энэ нэг төрлийн доромж утга илэрхийлж байгаа юм.
Ийнхүү "янк" гэдэг үг нь доромж утга илэрхийлдэг ч Америкчуудын ихэнх нь янк гэж дуудахад тайвнаар хүлээж авдаг аж. Тэр бүү хэл тэд өөрсдөө энэ үгийг хэлэндээ шингээж авсан бөгөөд мэргэжлийн бэйсболын багийг Yankees хэмээн нэрлэсэн байдгийг та мэдэх байх.