Билл Гейтсийн монита болсон охин

"Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс нэгэн бүсгүйд 36 кг жинтэй бэлгийг илгээсэн бөгөөд тэрбээр түүний нас барсан ээжид нь хүндэтгэл үзүүлж Америкийн Зүрхний Холбоонд хүртэл хандив өргөжээ. Тодруулбал, Шелби гэх бүсгүй "Reddit" вебсайт дээрх "Нууц Санта" хөтөлбөрт оролцжээ. Үүнд оролцсон хэрэглэгчид бие биедээ бэлэг илгээдэг уламжлалтай аж. Харин хэн өөрт нь бэлэг өгөх болсныг тэд огт мэддэггүй байна. Ингээд Билл Гейтсийг монита ямар бэлэг авсныг хамтдаа харцгаая.

Билл Гейтсийн монита болсон охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Нууц Санта"-гийн уламжлал "Reddit" вебсайт дээр эрт дээр үеэс байжээ. Түүнчлэн хүмүүс өөрийн нууц Сантадаа бэлэг сонгоход нь тусалж хобби, сонирхлынхоо талаар бичдэг байна. Үүнд дэлхийн алдартай одууд хүртэл оролцдог бөгөөд хүмүүс жил бүр Билл Гейтсээс бэлэг авахыг хүлээдэг гэнэ. Учир нь тэрбээр монитадаа хамгийн сайхан бэлгийг өгдөг юм. 

Билл Гейтсээс онцгой бэлэг хүлээн авсан энэ бүсгүйг Шелби гэдэг

Билл Гейтсээс онцгой бэлэг хүлээн авсан энэ бүсгүйг Шелби гэдэг

Шелби түүний нууц Санта-г "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч гэж төсөөлөө ч үгүй байжээ.

Гэхдээ бүсгүй өөрт нь ирсэн 36 кг жинтэй илгээмжийг хараад ямар нэг гайхалтай зүйл тохиолдоод байгааг гадарласан байна.

Шелби шуудангаа тэр даруй нээсэн бөгөөд тэрбээр Билл Гейтсээс илгээмж авснаа мэдсэн юм.

36 кг жинтэй, маш хүнд хайрцагтай бэлгийг Шелби нөхрийнхөө хамт гэр рүүгээ оруулжээ.

Хайрцаг доторх бэлгүүдийн савлагаа түүний сэтгэлийг маш их хөдөлгөв.

Нууц Санта Билл Гейтсийн бэлгүүд нь бүгд Шелбигийн сонирхолд нийцэж байжээ.

Hogwarts Castle" болон "Star Wars droid R2D2" - 2 лего барилга.

Шелбигийн дуртай ном болох "The Great Gatsby".

Түүний дуртай​ "Twin Peaks" цувралын логотой эд зүйлс болон гар бичмэл.

"Legends of Zelda" тоглоомын фэнүүдэд зориулсан тусгай бэлэг.

Билл Гейтс түүний муурт хүртэл бэлэг илгээжээ.

Маш олон амттан!

Мөн үүнээс гадна ном, Харри Поттер маягийн Санта Клаусын малгай, ээмэг, шумуулын тортой дүүжин сандал, "Twin Peaks" киноны хоёрдугаар цувралын гар бичмэл, тус цуврал дээр гардаг хүрэм гэх мэт маш олон гайхалтай бэлгүүд түүний нууц Сантагаас ирсэн байна.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()