2019 онд болсон эерэг үйл явдлууд

Судалгаагаар хүмүүс муу мэдээнд илүү анхаарал хандуулж, түүнийгээ удаан мартдаг болох нь тогтоогджээ. Хэдийгээр хүн төрөлхтөн өвөг дээдсээсээ хэдэн зуу дахин илүү аюулгүй, "баян" дэлхийд амьдарч байгаа ч бидний эргэн тойронд заавал нэг муу зүйл тохиолдож байдаг. Тэгвэл бид та бүхэнд өнгөрч буй 2019 онд дэлхий дахинаа болж өрнөсөн, сэтгэл сэргээсэн 18 үйл явдлыг танилцуулж байна.

2019 онд болсон эерэг үйл явдлууд

  • Нидерланд улсын 316 гаруй автобусны буудлын зогсоол дээр зөгийд зориулж цэцгийн мандал тарьжээ.
  • Өнгөрсөн зууны 1950-иад онд устаж үгүй болох дөхсөн аварга халимын тоо толгой 450-д хүрч байсан бол өдгөө 25.000 болтлоо өсжээ.
  • НАСА-ын хиймэл дагуул одоогийн дэлхий 20 жилийн өмнөхөөсөө илүү ногоон, эко болсныг тогтоожээ.
  • Америкийн "The Vet Friends Foundation" байгууллага дайны үеийн ахмадуудад орон гэргүй, эзэнгүй ноход олж өгч, амьтдын бүх эмчилгээний зардлыг хариуцжээ. Одоо эзэн, амьтад аль аль нь жаргалтай амьдарч байгаа гэнэ.

  • Норвеги улс нь орон нутгийнхаа эко системийг хамгаалж, хадгалахын тулд Лофотены арлуудад газрын тос гаргах худаг ухаж, өрөмдөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Уг аралд 60 тэрбум ам.доллароор үнэлэгдэх газрын тосны нөөц байдаг.
  • Сөүл хотод 65-аас дээш насны хүмүүсийн үйлчлүүлдэг алжаал, ядаргаагаа тайлах, ганцаардлаас сэргийлэх зорилготой өдрийн цагаар ажилладаг цэнгээний газар байгуулагджээ.
  • Африк тивд нүүрлээд буй цөлжилтийн эсрэг тус тивийн 20 гаруй орон "Их Ногоон Хэрэм" барих ажилд оролцож байна. Одоогоор 32 сая га талбай нөхөн сэргээгдсэн бөгөөд тэд сансраас харагдахуйц 5000 км буюу 100 сая гаруй га талбайд мод, ургамал тарихаар төлөвлөж байна.

  • Малави улсын Дедза дүүргийн захирагч Тереза Качиндамото 3500 гаруй охидын хүсээгүй сүйг цуцалж, нутгийнхаа охид хөвгүүдийг боловсрол эзэмшихэд нь тусалжээ.
  • Ром улсад метроны тасалбарыг хуванцар саваар орлуулдаг болжээ. Иргэд нэг удаагийн зорчилтоороо 30 сав тушаадаг ба энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээс сарын дараа 100.000 гаруй хуванцар цугларсан байна.
  • Европын парламент Европын Холбооны хуульд нэг удаагийн хуванцар сав худалдаалж, үйлдвэрлэхийг хориглосон шинэ заалт оруулжээ.
  • АНУ-ын Калифорни муж улсад амьтдыг хэрцгийгээр хөнөөхийн эсрэг хууль батлагдаж, үслэг эдлэл борлуулж, худалдан авахыг хориглосон юм.

  • Коста-Рикагийн засгийн газар зэрлэг амьтадтай зургаа даруулахыг хориглосон компанит ажлыг эхлүүлсэн.
  • Амстердамд жуулчид зөвхөн аялж, үзвэр үзэхээс гадна тороор уснаас хог хаягдал татан гаргадаг болжээ. Үүгээр ойролцоогоор 146.000 гаруй хуванцар хаягдлыг далайн уснаас гаргасан байна.
  • "Хүчил төрөгчид үзүүлэх хүний биеийн эсийн хариу үйлдэл"  судалгаа Анагаах Ухааны Нобелийн шагналыг хүртжээ. Энэ нь хорт хавдар судлалын салбарын хувьд том нээлт болсон юм. Одоо эрдэмтэд хүчил төрөгчөөс хавдрын эсийг салгаж, эс улам үржихээс сэргийлэх боломжтой болно гэж үзэж байна.

  • Эрдэмтэд хүний харшлын урвалыг өдөөдөг муурын үсний эсрэг зориулалтын муурын хоол гаргажээ.
  • Нидерланд хамгийн анхны золбин нохойгүй улс болов.
  • 2019 онд нийт 40 гаруй улс циркт зэрлэг амьтад ашиглахыг хориглосон.

  • Саяхан үндэсний  сугалаанд 135 сая доллар хожсон барилгачин Стив Томсон өөрийн хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхээс гадна үйлчлүүлэгчдээсээ төлбөр авахгүй гэж хэлжээ. Тэрбээр оронд нь хүмүүсийг зул сарын бэлэг гэрийнхэндээ худалдан авахыг санал болгосон гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()