Газар доорх амьдрал одоо ч оршсоор буй дэлхийн 9 хот

Орчин үед дэлхийн улс орнууд хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж, амьдралын чанар сайжирч байгаа билээ. Харамсалтай нь, томоохон хотуудад ч газар доор, хүндхэн амьдралыг туулж яваа иргэд цөөнгүй байдаг байна. Ингээд улс орнуудын газар доорх иргэдийн амьдралтай танилцацгаая. 

Газар доорх амьдрал одоо ч оршсоор буй дэлхийн 9 хот

1 Бухарест, Румын

Румын улсын нийслэл Бухарест хотод хар тамхинд донтогсод ДОХ-ын халдвартай иргэд болон гэрээсээ зугтсан өсвөр насны хүүхдүүдэд зориулсан газар доорх хонгил байдаг. Тэдний удирдагч нь “Брюс Ли” хочтой нэгэн байдаг аж. Тус газар доорх хорогдох хонгил руу тусгай хаалгаар орох бөгөөд гадны хүн оруулдаггүй байна. Бухарестийн хорогдох хонгил нь хаягдсан хүүхэд, хар тамхичид, гудамжны нохой, муур амьдардаг нэгэн төрлийн параллель ертөнц бөгөөд тус газар цахилгаан, дуу хөгжим, хиймэл зүлгээр ч тохижуулсан байдаг аж. Бухарестийн иргэд газар доорх амьдрал хэрхэн өрнөдгийг мэддэг ч Брюс Лигийн тухайд ам сайтай байдаг гэнэ. 

1966 онд жирэмснээс хамгаалах хэрэгсэл болон абортыг хориглосноос хойш хотын гудамж орон гэргүй хүүхдүүд, тэнэмэл хаягдмал хүүхдүүдээр дүүрчээ. Брюс Ли эдгээр хүүхдүүдийг өөрийн газар доорх оромжид аваачиж, хөлдөж үхэх, гаж донтны гарт амиа алдахаас сэргийлж чадсан юм. Үүнээс гадна тэрээр хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулж орон нутгийн хамгаалалтын байгууллагад мөнгө төлдөг байна.

Бухарест, Румын

2 Улаанбаатар, Монгол

Социализмаас капитализм руу шилжих үед Монголын олон иргэд ажилгүй үлдсэн байна. Ингээд Улаанбаатар хотын 4000 орчим хаягдмал хүүхэд болон гэр оронгүй томчууд траншейны нүхэнд амьдрах болжээ. Сайн дурын үйл ажиллагааны ачаар хүүхдүүд энэ газар амьдрахаа больсон ч насанд хүрэгсэд амьдарсаар л байна. 

Улаанбаатар, Монгол

3 Казань, Орос

Татарстаны Исламын шашны тэргүүн Илдуса Файзов руу халдсан хэргийг шалгах явцдаа цагдаа нар Казанийн газар доор 27 хүүхэд, 38 том хүнтэй шашны бүлгэмийн оромжийг олсон байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь эмч гэж юу болохыг мэдэхгүй, сургуульд сураагүй, нар үзээгүй байсан гэнэ.

Энэхүү газар доорх оромж нь 83 настай Файзрахман Сатаровын оромж байсан бөгөөд тэрээр 1960-аад оны дунд үед троллейбусны кабелын гэрлийг хараад бурхны дохио хэмээн тайлбарлаж, газар доор шашны сургуулийг нээн өөрийгөө бурхны элч хэмээн итгүүлжээ. Газар доорх оромжийг олж илрүүлсний дараа үүнийг нурааж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 

Казань, Орос

4 Яньань, Хятад

Сул хөрсний ачаар Хятадын Яньань хотын 30 сая орчим фермерүүд агуйн амьдралаар амьдрах болжээ. Тэд өөрсдөдөө зориулж газар ухаж, агуй гаргадаг байна. Олон хүнд зориулагдсан агуйг тоосгоор засаж янзалдаг бол нэгээс хоёр хүнд зориулсан агуй нь уулын хөндийн байрладаг аж. Хаалгыг нь будааны цаас болон хөнжлөөр хийж, ханыг нь цагаан шохойгоор будаж, төрөл бүрийн зургаар чимэглэсэн байдаг. Ихэнх агуйг өв залгамжилж эзэмшдэг байна.

Яньань, Хятад

5 Парис, Франц

Парисын катакомб нь “үхэгсдийн эзэнт гүрэн” нэрээр алдартай бөгөөд энэ нь нийтдээ 320 км-ийн урттай газар доорх оршуулгын газар юм. Тус газар түүхийн янз бүрийн мөчлөгт амиа алдсан 6 сая орчим хүний ясыг хураасан байдаг.

Хожим Пале де Шайо-гийн ойролцоох газар нутгийг судалж байхдаа Парисын цагдаагийн газрынхан цахилгаан, утасны шугам, ресторан, кино театртай газар доорх хотыг илрүүлсэн байна. Харин тааз хэсэгтээ төрөл бүрийн загалмай, Давидын од зураатай байжээ.

Эхний хонгилоос цагдаа нар орж буй хүмүүсийн бичлэг хийдэг камер болон автоматаар хуцаж буй нохойны бичлэгийг олсон байна. Ингээд цааш явахад 18 метрийн урттай агуйд хүрсэн бөгөөд агуй дотор кино театр, суудал, болон төрөл бүрийн киноны бичлэг байсан гэнэ. Харин арай жижиг агуйд нь ресторан, баар байжээ. Хэд хоногийн дараа цагдаа нарыг эргэж ирэхэд цахилгаан болон утасны шугамыг тасалсан байсан бөгөөд “Биднийг олох гэж хичээх хэрэггүй” гэсэн бичгийг тэд олжээ. 

Парис, Франц

6 Москва, Орос

2009 онд хаагдсан Москвагийн Черкизовскийн захын ойролцоо цагдаа нар газар доор 260 орчим хууль бус ажил эрхлэгчид байхыг илрүүлсэн байна. Тэдний ихэнх нь Вьетнамчууд байсан гэнэ. Үүнээс гадна Тажикстан, Узбекистан, Киргиз иргэд ч бас байжээ. Орон орны цагаачид багахан цалинтайгаар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч байсан гэнэ. Тэд хууль бусаар ажил эрхэлж байсан учир Москвад байр түрээслэх боломжгүй бөгөөд ийнхүү газар доор орогнох байртай болжээ.  Газар доор жижиг оёдлын цех, казино, кафе, тахианы ферм, кино театр хүртэл байжээ. 

Москва, Орос

7 Шинэ Кингстон, Ямайка

Аялал жуулчлал ихээр хөгжиж буй Шинэ Кингстоны газар доорх бохир усны шугамын хонгилд хэвийн бус бэлгийн чиг хандлагатай хүмүүс амьдардаг байна. Ямайкчуудын 85 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлт болон энэ төрлийн хэвийн бус бэлгийн чиг хандлагыг эсэргүүцэж буйтай холбогдуулан тус улсад энэ соёлын хэм хэмжээ бий болжээ. Үүний үр дүнд ижил хүйстнүүд, гомо, лэйсби хүмүүс гадны халдлагад өртөж, амиа алдах нь элбэг байдаг. Цагдаа нар ч үүнийг хэрэгсдэггүйгээс гадна тэдгээр хүмүүсийг доромжилдог аж. Зуны улиралд хонгил усаар дүүрдэг учир эдгээр хүмүүс зүгээр л үхэлтэй нүүр тулгардаг аж. 

Шинэ Кингстон, Ямайка

8 Лас-Вегас, Невада

Неон гэрлээр гэрэлтсэн, мянга мянган жуулчдын хөлд дарагдаж буй Лас-Вегасын сүрлэг байшингуудын дор 320 км-ийн урттай хонгил байрлах бөгөөд 1000 гаруй иргэдийн толгой хорогдох газар болдог юм. 37кв.м талбайтай байранд хоёр хүний ор,шүүгээ, шүршүүр, тоглоомын тавиур зэрлэг байрлана. Гэхдээ энэ бүхнийг хонгилын бетон шал дээр  байрлуулдаг аж. Хонгил бүхэлдээ арт галлерей мэт харагддаг бөгөөд ханан дээр төрөл бүрийн уран бичмэл, граффити бий.

Лас-Вегас, Невада

9 Хеврон уул, Палестин

1000 орчим Палестинчууд Хеврон уулын агуйд олон зуун жилийн турш амьдарч байгаа хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Тэд хөдөө аж ахуй эрхэлж амь зуудаг аж. Олон зууны турш эдгээр иргэд хувийн хэрэгцээндээ болон худалдаалах зорилгоор сүү болон бяслаг хийсэн байна. Хучмал зам байхгүй учир нутгийн иргэд явган, мориор эсвэл илжгээр явдаг аж. Агуйн иргэдэд усны хоолой, цахилгаан эрчим хүч байдаггүй бөгөөд хөрш тосгоны иргэдийн ачаар мэдлэг, эмнэлгийн үйлчилгээ авдаг байна.

Хеврон уул, Палестин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()